Дотроо
хэд хэдэн бүлэглэлд хуваагдсан МАН, МАХН-тай нэгдэх нь гэсэн бор шувуу
сүүлийн үед нисэх боллоо. Өмнөх УИХ-ын сонгуульд ялагдсан нь хоёр нам
болон хуваагдаж хүч тарамдсан гэж өнөөдөр тэд үзээд байгаа бололтой.
Тиймээс ирэх сонгуульд нэгдэж нэг эвсэл болж магадгүй юм.
МАН-ын 27
дугаар Их хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэнд МАН-ын олон гишүүд огшиж алга ташин
найрсаг хүлээн авсан нь хоёр намын нэгдлийн эхлэлийг тавьсан гэх хүн ч
бий.
Дээр нь, гарвал нэг хоёр нам удахгүй нэгдэх нь гэсэн яриа 27-р
их хурлын өмнө ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАХН-ын лидрүүд Солонгост
очиж эргэж ирсэн цагаас л лидрүүдийн хүрээнд яригдаж эхэлсэн гэж учир
мэдэх хүмүүс ярих юм билээ. Тиймдээ ч удирдагчаасаа даалгавартай ирсэн
Г.Шийлэгдамба МАН-ын их хурал дээр хэлсэн үгэндээ санаагаа ойлгуулах
гэсэн болов уу. МАН-ын шинэ дарга М.Энхболд ч Н.Энхбаяртай С.Баяр,
Сү.Батболд нараас илүү харилцаа сайтай байдаг нь хувьсгалын тохироо
бүрдээд байгаа гэлтэй.
Түүнээс гадна өнөөдөр МАХН-ын зарим лидрүүд
Бээжинд Н.Энхбаярыг тосч авахаар хөдөлсөн сураг байна. Энэ нь хоёр намын
нэгдэх нь гэдэг мэссэжийг баталж байх шиг. Мэдээж хэрэг Н.Энхбаярын ирж
байгаа нь нууцлаг байгаа гэнэ. Тэрээр хоёр намын удирдлагуудын хүрээнд
нууцхан уулзалт хийчихээд Европ руу эмчилгээгээ үргэлжлүүлэх сураг
байгаа юм. Тиймээс хоёр нам удахгүй хэлхэлдээд эхлэвэл энгийн гишүүн та
гайхах зүйлгүй нь бололтой.