Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оскар”-т өрсөлдөх хүүхэлдэйн кинонууд тодорч байна

Америкийн кино академийн “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа хүүхэлдэйн кинонуудын жагсаалтыг шагналын албан ёсны сайтад тавьжээ. Энд “Онгоцнууд”, “Үүлэрхэг-2:ГМО”, “Крудсын цэцэг”, “Эпик”, “Хүйтэн зүрх”, “Кумба”, Гургуул: Урагшаа бас хойшоо”, “Хиймэл”, “Момод бичсэн захидал” “Апостол” зэрэг  нийт 19 кино орсон байна. Энд бас Японы найруулагч Хаяо Миязакийн “Салхи ширүүслээ” гэдэг кино ч оржээ. Эдгээр кинонууд зарим нь шилдэг кино гэдэг номинацид өрсөлдөх бол зарим нь төрөл төрлийн номинацид орж байгаа юм байна.
“Оскар”-ын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 2-нд Лос-Анжелос хотноо болох бөгөөд 24 номинацид өрсөлдөх кинонуудыг нэгдүгээр сарын 16-нд зарлах юм. Ёслолын ажиллагааг нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен Деженерес хөтлөх нь тодорхой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан