Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Натали Портман эргэн ирлээ

Шуугиан тарьсан "Хар Хун" киноноосоо хойш сүй тавьж, хүүхэд төрүүлж нэг хэсэгтээ олны нүднээс далд байсан жүжигчин Натали Портман кино ертөнцөд эргэн ирлээ. Тэрээр "Thor" хэмээх шинэ киногоо сурталчлах ажлаар дэлхийн томоохон хотуудаар аялж явна.  Тэрээр шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр хамгийн сүүлд Берлинд хүрэлцэн ирсэн байна. "Thor: The Dark World" кинонд тэрээр Австралийн жүжигчин Крис Хемсворт, Том Хиддлстоун нартай хамт тоглосон юм. Натали Портман энэ киногоо нийтийн хүртээл болгосны дараа өөрөө кино найруулах ажилд орох гэнэ. Тэрээр Израилийн зохиолч Амос Озигийн "A Tale of Love and Darkness" хэмээх зохиолоор өөрөө кино зохиол бичин, найруулах гэж байгаа аж. Израиль гаралтай жүжигчин бүсгүй Иерусалимд гэр бүлтэйгээ хамт суурьшихаар очоод удаагүй байгаа юм. 




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан