Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.ОТГОЧУЛУУ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ САЙН, ЗАРДАЛ НЬ ХЯМД УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ Л ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХИЧЭЭЖ БАЙНА

Уул уурхайн яамны Стратеги, бодлогын газрын дарга Ч.Отгочулуу салбарын хөрөнгө оруулалт эрхзүйн зохицуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Уул уурхайн салбарын өнөөгийн байдал ямар байгаа вэ. Үнэхээр хэвлэлээр тодорхойлоод байгаа шиг уналтын төв­шинд оччихсон байна уу?
-Уул уурхай бол манай эдийн засгийн тэргүүлэх салбар. Энэ салбарын экспортоос орж байгаа орлогыг цаашид хоёр дахин өсгөх бодлого төр засгийн зүгээс барина. Ойрын жилүүдэд экспортын орлогыг хоёр дахин өсгөхийн тулд төмөр зам, дэд бүтцийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр уул уурхайн үйлдвэрлэл маань энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалдаг. Ер нь үйлдвэрлэл хөрөнгө оруулалт хоёр шууд харьцаатай.
Засгийн газраас энэ салбарынхаа хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг дэмжих, үүний тулд хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгах бодлого барьж байгаа. Эцсийн зорилго нь энэ салбар маань олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай байх.
Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр манай уул уурхайн боловсруулсан болон түүхийгээр гарч байгаа бүтээгдэхүүний маань зах зээл баталгаатай бэхэжсэн, бид найдвартай түнш байх ёстой. Дээр нь түүхийгээр нь бүтээгдэхүүнээ гаргахаас гадна боловсруулах замаар баялгийнхаа үнэлгээг өсгөх хэрэгтэй. Олон улсын зах зээлийн үнэд бол бид нөлөөлж чадахгүй.
Үнэ өсөх үү, буурах уу гэдгийг шийдэж чадахгүй. Бид юу шийдэж чадах вэ гэхээр зардлыг  нь л бууруулж чадна. Хэрвээ зардлыг бууруулж чадвал ашгаа өндөр гаргаж, түүнээсээ илүү их хэмжээний мөнгө төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр бодлого ойлгомжтой. Өрсөлдөх чадвартай байхын тулд хөрөнгө оруулалт нь сайн, зардал нь хямд ийм л салбарыг хөгжүүлэхээр зорьж байна.
-Та экспортын орлого нэмэгдүүлэх талаар ярилаа. Ойрын жилүүдэд хэрэгжихэд хүндхэн л зүйл мэт санагдаж байна. Учир нь, хайгуулын болоод ашиглалтын лиценз олгохгүй байгаа. Дээрээс нь дэд бүтцийн маань бүтээн байгуулалтын ажил удаашралтай хэвээр л байна?
-Ер нь, сүүлийн үед ашиглалтын лиценз буюу А лицензийг авахын өмнө техник эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд оруулж хэлэлцүүлдэг. Хэдийгээр хайгуулын лицензийн тоо буурсан ч ашиглалтын  лицензийн тоо өсч байгаа. Тэгэхээр лиценз бүрийн ард томоохон төслүүд, ТЭЗҮ-үүд байгаа.  Үйлдвэрлэгчид компаниуд төслөө боловсруулж, хөрөнгө оруулагчдыг татах чанарын хувьд өсөлттэй. Бидний харж байгаагаар ирэх жилээс компаниудын чадавхи сайжирна. Хятад, Энэтхэгийн эдийн засаг эргээд сайжрах боломжтой. Дээр нь замууд маань  баригдчихвал энэ салбарын экспортын хэмжээ өсөх боломжтой. Мөн Чингис бондын мөнгөөр түүхий эдээ боловсруулах томоохон төслүүдээ дэмжиж ажиллах шийдвэр гарна. Тэгэхээр ирэх жилүүдэд экспортын хэмжээ маань мөнгөн дүнгээрээ өсөх боломжтой гэж харж байгаа.  Зөвхөн тоо хэмжээгээр биш боловсруулалтыг нэмэх замаар үнэлгээг өсгөх юм.
-Боловсруулах үйлдвэрүүдээ хамгийн наад зах нь хэдий хугацаанд ашиглалтад оруулахаар тооцоо хийсэн бэ?
-Манай эдийн засгийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Тэгэхээр  энэ асуултад хувийн хэвшлийнхэн маань илүү оновчтой хариулах байх. Засгийн газар, манай яамны зүгээс аль болох төслүүдийн хэрэгжүүлэх хугацааг наашлуулах, хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох төдийгүй энэ чиглэлээр гадаадаас техник тоног төхөөрөмж оруулж ирж байгаа бол татвараас чөлөөлөх хууль өргөн бариад батлуулсан.
-Уул уурхайн салбар нийгэмд нэг л хар нэртэй болчихлоо. Тэгэхээр хамгийн түрүүнд иргэд энэ салбарын ач холбогдлыг ойлгох нь чухал мэт?
-Үнэхээр тийм. Ард иргэдэд уул уурхайн салбарыг зөв ойлгуулах ажил  учир дутагдалтай байгаа. Энэ салбарт олон улсын төвшинд хүрсэн мэргэжлийн инженер санхүүч, ялангуяа сэтгүүлч маш чухал. Уул уурхайн бодлогыг олон улсын зах зээлд зөв таниулах талаар тулгамдаж байгаа асуудал олон. Засгийн газрын хувьд аль болох энэ салбарын хөрөнгө оруулагчдыг дэмжих, таатай нөхцөл бүрдүүлэх талаар ажил хийгээд л байдаг. Харамсалтай нь, гадаадын хэвлэлүүдэд энэ байр суурь маань арай өөр байдлаар гарчихдаг тал бий. Үүн дээр төрийн зүгээс анхаарч, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад зөв хүргэх, уул уурхайн салбарын ач холбогдлыг яг тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа малчид, тариаланчид, нутгийн иргэдэд зөв ойлгуулах ажил хийж эхэлнэ. Тэгэхээр уул уурхай бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэдэг утгаар нь бус хүмүүсийн амьдрах орчинд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээр нь хараад зөвхөн эдийн засгийн талаас бус нийгэмд, байгаль орчин, мал аж ахуйд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг талаас нь хэмждэг тогтолцоонд шилжинэ.
-Саяхан “Жаст” компанийн дампуурлын нэг шалтгаан нь Олон Овоотын нөөцийг буруу тогтоосон тухай байсан. Тэгэхээр уурхайн нөөц тогтоох тал дээр төрийн зүгээс ямар бодлого явуулж байна вэ?
-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд маань гадаадаас хөрөнгө оруулалт хүсэхэд заавал олон улсын стандарт шаарддаг. Жишээ нь, гадаадын болон дотоодын бирж дээр танилцуулга хийхдээ “Бидэнд ийм хэмжээний нөөц байна” гээд хэлэхээр хөрөнгө оруулагчид олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар хийсэн нөөцийн стандарт шаарддаг. Тэгэхээр уул уурхайн яам удахгүй олон улсын зөвлөлд элсэнэ. Ингэснээр нөөц тогтоох ажлаа хөндлөнгөөс мэргэжлийн шинжээчээр хийлгэж, тэд хариуцлагаа хүлээдэг олон улсын жишиг рүү орох ажил хийж байна.
-Олон улсын жишгээр ашигт малтмалын нөөцөө тогтоодог болчихвол Монголын ашигт малтмалын нөөц өсөх үү эсвэл буурах болов уу?
-Одоогоор манай улсын газар нутгийн гуравны нэгд л алдаг оног хайгуулын ажил хийгдсэн. Нарийвчилсан судалгаа хийж амжаагүй. Хэрвээ нарийвчилсан судалгаа хийвэл нүүрс, зэс төдийгүй занар, нүүрсний давхаргын метан хий, газрын ховор элемент гэсэн бусад металлын нөөц их байх боломжтой. Хамгийн том 10 ордын маань эдийн засгийн үнэлгээ хоёр триллион ам.доллар. Манай эдийн засаг өөрөө 10 тэрбум ам.доллар. Тэгэхээр манай эдийн засгаас хэдэн зуу дахин их баялаг ирэх 20-30 жил ашиглагдах боломжтой.
-Хайгуулын болоод ашиглалтын лицензээ хэзээнээс дахин олгож эхлэх вэ?
-Хайгуулын зөвшөөрлийг шинээр олгохыг зогсоосон. Бодлого, хууль эрхзүйн орчин тогтвортой тодорхой болчихсон тохиолдолд хайгуулын лицензийг олгох ажлыг сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Оюу толгой төслийн далд уурхайн ажил хэзээнээс сэргэх вэ. Энэ төслийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж хийж байгаа ажлууд юу бол?
-Оюу толгой төслийн нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжсэн.  Энэ бол сүүлийн гучин жил хийсэн маш том бүтээн байгуулалт гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Нэгдүгээр үе шат маань амжилттай, хурдтай хэрэгжсэн шигээ цаашдын үе шатууд дээр энэ хурдаа хадгалах ёстой. Засгийн газрын байр суурь бол энэ төслөө амжилттай үргэлжлүүлэх, далд уурхайгаа аль болох хурдан  ашиглах. Бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд эхэлсэн. Гэхдээ хурд бол тодорхой хэмжээгээр саарсан. Ямар ч бизнесийг хамтраад хийхээр хамтрагч хооронд асуудал гардаг. Чи  илүү мөнгө зарлаа, надад хэлэхгүйгээр өөртөө ашиг унагах гээд байна уу гэхчлэн асуудлууд үүсэх нь бий. Энэ бол цэвэр төлөөлөн удирдах зөвлөл буюу хувь нийлүүлэгчдийн асуудал юм.  Үүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Бидний зүгээс “Нэгдүгээр үе шат маань амжилттай хэрэгжсэн. Гэхдээ зардал хэтэрсэн. Үүнээс болоод манайд ногдох ашиг багасах юм биш үү, манайд ногдол ашиг орж ирэх хугацаа хойшлох юм биш үү” гэсэн асуудлыг нэлээн шаргуу тавьж байгаа. Зардал хэтэрсэн нь төслийг урагшлуулах хүрээнээс гарсан  байна уу, эсвэл менежментийн буруу тооцооноос  болов уу гэдгийг тооцохоор хоёр тал ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Албан ёсны нэгдсэн дүгнэлт гараагүй учраас урьдчилж хэлэхэд эрт.
-Далд уурхайн хөрөнгө оруулалт, олборлолтын талаар?
-Далд уурхайн хөрөнгө оруулалтыг аль болох  нааштай шийдэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь, ахиад зардал хэтрэхгүй байхын баталгаа л бидэнд чухал. Тэгэхгүй бол байсхийгээд зардал хэтрээд байвал буруу жишиг тогтоно. Тийм учраас далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтыг аль болох  гэрээнд нийцсэн, хуулийн дагуу хурдан шийдэхийн төлөө л ажиллаж байна. Бидний хувьд ирэх зунаас энэ ажил маань эргээд сэргэнэ гэсэн төлөвлөгөө бий. Ер нь, энэ төсөл маань хугацаанаасаа өмнө хэрэгжиж, хурдтай явж байгаа. Өвлийн улиралтай холбоотойгоор зарим бүтээн байгуулалтын ажил зогсдог. Хоёрт, санхүүжилтийн асуудал хүнд байна. “Рио Тинто” өнгөрсөн жил өөр төслүүд дээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, алдагдал хүлээсэн болохоор санхүүжилт муутай байна. Засгийн газраас хамаарч гацсан зүйл одоо байхгүй. Бид зөвшөөрлүүдийг аль болох хурдан өгүүлье, далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлье л гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Оюу толгой төсөл дээр 30 асуудлаас 15-ыг нь шийдсэн, үлдсэн 15-ыг ярилцаж байгаа. Үлдсэн асуудлаасаа шийдсэн нь байна уу?
-Ер нь, үлдсэн 15 асуудлаас ус, татварын урьдчилгаа төлбөр, Өмнийн говийн хөгжлийн зарим асуудлыг шийдсэн. Хамгийн тулгамдсан асуудал ус байсан. Үүн дээр хоорондоо тохиролцоод цаашид явахаар болсон юм.

Н.БАТ

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
har Ganhuyag, Portuna, Altanhuyag(zadgai tsagaan kkk ) 3-aas neg bolloo shuu
hugatsaanaas turuulj yavaa gj bainga yariad bh yum ene nohor hedii chinee hurdan olborlolt ehlene bur l sain bzde hurdan ashigaa avbal sain l baimaar yu har uhaanaar bodson ch sonin yum yarih yumaa kkk gj. Tegeed ch mongol uurhaichin zaluus bag burduulj bie bieteigee uraldaj orsoldoj ajillaj holsoo ursgasnii ur dund hagatsaans turuulj yavaa bolohs hen neg TUZ-iin gishuun bandias hamaaraagui yum shuu
gunii uurhaid ovol zunii uliral yamarch noloo bdaggui gedgiig ene nohor meddeggui yum bhdaa ineedtei yum yarih yum yamarch medleg bolovsrolgui gedgee haruulj bnda hoorhii Oyu tolgoin gunii uurhai 1300m-iin gund bdag shu dee odoo orj uzsen ch hols asraad davchidna iim nohduud bidniig udardaad bgaan bnshd daanch neg butehgui bsiin
Хамгийн их уншсан