Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЬДРАЛД ЯАРСАН АЛГЫН ЧИНЭЭХЭН МИНЬ...

                      Эхийн хэвлий дэх 22 долоо хоног

Өнөөдөр миний амьдралын анхны өдөр. Хүн төрлийг олох нь шуудай будаа асгахад зөвхөн ганц нь л зүүний үзүүр дээр тогтон үлдэхтэй зүйрлэм тийм л ховор аз завшаан. Надад тийм л аз тохиож, би ээжийнхээ хэвлийд бүрэлдэхээр ирсэн анхны өдөр минь. Гэхдээ ээж маань намайг одоохондоо мэдээгүй л байна. Хэрэв мэдвэл их л баярлах байх даа...
Өнөөдөр бол миний амьдралын гурав дахь долоо хоног маань. Өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлж бие маань боловсрох нөхцөл үүссэнээс хойш надад их олон өөрчлөлт тохиож байна. Би одоо зигот хэмээн нэрлэгдэх ганцхан эсээс бүрдэлтэй үр хөврөл болж хувирсан. Бие минь ойролцоогоор шар будааны нэг ширхэг шиг жижигхэн. Гэхдээ дотроо 107 эсээс бүрдэж байгаа. Ээжийн маань хэвлий дэх эхэс гэх зүйлтэй би хүйгээр холбогдож ээжийнхээ савтай сайн бэхлэгдсэн учраас шаардлагатай хоол тэжээлийн зүйлс, хүчилтөрөгчийг авч байгаа. Ээж маань намайг энд бүрэлдэж байгааг одоо ч гэсэн мэдээгүй. Гэхдээ мэдээд хэрхэн баярлахыг нь тэсэн ядаж хүлээж байна шүү...
Харин өнөөдөр миний ээжийнхээ хэвлийд өнгөрүүлсэн найм дахь долоо хоног. Ээж намайг саяхан мэдсэн. Гэхдээ тэр огт баярласангүй. Түүнийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж, намайг өөрийн биеэс гаргаж хаяна гэж бодсон ч тэр явсангүй. Тэгэхээр ээж маань надад хайртай гэсэн үг. Би түүний хайрыг мэдэрдэг. Нээрээ би бараг интоор жимс шиг хэмжээтэй болсон. Надад чих, хамар, ам ургаад эхэлсэн. Бас гартай болсон. Зүрх маань цохилоод л. Энэ бүх өөрчлөлт хэтэрхий их хурдан явж байгаа болохоор би ээжийнхээ хэвлийгээс гарах өдрөө тэсэн ядан хүлээж байна...
Ээжийнхээ хэвлийд бүрэлдээд 18 долоо хоног өнгөрчээ. Одоо бол би хүн төрхтэй болсон. Нүдээ ч гэсэн хөдөлгөж чаддаг. Сэтгэлийг минь догдлуулж байгаа зүйл бол хөлийн маань улны хээ тодорхой болсон явдал. Тийм ч учраас би хурдан ээжийнхээ хэвлийгээс газар дээр хүн болж төрснөө баталж тамгалмаар л байна. Гэхдээ нэг сэтгэл зовоосон зүйл нь ээж надад хайргүй бололтой. Би ээжээсээ авдаг байсан цэвэр агаарыг авч чадахаа байсан. Ээж маань тамхи татахад хараахан уушигтай болж амжаагүй надад их хэцүү байдаг. Бас ээж дандаа даардаг болохоор миний бие заримдаа их өвддөг. Миний мэдээгүй нэг зүйл бол ээж маань намайг хэвлийдээ олохоос өмнө БЗХӨ-тэй байсан юм билээ. Тийм болохоор ээжийнхээ хэвлийд удаан тогтож байх надад маш хэцүү байна...
Миний хүсэн хүлээсэн мөч. Би хэтэрхий их яарч байгаагаа мэдэж байна л даа. Гэхдээ ээжийнхээ хэвлийд удаан байх аргагүй болсноос би өнөөдөр гарах гэж байна. 22-хон долоо хоногтой би төрөх үеийн хэлбэрээ олсон учраас л яарч байгаа хэрэг л дээ. Сормуус, хөмсөг маань хүртэл ургасан гээд бод доо. Өмнө нь толгой маань том байсан бол одоо бие маань томорсон. Элэг, цөс маань ажиллаж, гаднах яриаг чихээрээ сонсдог болсон ч ээж хааяа намайг гомдоох үг олныг хэлэх юм аа. Гэхдээ одоо том болсон учраас ээжийнхээ хэвлийгээс гарлаа.

Амьдралд хөл тавьсан анхны өдөр

Би ээжийгээ их өвтгөж төрлөө. Өөрийгөө том болсон гэж бодож байсан ч бусад хүүхдээс хамаагүй жижигхэн гэдгээ мэдэрлээ. Гэхдээ л ээжийнхээ хэвлийд байхаас илүү энд байх нь амар амгалан, сайхан юм. Учир нь, би тэнд байхдаа утаанд хордож, өвчинд шаналж байсан. Тийм болохоор энэ дэлхийд төрүүлж өгсөн ээждээ баярлалаа. Амьдралын анхны өдрийг надтай хамт угтаагүй ч би таньдаа хайртай. Та намайг хүсээгүй болохоор л эмнэлэгт орхиод явсан байх. Гэхдээ ээжээ би таньдаа хайртай. Хайртай болохоороо эмч ах, эгч нарын үгэнд сайн орж эрүүл энх өсч том болохоо амлаж байна. Учир нь, та намайг төрүүлж өгсөн шүү дээ.

Ээжийгээ санасан өдрүүд

Ээжээ, би өнөөдөр нэг сар хүрч байна. Таньд амласнаараа эрүүл саруул сайн байгаа. Хүчилтөрөгчийн аппаратанд өнгөрүүлсэн нэг сарын хугацаанд таныг маш их саналаа. Одоо миний уушги төлжсөн учраас аппаратнаас гарсан. Ээжээ таныг хайж байгаа гэж эмч надад хэлсэн л дээ. Та буцаж ирээд намайг авч болохгүй юм уу. Би таныг уйлж зовоохгүй ээ. Бас хөхийг тань хөхнө гэхгүй. Та зүгээр л над дээр ирээд халуун гараараа хацрыг минь илбээч дээ...

Алгын чинээхэн үрсэд амьдрал бэлэглээч, та

Дээрх бичвэрийг “Энэ он гарсаар эхний тавхан сарын дотор амаржаад хүүхдээ эмнэлэгт орхиод зугтсан таван хүүхдийн гурав нь дутуу төрөлт байсан аж” гэсэн мэдээллээс сэдэвлэн дутуу төрөлтийн шалтаг болон ургийн бойжилтын дараалал дээр тулгуурлан бичлээ. 22 долоо хоногтойгоос хойшхи төрөх хугацаагаа гүйцээгээгүй нярайг дутуу төрөлтөд тооцдог аж. Тэгж төрсөн алгын чинээхэн үрсийн өдрийг энэ сарын 17-нд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Хоёр дахь жилдээ энэ тэмдэглэлт өдөрт нэгдсэн манай улсын хувьд дутуу төрөлтөөрөө дэлхийн бусад орны дунд хавьцаа нь жагсана. Өдөрт ЭХЭМҮТ-д 140 гаруй хүүхэд төрдөг бол үүний 10 гаруй хувь нь дутуу төрөлт байдаг. Дутуу төрөлтөд нь улс орны эдийн засгийн байдал, ээжийн эрүүл мэнд нөлөөлдөг бол манай орны хувьд сүүлийн жилүүдэд өвлийн улиралд эрчимтэй нэмэгддэг утаанаас ихээхэн шалтгаалах болжээ.
Эмч нарын эцсийн зорилго нь дутуу төрсөн нярайн амьдралыг уртасгах. Зорил­тоо биелүүлэхийн тулд ЭХЭМҮТ-өөс хэд хэдэн то­моо­хон ажил хийсэн аж. Дутуу төрсөн хүүхдийн эндэгдэл их байдаг ч хамгийн том хүндрэл нь уушгины эмгэгшил аж. Тийм ч учраас Монголын анагаах ухааны түүхэнд анх удаа ЭХЭМҮТ “сурфактант“ эмийг оруулан ирж, эмчилгээг цогцоор нь хийх болсон явдал. Гэхдээ энэ уушгины эмгэгшилээс аврах гол эмчилгээний өртөг өндөр аж. Дутуу төрсөн нэг хүүхдийг хэвийн өсөлтөд нь аваачих хүртэл гурван сая орчим төгрөгийн зардал гардаг учраас дутуу төрөлтийн асуудалд төр засгаас ихээхэн анхаарал хандуулах нь зүйтэйг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр дуулгасан.
Мөн дутуу төрсөн нярайн эмчилгээ оношилгоог сайн хийх нь хамгийн чухал учраас ЭХЭМҮТ-өөс энэ талаар ихээхэн анаарч байгаа гэсэн. 2011 оноос эхлэн “Орбис” нүдний эмнэлэгтэй хамтран нэг сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Дутуу нярайн харааны бэрхшээлийн асууд­­­­лыг оношилж, эмчлэхийг гол зорилгоо болгож. Ер нь, дутуу нярайг 1.5 кг жинтэй үед нь оношилж чадвал эмчлэхэд амархан байдаг гэнэ. Хамгийн сүүлийн үед хийж байгаа томоохон ажил нь хүүхдийн зүрхний оно­шилгоо, эмчилгээний лаборато­рыг Засгийн газрын дэмжлэгээр байгуулахаар барилгын тендер зарласан гэсэн. Мөн БНСУ-ын “Siemens” компанийн албан ёсны төлөөлөгчид ч ирж, тоног төхөөрөмж байрлуулах газрыг үзээд явжээ. Энэ лабораторыг байгуулснаар Монгол Улсад зүрхний гажгийг оношилж, дурангийн хагалгаа хийх боломж нээгдэх юм. Дутуу төрсөн нярай тээлтийн хугацаанаасаа хамаарч нэг сараас дээш хугацаанд инкубатор буюу хүчилтөрөгчийн аппаратанд байдаг. Гэхдээ манай улсын хамгийн олон төрөлт хүлээн авдаг ЭХЭМҮТ-д гуравхан ширхэг л аппарат байдаг нь чамлалттай юм. Нийт төрөлтийн 10 гаруй хувийг эзэлдэг дутуу төрөлтийн ихэнхи нь энддэг. Тийм учраас амжилттай төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Did you mean: We run a legitimate, under the Moneylenders 1951 we are offering instant cash loans to government and private sector employees. We will provide the best service for you. You need money urgently? * The transfer was very quick and fast your bank account. * Repayment starts eight months after you get your money. Deposit account * Low interest rate of 2% * Repayment of long-term (1-30 years) period. * The terms of the loan are flexible and monthly payments. * How long does it take to fund? After submitting loan application You can expect an initial response of less than 24 hours. Funding in 72-96 hours after receiving the information we need. From Contact the credit company authorized and licensed allowed. Financial assistance to other countries. For more information and application forms contact with these loans. Email: walletnerd@gmail.com Sir Tim Chen Director General Company NERDWALLET Бид Moneylenders 1951 дор бид Засгийн газар болон хувийн хэвшлийн ажилтнуудад шуурхай бэлэн мөнгөний зээл олгож байгаа нь хууль ёсны ажиллуулах хэрэгтэй. Бид танд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх болно. Та яаралтай мөнгө хэрэгтэй вэ? * Дамжуулах нь маш хурдан байсан бөгөөд таны банкны данс хурдан. * Эргэн төлөлт та мөнгө олж найман сарын дараа эхэлнэ. Хадгаламжийн данс 2% * Зээлийн хүү хамгийн бага * Урт хугацаанд (1-30 жил) хугацаанд нь эргэн төлөлт. * Зээлийн нөхцөл нь уян хатан, сар бүр төлбөр юм. * Хэр удаан энэ санхүүжүүлэхэд зарцуулдаг вэ? Зээлийн өргөдөл гаргах дараа Та аас бага 24 цагийн эхний хариу хүлээж болох юм. Бид шаардлагатай мэдээллийг хүлээн авснаас хойш 72-96 цагийн дотор санхүүжилт. эхлэн Зээлийн эрх бүхий компани болон зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хандана уу. Бусад улс орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх. Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягт нь энэхүү зээл нь холбоо барина уу. И-мэйл: walletnerd@gmail.com Сэр Тим Чен Ерөнхий захирал Компани нь NERDWALLET

миний хүү 2013оны 1 сард 1кг төрсөн. Мөн ч урт хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн дээ. Одоо хүү минь 11 сартай дажгүй байгаа.Гэхдээ л айдастай .Би цаг хугацаа өдөр хоног хурдан өнгөрөөсэй л гэж боддог. Хоног хугацаа хурдан өнгөрөхийн хэрээ хүү минь том болно гэж боддог шүү. Чадалтай эмч нарын буянаар хүү минь ээждээ хүн болсон юм шүү.
Aztai yum be, yamar ni ingej amidardag yum boldoo.. Heden sariin umnu uushignii hugjil dutuu geed hyy mini 30 nedelitei Eh nyalhast hiisvert orood neg ch honoogyi. Uvul jiremsen bsan agaariin bohirdoloos uu, yunaas yum byy med. zondoo tom hyy bsan 2,5 kg, minii hyy eejdee ergej turuurei. Um sain amgalan boltugai
tiimee dutuu turuh uneheer aimshigtai mash ih zovlong tuuldagiig zovhon dutuu toson huuhedtei eej aavuud l medeh baih ihenh ni us garsan shaltgaanaar tordog iin boldog bol ter solongos germand dag us hiideg emchilgeeg nevtruulmeer um tend bdag hedhen emch uuniig hiij barahgui ih ajiltai humuus bdag um bna le.
setgel mini honduurelchihlee,bi odoo boltol huntei suugaagui huuhed ch gargaagui,35 nas hurtelee teregnii mori shig zutgej heden duu naraa demjlee,neg l medsen chin 70-n taliig nasalchihaj,suuliin uyed iim medeelel unshaad setgel mini ih ovdoj nulims ungaj,tedgeer setgel zurh ni bureldeegui etseg ehchuudiig bodood haramsahiin deedeer haramsaj,nyalh ursiig ni orovdoh yum,MONGOLIIN MINI URS ULAM OLON BOLJ,ERUUL ENH AZ JARGALTAI BAIGAASAI......
Хамгийн их уншсан