Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обамагийн майхан

АНУ-ын тагнуулынхан гадаадын улс орны төрийн тэргүүнүүд, ард иргэдийнх нь утасны яриаг чагнадаг нь аль хэдийнэ ил болоод байгаа. Тэд өөрсдөө тагнаж чагнахдаа гарамгай болоод ч тэр үү, өөрсдийгөө гадаадын тагнуулаас хамгаалахад онцгойлон анхаардаг байна. Үүний нэг тод жишээ бол Б.Обамагийн майхан. АНУ-ын Ерөнхийлөгч хилийн чанадад айлчлахаар мордохдоо нууц задруулдаггүй майхнаа  авч явдаг юм. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгчийг зочлоход улс орнууд хамгийн тансаг зочид буудлынхаа Ерөнхийлөгчийн өргөөнд хүлээн авдаг ч Б.Обама улс орныхоо төдийгүй олон улсын чухал асуудлаар ярих, тагнуулын нууц мэдээлэл уншиж танилцах, нууц хэргээр утсаар ярих хэрэг гарвал майхандаа ордог аж. Хэрэг гарсан үед Обамагийн туслахууд майхныг зочид буудлын ойролцоо барьдаг байна. Энэ майханд орсон байхад энд тэнд суулгасан байж болзошгүй нууц камер, чагнах төхөөрөмжөөр мэдээлэл алдагдах аюулаас бүрэн сэргийлдэг гэнэ. Б.Обама 2011 онд Ливийн довтолгооны үеэр Бразильд айлчилж явахдаа энэ талаар Хиллари Клинтон болон Батлан хамгаалахын сайд нартайгаа хэлэлцэхээр майхандаа орж байжээ.
Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй Төрийн нарийн бичгийн дарга, Конгрессын гишүүд гээд шийдвэр гаргагчдыг хилийн чанадад явахдаа ийм майхан ашиглахыг АНУ-ын Тагнуулын төв газраас зөвлөдөг байна.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан