Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм. Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй. Тиймээс энэ сарын 4-ний Даваа гараг буюу  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. УИХ-аас  2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
dugaar vilchileh odor gej baliar uhagdahuunaa boliosoi
Хамгийн их уншсан