Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын ижил хүйстнүүд өөрийн гэсэн өвлийн олимп зохион байгуулна гэнэ

Оросын ижил хүйстнүүдийн спортын холбооноос  өөрийн гэсэн өвлийн олимп зохион байгуулах болсноо зарласан байна. Тэд Сочи дахь өвлийн олимп дуусангууд, тэндээс өөрсдийг нь дэмждэг тамирчид, сонирхогчид, сэтгүүлчдийг эргэн ирмэгц Москвад ижил хүйстнүүдийн өвлийн олимп зохион байгуулахаа мэдэгдэж нээлтээ хоёрдугаар сарын 26-нд хийнэ гэж холбооны тэргүүн Виктор Романов мэдэгдсэн байна. Тэд өөрсдийн олимпоо “Оросын нээлттэй тоглолт” гэж нэрлэжээ. Романовын хэлж байгаагаар тэдний энэ арга хэмжээ уламжлал бус бэлгийн харьцааг сурталчлахгүй байх тухай Оросын хууль тогтоомжийг зөрчихгүй юм байна. Тэр “Энэ арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж, зөвхөн эрүүл амьдрах ёс, спортыг л сурталчилна” гэсэн байна.
Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас Сочигийн өвлийн олимпод бэлгийн уламжлалт биш харьцаатай зочид төлөөлөгч, тамирчид оролцох бүхий л нөхцөл боломжийг нь бүрдүүлнэ гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан