Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уламбаяр: Хит дуунуудаа энэ үдэш дахин амилуулна

Хөдөлмөрч, бүтээлч, авьяаслаг “Киви” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд энэ сарын 29,30-нд цомгийнхоо баярыг хийх гэнэ. Энэ талаар хамтлагийн ахлагч Д.Уламбаяраас тодрууллаа.

-Фэнүүддээ үргэлж шинэ уран бүтээлээрээ бэлэг барьдаг “Киви”-гийн бүсгүйчүүд энэ сарын сүүлээр есөн жилийн ойгоо тэмдэглээд зогсохгүй цомгийнхоо баярыг хамтад нь тэмдэглэх гэж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. Манай хамтлагийн есөн жилийн ой цомгийн баяр маань давхцаж байгаа юм. Тиймээс фэнүүдтэйгээ хамт давхар баяраа тэмдэглэхээр шийдсэн. Энэ сарын 20,30-нд “Vegas” клубт бидний есөн жилийн уран бүтээлийн ажлаа дүгнэсэн үдэш болно.
-Мэдээж, энэ үеэр есөн жилийн хугацаанд хит болсон дуунуудаа дуулах байх?
-Тэгнэ. Бид хос цомгийнхоо хит болсон дуунуудаа дуулна. Ямартай ч фэнүүддээ нэгэн онцгой үдшийг барина гэдэгт итгэлтэй байж болно шүү.
-Өнгөрсөн хугацаанд олон сайхан дуугаа клипжүүлсэн шүү дээ. Нийт хэдэн дуу байна вэ?
-“Хайраа үлдээлээ”, “Хайр нь арыг нь даана”, “Харамсаж хараад хэрэггүй”, “Сарнаас зүүгдсэн охин” зэрэг зургаан дуугаа клипжүүлсэн. Манай хамтлагийн хувьд дууныхаа утга, онцлогт тохируулан зохиолоо бичүүлж, дахин давтагдашгүй онцлогтой клип хийхийг чухалчилдаг. Фэнүүдэд маань ч клипүүд маань таалагдаж байгаа байх аа.
-Уг нь, хос цомог бас есөн жилийн ой гэхээр том тоглолт болох болов уу гэж бодож байлаа?
-10 жилийнхээ ойгоороо тоглолт хийх санаатай байгаа. Энэ жилийн тухайд “Vegas” клубт хийхээр шийдсэн. Энэ клуб багтаамжийн хувьд том шүү дээ. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг Цагтаа ирвэл хамгийн гоё байрлалтай газарт суух боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан