Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

50 жилийн өмнө хулгайд алдсан мотоциклыг нь олж өгчээ

АНУ-ын Небраска мужийн Омахи хотын цагдаагийнхан  нутгийн нэгэн иргэний 46 жилийн өмнө хулгайд алдсан мотоциклыг нь олж өгчээ. Өнөөдөр  тэтгэврийн өвгөн болсон тэр эр мотоциклоо 1967 оны хоёрдугаар сард алдсан юм байна. 1953 онд үйлдвэрлэсэн Triumph Tiger 100 маркийн мотоциклын саяхан Япон руу явуулахаар Лос-Анжелосын усан боомтод аваачсан байхыг илрүүлжээ. Хуучны энэ тансаг унаа өнөөгийн ханшаар лавтай 9000 орчим долларын үнэ хүрнэ гэнэ.
Харин хулгайч нь хэн болохыг тогтоож чадаагүй байна.
2011 оны зун нэгэн швед бүсгүйд 1996 онд алдсан дугуйг нь цагдаагийнхан олж өгч байсан тохиолдол бас бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан