Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмтлийн эмч нар халагдах өргөдлөө буцаан татсан гэв үү


ГССҮТ-ийн зарим эмч ажилчин шинээр томилогдон очсон даргаа эсэргүүцэж халагдах өргөдлөө өгөөд байгаа. Одоогоор 184 ажилтан өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд байгаа юм. Харин дээрх ажилчдын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтын хүрээнд өргөдлөө өгснөөс хойш ажлын байраа орхих хугацаа энэ сарын 30-ны өдөр дуусгавар болно.

Үүнтэй  холбогдуулан МҮЭХ болон Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч С.Туяа “ГССҮТ-өөс одоогоор гурван эмч халагдаад байна. Жишээ нь, тус эмнэлгийн зөвлөх, туршлагатай сайн эмч Шагдарсүрэнг хүртэл халсан. Ер нь цаашдаа энэ мэтээр өргөдөл өгсөн хүн бүрийн хүсэлтийг хүлээж аваад халаад байх уу. Нарийн, төрөлжсөн мэргэжлийн эмчийн ажлыг хүссэн нь хийгээд  байдаггүй. Есдүгээр сард гурван талт уулзалт болсон ч  олигтой үр дүн гараагүй. Сайдтай уулзсанаас хойш яамнаас хүмүүс эмнэлэгт очиж ажиллаагүй.

Одоо бүх эмч, ажилчид хүлээлтийн байдалтай байна. Дөрвөн эмчийг халж оронд нь шинэ эмч нар авч ажиллуулаад эхлэхэд “үнэхээр хэцүү юм байна. Больё” гээд өргөдлөө өгөөд гарсан нь байна.

Энэ хүмүүсийг халчих юм бол өвчтөнүүдэд үйлчлэх эмч боловсон хүчин байна гэж үү” гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сайд гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй хэвээр байвал дээрх нэр бүхий 184 ажилтан ажлын байраа зэрэг орхин явна гэдгийг хэлсэн. ГССҮТ-ийн эмч ажилчид даргаа эсэргүүцэж, суулт зарлаж өргөдөл өгснөөс хойш бараг сар гаруйн хугацаа өнгөрөв. Гэсэн ч өнөөг хүртэл олигтой шийдвэр гарч асуудлыг цэгцэлсэнгүй” хэмээн ярилаа.

 Харин энэ талаар яам ямар байр суурьтай байгааг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Г.Нарангэрэлээс тодруулахад “ГССҮТ-ийн асуудлаар манайхаас байнга хариуцсан мэргэжилтнүүд нь очиж эмч ажилчидтай уулзаж байгаа. Ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн явж буйг хянадаг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гарагт өглөөний 08:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл тус эмнэлэгт ажилласан. Тэнд өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн хүргэж байна гэж дүгнэсэн. Яам болон Энхбаяр даргын зүгээс эмч ажилчдаа халахгүй гэсэн байр суурьтай байгаа.  Эмч нар Энхбаяр даргатай хамтарч ажиллаж чадахгүй, хуучин даргатайгаа ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Эмнэлэг үйлчилгээний байгууллагын ажилтнуудын хувьд дарга нь хэн байх нь хамаагүй. Ямар ч даргатай байсан эмч нар өвчтөндөө эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Дэлхийн зарим оронд эмнэлгийг заавал эмчид даатга гэдэггүй өөр мэргэжлийн хүн ч удирдаад явдаг. Удирдлага бол эмнэлгийн санхүү, эдийн засгаа л зохицуулдаг. Харин тусламж үйлчилгээг нарийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар явуулдаг. Үүнээс гадна халагдсан эмч нар бусдыгаа болон өвчтөнүүдийг турхирч “би л таны хагалгааг хийж чадна. Надаас өөр хэн ч хийж чадахгүй. Та үүнийгээ хэл” гээд өвчтөнүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл  яриулах болсон. Гэтэл одоогоор халагдаад байгаа гурван эмч гэхэд л улсын зардлаар сурсан. Ингэхдээ нэг эмч дунджаар 50-60 сая төгрөгөөр мэргэжил дээшлүүлсэн. Гэтэл энэ сурснаа эх орондоо үзүүлэх байтал би л ганцаараа чадна хэмээн боомилж байгаа нь даанч харамсалтай. Эмч, цэрэг хоёр яг адил тангараг өргөдөг. Цэрэг нь намайг удирдаж байгаа дарга надад таалагдахгүй байна. Би байлдахгүй гээд буугаа хаяад зугтдаггүй. Үүнтэй адилаар даргаасаа болоод өвчтөнүүдээ хаяад зугтаж байгаа эмч нар ёс суртахуунд нийцнэ гэж үү” хэмээн ярив.

Халагдсан эмч нарын оронд шинээр очсон эмч нар дотор эмнэлгийн талаар ямар ч ойлголтгүй Засгийн газрын “11:11” төвд ажиллаж байсан хүнийг ч томилсон талаар мэдээлэл гарах болсон. Эрүүл мэндийн яамнаас энэ тухай тодруулахад “11:11” төвд ажиллаж байсан Бат-Ирээдүйгийн тухайд эмч мэргэжилтэй яаманд Мэдээлэл шинжилгээ үнэл­гээний газарт мэргэ­жилтэн хийж байсан төрийн албан хаагч. Төрийн албан хаагч Стратеги төлөвлөлт хариуцсан захирал гэдэг удирдах албан тушаалд очсон болохоос мэс заслын эмчээр очоогүй” гэдгийг хэлсэн. Түүнчлэн халагдах өргөдлөө өгсөн эмч нарыг судлаад үзэхэд эмчлэх, мэс засал хийх лиценз аваагүй эсвэл хугацаа нь дууссан  ч эмчилгээ хийж  байсан зөрчил илэрчээ. Ер нь Энхбаяр даргыг эсэргүүцэж байгаа нь тус эмнэлэгт нэлээд зөрчил дутагдал байгаагийн илэрхийлэл хэмээн яамныхан үзэж байгаа аж. Хэрэв цаашдаа дээрх 184 эмч, ажилчин даргаа эсэргүүцэж ажлаасаа гарахад хүрвэл Гамшиг буюу яаралтай үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд шилжих юм байна. Иймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг до­голдохгүй гэдгийг албаныхан хэлсэн.
Иймээс ГССҮТ-д байдал ямар байгааг сурвалжлахаар бямба гарагийн орой 16 цагийн үед очлоо. Хүлээн авахын үүдэнд тав зургаан хүн дугаарлана. Дотор нь хоёр эмч үзлэг хийж байлаа. Эмнэлэгт үүсээд байгаа байдлын талаар тодруулах гэсэн боловч тухайн хоёр эмч мэдээлэл өгөх эрхгүй гэсэн юм. Харин холбогдох хүмүүс нь амарч байгаа гэлээ.  Ингээд зарим өвчтөнтэй уулзаж эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч байгааг сонирхлоо. Өөрийгөө Л.Сүхбат хэмээн танилцуулсан залуу “Би эмнэлэгт хэвтээд 21 хонож байна. Намайг эмчлэгч эмч ажлаасаа гарсан гээд хэд хоног үзлэг хийгээгүй. Өчигдрөөс шинэ эмчид үзүүлж байна. Эмнэлэгт хадаас олдохгүй байгаа талаар өвчтөнүүд хэлж байна билээ. Хуучин ажиллаж байсан эмч нар нь хадаас гаргахгүй байгаа гэсэн” гэв. Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нэгэн “эмчлэгч эмч нь байхгүй гээд хэд хоног эмчилгээ хийгээгүй” хэмээсэн. Энэ мэт эмч солигдох хооронд өвчтөнүүдэд эмчилгээ хийхгүй хэд хонож байгаа талаар дуулгав. Харин яам болон халагдах өргөдлөө өгсөн эмч нарын төлөөлөл эмчилгээ үйлчилгээ хэвийн байгаа хэмээн мэдээлж буй. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх хүнд ганц хором ч чухал. Нүд үнэн чих худал гэдэг. Холбогдох албаныхан байдал ямар байгааг эмнэлэг дээр очиж ахиад нэг лавлаж харах биз ээ. Ц.Энхбаяр даргын хувьд ажлаа аваад долоо хонож байгаа. Халагдах өргөдлөө өгсөн эмч нартаа цаашид хамтран ажиллаж, хариуцсан ажлаа хийх талаар ярилцсан гэнэ.

Ингэхэд халагдахаар зэхэж байсан эмч нарын ихэнх нь өргөдлөө буцаан авах хүсэлтэй гэдгээ илэрхийлж баасан гарагийн үдээс хойш өргөдлөө татахаар болсон гэдгийг яамнаас дуулгав. Ямартай ч дээд, доод албан тушаалтны маргаанаас илүү эрдэнэт хүний амь нас чухал гэдгийг хэн хэн нь бодох биз ээ.

0 Сэтгэгдэл
Бодит мэдээлэл бичээчээ.Сая ТҮ25-2-оор гэмтлийн эмнэлгийхэн мэдэгдэл хийж байна ш дээ. Өргөдлөө өгсөн хуулийн хугацаа 30-нд дуусна гэж.Буцааж аваагүй л байна ш дээ. Бас Ц.Энхбаяр даргын хувьд ажлаа аваад долоо хонож байгаа гэсэн байхын!!!!!!!! Аль эрт л бараг л сарын өмнө ирээд эмч нар нь эсэргүүцэж эхэлээ бия дээ. Хуучин ажиллаж байсан эмч нар нь хадаас гаргахгүй байгаа гэсэн” гэж бичжээ. Төсвөөс тендэрт өгсөн мөнгө нь дуусаад цаад байгуулага нь нийлүүлэхгүй байгаа гэж МҮОНТ-ээр ярьж байхыг нь сонссон юм байна. Зарм зүйлийг жаахан бодиттой баримтан дээр тулгуурлаж байж бичиж байгаачээ.Ард түмэн бид тэнэг хүмүүс биш шүү.Буруу зөрүү мэдээлэлээс болж ард түмэн эмч нарын хооронд зөрчил гарч байна шүү.Яагаад манай улс эмчийг үнэлэх үнэлэмж ийм муу байдаг юм бэ?
MAH avligachid ene huuli bus tomilgoondoo heden togrog zartsuulsan bol.
MAH avligachidyn hiideg zalitai argauud shuu dee? buruudaad ireheeree nogoo emch naraasaa nuuree buruulaad yavchihdag humuus shuu dee?
Emch hunii erh er hyazgaardmal bdag,Gemtliin emnelgiiheniig demjij bn, Manai ulsad emch nariig uneleh unelemj ih muu.Tomchuul ni bolohoor gadaad uls ruu yabaad gadaadiin emch nariig tetgechihdeg biz dee.
xalax ni zob. zob. ugaasaa vgshisen gazar biznes ni zogsox geed emch nar ni baij yadaj bgaa gemtliin xvleen abax xagalgaa geed l bvgd biznes shdee mongol dayaaraa medne shine sain emch nar bishgvidee l bndag
Тэнэг сайдаа зайлуулая
unen yum bicheehcee!!!!! urgeljiluulen halsaar l bna sh dee! yund ingej or undesgui hudal medeelel gargaj ard irgediin tolgoig ugaj baidag yum be? dotor n djilldj baigaa emchiin huvid mash ih gomdoltoi bas setgel hyamarch bna. neg hunii erh ashig chuhal uu niit emnelegiin ajilchidiin bas tedgeer emch suvilagchidaar uilchiluulj edgerdetg ard irged n unetei yu? sain bodoocheee said guai!!!!! ajilaa hiij chadahgui bol suudlaa taviad zovlon oilgodog hun shig huneer udirduulaachee!!!! ene said enhbayar 2 chi albin chotgoruud yum uu? bid yamar niigemd amdiraad bnaaaaa
эмч нар ийм бэртэгчин, дарга дагасан долингорууд болчих гэж
Ajil hiihgui geed urugdul ugch bgaa ulsiig yavuulahaas bish yahav dee Angaahiin ue ueiin tugsultiin sain emch nariig tataad avchihgui uy Nodningiin tugsultund ch sain huuhduud ih bish l dee 2 zereg bna shuu dee
30 naas hoish yah ve
uvduj uzsen hun gemteliin emch ymar baidgiig oilgono
"Удирдлага бол эмнэлгийн санхүү, эдийн засгаа л зохицуулдаг. Харин тусламж үйлчилгээг нарийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар явуулдаг" энэ гол нь биздээ.Ажиллаж чадахгүй гэсэн хүмүүс яг ямар шалтгаанаар яагаад ажиллахгүй гээд байгаагаа тодорхой учир шалтгаанаа тайлбарлахгүй л байна ш лээ. Зүгээр ашиг сонирхлын зүйл байгаа нь илт байхадв Бие биедээ миний чиний хүн, би хагалгаа хийнэ, чи ингэ тэг гээд хор найруулж ажлаа хийж болохоо байчихна гээд л айгаад байгаа юм уу хаашаа юм.Нэг бие биенээ ацаглаж ажилладаг зарчимаа арилгамаар юмдаа эмч нараа!!!Хийдэг ажлаа бид ингэж хийж байхад төрөөс ийм дарамт байна гээд үзүүлж харуулах, нотлох зүйл байвал бас нэг өөр хэрэг ш дээ.
Yavah geed bol heegeed turgen yavuul
гэмтлийн эмч нар чадалтай туршлагатай гэдгийг тэнд эмчлүүлж байсан улсууд л мэднэ дээ. гэмтэлд мэргэжлээс гадна туршлага асар хэрэгтэй юм байна лээ. Гэмтлийн эмч нарт баярлаж явдаг шүү
эмч нар улс төржихөө болиосой. өөрсдийнх нь бизнес арчигдах гэж байна гэж айгаад бүр болохоо байлаа. өөрсдөө дарга болчих гээд үзэж тараад... байнга л хэвлэлийн хурал.. тийм мундаг юм бол тэгээд өөр газраа ажиллаачээ.
Энэ сэтгүүлчид болиосой. Яс юм дээрээ Ц.Энхбаяр, Н.Удвал 2 бол гэмтлийн эмнэлгийг сүйрүүлж байгаа шүү дээ. Ахмад эмч нь залуу эмчдээ зааж сургаж хойч үеэ бэлтгэгдэг энэ мэргэжилд зөвлөх эмч нарыг халаад өөр эмнэлгээс хүн авчираад ажиллуулна гэвэл Монгол улсад гэмтлийн шалтгнаанаас бол талийгаач болох хүнүүс зөндөө л болох байх даа. Шинээр орсон залуу эмч нар нь шоронгийн хаалга татаад бүр сүйрээд, сөнөх юм болно. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын төлөөлөл ирж арга хэмжээ аваасай.
Yavah geed bol heegeed turgen yavuul
yamarch emch Shagdarsuren Burgedee emch nariig yaj ch surgasan guitseheesee ungursun ene met turshlagatai emch naraa halaad heniig ene emch nariin hemjeend hurtel uvchtunguud turshiltiin tuulai boloh gej hunee bodoj bgaa bol enhdayar gedeg ter erhem shiidveree ergeed har harin huvia bodoj bgaa bol shiidvertee unencheer uld dee eniig zuvuur tungaaj harah hun Mongold olon bii
uu esvel buh emnelegee huvichilbal taarna ene barag ulsiinh bish huviin emneleg boltson ym bishuu emneleguudiig huvichlaa tegeed ulssaas tusuv ene ter gej zardal gargaj bhaar harin ulsaas irgeddee daatgal uilchlgeeg ni saijruulaad ugvul zugeer bhaa teged yostoi hariutslaga aldval yal ugdug bolchvol hen hen dee amar shtee tuunees odoo emnelegt tanil tal mungugui bol unguruu huviinhaas ylagaagui bolson ni une shtee chadalgui neg ni uheh oirhon bgaa unen shuu
Эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг бол үйлдвэрээр бол ерөнхий инженер гэсэн үг шүү дэ. Дарга нь заавал эмч биш байж болдог юм гэж бодий л до,харин нөгөөтөх нь бол яадаг ч байсан туршлагатай мэрэгжлийн хүн хэрэгтэй дэ
halaad hubiin elneleguudiig n haagaad emch baih erhiig n hasbal taarna...
олон эмч нар ажилгүй байхад наад улсаа хал. сургаад сураад л мэрэгшсэн эмч гарна. нөөц эмч нарыг бэлтгэх хэрэгтэй.
Тэгээд огт ажиллахгүй гээд байгаа хүнийг одоо яах юм бэ халаад л явуулах хэрэгтэй ш дээ.Өргөдлөө буцааж аваагүй байгаа дээр нь халаад өгөөч эхний 5 эмчийг халахад л бусад нь өргөдлөө буцаана даа.
Z.Enhboldiig shudraga zarchimch hun gej oilgodog arai ch iim huniig zutguulehgui bhaa. Enhbayr geech ni hunii ner barisan uvaigui nuher bh gej bodoj bna.
Hal hal avilgal avdag emch naraar yaadag yummm
Udval eruul mendiin said bolsonoos hoish ene salbar unen elgeeree mulhej bnadaa. Z. Enhboldiin hun gegdeh Enhbayr gej neg ajillaj bsan hamt olondoo ner hund muutai hun. UIH iin dargiin ner hundiig unagaj guitseh ni.
Neg ch emch orgodloo butsaaj avaagui baigaa shal hudlaa medeelel baina setguulchee!!!!!
ene enhbayar chin yamar ch chadvargui emch shdee achtan emnelegt bhad ni emchluulj bsan aash muutaig ni yana a
Хамгийн их уншсан