Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Madness”-ын тоглолтын тов гарлаа

Монголын рок поп урлагийн тэнгэрийг олон ч жил чимж буй оддын нэг бол маргаангүй “Madness”. Авьяаслаг залуусын нэгдэл болсон эл хамтлагийн 15 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сард “Colors of us” нэртэй гурав дахь цомгийн баяраа тэмдэглэсэн залуус энэ сарын 16-нд “UB Palace”-ын концертийн их танхимд 15 жилийн ойн тоглолтоо нижгэр хийхээр төлөвлөөд байна. Амьд хөгжим сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн эл тоглолтод “Madness”-ын үе, үеийн хит уран бүтээлээс гадна шинэ цомогт багтсан дуунууд ч дуулагдах гэнэ. Дашрамд, шинэ цомогт багтсан дөрвөн ч дуугаа дүрсжүүлээд амжсан гэсэн. Мөн “Цуурай” хамтлагийн “Чамдаа зориулъя”, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы дуулсан “Нутгийн уул”, “Бороотой шөнө” гэсэн хуучны дуунууд ч багтсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан