Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгалийн тайлагдашгүй сонин 10 үзэгдэл


Шинжлэх ухаан техникийн хөгжил өндөр болсон хэдий ч өнөө болтол учрыг нь тайлж чадахгүй байгаа байгалийн үзэгдэл байна аа. Ухаандаа Ямалд 1938 оны есдүгээр сард болсон “хар өдөр”-ийг эрдэмтэд өнөө болтол юунаас болсныг тайлбарлаж чадаагүй байгаа юм. Ийм 10 сонин үзэгдэл энэ.

Ямал дахь “Хар өдөр”

Одон орончид ч, цаг уурчид,   бусад салбарынхан ч өнөө болтол  тайлбарлаж чадахгүй байгаа сонин үзэгдэл. Тэр үед тэнд ажилаж байсан геологчид энэ үеэр таг харанхуй болж радио унтран, эфирт ямар ч станцын дохио орж ирэхээ больсон гэдэг. Ямарч тоосонцор, хатуу биет, хур тундас байгаагүй. Ганцхан газар дээр нам өндөрт ер бусын хар үүл байж нарны гэрлийг халхалсан байсан гэнэ. Энэ харанхуй цаг орчим үргэлжилсэн.

Энэтхэг дэх цусан бороо

Энэтхэгийн Керала мужийн иргэд бүтэн сарын туршид цусан бороо орохыг тэсч өнгөрөөсөн. Нутгийн уснаа байдаг улаан өнгөтэй замагнаас болж байна уу гэж таамагласан ч яг батлаагүй. Юутай ч  эргэн тойрон яг л цаазын газар, мал нядалгааных шиг ув улаан болоод байхад хүний сэтгэлд юу бодогдох вэ дээ.

Үхлийн манан

Британийн нийслэл ч тэртэй тэргүй манантай байдаг газар. Гэхдээ өчнөөн хүний аминд хүрсэн аймшигт өтгөн манан олон тохиож. 1873 оны манан лондонгийн оршин суугчдын 40 хувийнх нь амийг авч одсон бол 1880 онд хэдэн арван мянган хүний аминд хүрчээ. Хамгийн сүүлд 1952 оны үхлийн хар манан хэдэн хоногийн турш гэрэл гэгээгүй байлгаснаас гадна амны халхавчгүйгээр, хана хашлага барихгүйгээр явж болохгүй байсан гэдэг.

Учир үл мэдэх дуу чимээ

1991 онд америкийн Нью-Мексико мужийн Таос тойргийн иргэдийг үл мэдэгдэх гэхдээ аймшигтай дуу чимээ цочоосон. Зүйрлэвэл замаар явж байгаа хүн машин техник шиг. Судалгаа шинжилгээнийхэн ирээд учрыг нь тайлж чадаагүй. Хүмүүс бүр шөнөдөө унтаж чадахгүй байсан гэдэг.

Тайландын галан бөмбөлөг

Таиландад жил бүрийн намар Меконг голын дээр “Нагагийн галан бөмбөлөг” гэдэг үзэгдэл болдог. Усны гүнээс галан улаан бөмбөлөг гарч ирээд 10-20 метрийн өндөрт гараад замхран алга болдог. Эрдэмтэд үүнийг метаны хөөс гэдэг ч яг тогтоогоогүй.

Галан торнадо

Энэ бол хар салхины эрчилсэн их тоос шорооны оронд л улаан гал эргэлдээд байна гэсэн үг. 2012 оны есдүгээр сард Австралиийн Алис-Спрингсед 30 метрийн өндөртэй галан торнадо болсон.

Элсэн шуурга

Энэ бол ихэвчлэн говь цөлд тохиодог байгалийн бас л нэг дийлдэшгүй үзэгдэл. Хүчтэй салхинд элс, хайрга хийсдэг энэ үзэгдлийн 2005 онд Иракт болсон нь сансраас харагдсан, аймшигтай том.

Атлантын далайн хар нүх

Атлантын далайн өмнөд хэсэг дэх энэ нүх-эргүүлэг  бол сансрын хиймэл дагуулаас харагдсан. Доошоо хэдий гүн, доор нь юу байгаа нь бүү мэд. Эрдэмтэд үүнд өртвөл амьд биет бүү хэл хөлөг онгоц ч тэсэхгүй гэдэг. Урьдчилсан тооцоогоор энэ нүх рүү секундэд 1,3 сая шоо метр ус ордог гэнэ.

Алуурчин давалгаа

30 метрийн өндөртэй ийм давалгаа таарвал юу ч үлдээхгүй нь лав. 2010 оны гуравдугаар сард киприйн Louis Majesty хөлөг Барселоноос Генуя орох гэж яваад найман метрийн давалгаатай таарахад л хөлгийн цонхнуудыг цөм цохиж, салонд нь ус халин орж ирж байсан гэдэг шүү дээ.

Шулмын хар үүл

Энэ бол давалгаалсан тэнгис шиг харагддаг тас хар үүл. Бас л харанхуйлж мэднэ. Манай гаригийн олон газарт ийм үүл тохиодог.

0 Сэтгэгдэл
*****
LIKe
Ulaanbaatariin utaag hariihantai zuirlej bolku shd,
Britaniin niislel London hot , ene bol manan bish, ene bol utaa bsan yum, yg ulaanbaatar shig bsan, tiim ch uchraas olon say hunee, aldsan, mglchuud bid yriad l bh yum, shuud l ajildaa orie l doo , buh nuurseer ajilladag station uudiig, ulaanbaataraas hol gargah heregtei, odoonood holiin busuuded station ee bariad ehlie l dee, tsomiin hog haygdaliig avch bhaar ondoo yum hiitsgeeie, ard irgeddee handsan zuil yu ch bhgui bna oooooo
LIKe
baigali gedeg aguu8 hun tuunii derged yu ch bish dee
baigali delhii taahiin argaguim daa
sonrholtoi yum oshoo goy medee oruulaarai
Ter galan tornado hamgiin ih sonirhol tatlaa...
SONIRHOLTOI YUMAA...
hariihantai holbootoi baih magadal mash ondor
ystoi goy....olon goy medee oruularai
гоё мэдээ байна
Хамгийн их уншсан