Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил 14 мянган тонн мах нөөцөлнө

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд 14 мянган тонн махны нөөц бүрдүүлэх болжээ.

 Дээрх хотуудын махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг өнгөрсөн оны 9 дүгээр сард сонгон шалгаруулжээ. Дархан хотод “Дархан мийт фүүд”, Эрдэнэтэд “Эрдмийт” компани шалгарсан бол Улаанбаатар хотын “Нөөцийн махны менежер”-ээр  “Эи Эн Ди Эм”  болон “Баатрууд тэнгэр” компани сонгогдов.  Энэ жил “Дархан мийт фүүд” 1000 тонн,  “Эрдмийт” 1000 тонн мах нөөцлөх бол нийслэлд “Эи Эн Ди Эм”, болон “Баатрууд тэнгэр” компани тус бүр 6000 тонн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулах юм.

Өнгөрсөн онд уг хөтөлбөрийн хүрээнд 11,4 мянган тонн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төвлөрүүлжээ.  Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын хэрэгцээний зөвхөн 24.0 хувийг хангаж байсан бол шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд 2012 оны арвдугаар сараас 2013 оны долдугаар сарын хооронд махны үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс хоёр дахин бага байв. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны долдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байсан нь өмнөх таван жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа юм. Энэ нь махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр эхний жилд амжилттай хэрэгжиж, махны үнийн өсөлтийг сааруулснаас гадна хүнсний бараа, бүтээгдэхүүний агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх эхний алхам болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан