Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та өглөө цайгаа уусан уу

Та өглөө гэрээс гарахын өмнө цайгаа уусан уу. Хэрэв үгүй бол та өөрийгөө эрсдэлд оруулжээ. Наад зах нь ханиад хүрэхээс эхлээд таргалах, чихрийн шижингээр өвчлөх гээд эрүүл мэндээ эрсдэлд оруулжээ гэсэн үг. Өглөөний цай уудаггүй хүмүүс бусдаасаа 27 хувиар илүү зүрхний шигдээст өртөх магадлалтай байдгийг саяхны нэг судалгаа харуулсан. Харвардын анагаах ухааны сургуулийн судлаачид ч мөн өглөөний цайг алгасдаг хүмүүс жин нэмэх нь түгээмэл байдгийг тогтоосон.
Өглөөний цай уудаггүй хүмүүсийн дийлэнх нь яагаад ч юм өглөөгүүр хоол цай хоолойгоор давдаггүй гэж гомдоллодог. Энэ нь тухайн хүний гентэй холбоотой байдгийг эрдэмтэд тогтоожээ. Хүний генийн онцлогоос шалтгаалаад биологийн цаг нь эрт, орой сэрдэг гээд янз бүр байдаг бөгөөд өглөө арай ядан босдог хүмүүсийн бие нь бүрэн сэргэж, өлсөх мэдрэмж төрүүлдэг даавар ялгаруулах хүртэл харилцан адилгүй цаг зарцуулдаг байна.  Ялангуяа орой үдэш ажиллах дуртай, шөнө оройтож унтдаг “шар шувуунуудын” хувьд өглөө цай уух сэдэл тэр бүр төрдөггүй байна. Тийм хүмүүсийн хувьд өглөө 7 цагт босмогцоо цай уух гэж хүчлэх шаардлагагүй бөгөөд 9 юм уу 10 цагийн үед өлсөхөөрөө цайгаа уухад л болох аж.
Өглөөний цай уухгүй байх нь яагаад таргалахад хүргэдгийг хүмүүс тэр бүр ухамсарладаггүй. Тэгвэл өглөө цайгаа уухгүй гарснаар үд болохоос өмнө өлсч эхэлдэг. Тэр үед мэдээж эрүүл мэндэд тустай хоол хүнс гэхээс илүү амны зугаа болох ихэвчлэн эрүүл бус амттаныг хүмүүс сонгодог. Ингээд идчихээр өдрийн хоолны дуршил хүртэл өөрчлөгдөж, сайтар идэх хэмжээнээс нь багасна. Ингээд хоолны дараа их удаагүй байтал дахиад өлсч, бас л гарт ойр амттан шимтнээр аргалж орхино. Энэ мэтчилэн өглөөний цайг алгассанаар бүхий л өдрийн хоолны дэглэм алдагддаг  байна.
Өглөөний цай ямар чухал гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл өглөөний цайнд юу идэж уувал зөв вэ?
Ер нь, бол өглөөгүүр их хэмжээгээр, хүнд хоол идэх шаардлагагүй. Хөнгөн гэхдээ чанартай хүнс бэлтгэж идэх нь чухал. Чанасан өндөг юм уу, сүүнд тариа буудай хийж идэх гэх мэт 300 калориос бага илчлэгтэй хоол идэхэд болно. Өглөөгүүр мэдээж мах, гурил, ялангуяа цагаан талх, хэт чихэртэй амттан зэргийг идэхгүй байх хэрэгтэй.
Хэрвээ өглөөний цайгаа уусан атлаа 11 цагийн үед өлсдөг, тэгээд илүүдэл жинтэй, өдөр ядардаг хэвээр байвал энэ нь саахарын өвчний нэг шинж тэмдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмнэлэгт хандаж, шинжлүүлэх мэдээж дээр нь жингээ хасах хэрэгтэй. Хэрэв тэгвэл сахарын өвчин хүндрэхгүй байж  болно.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан