Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

60 жилийн дараа нөхөн төлбөр авчээ

Токио хотын шүүхээс 60 жилийн өмнө амаржих газар солигдсон хүнд 38 сая йен буюу 380 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт “Энэ хүн жинхэнэ эцэг, эхээсээ хүчээр салж ядуу айлд өссөн болохоор сэтгэлзүйн хувьд асар хүнд дарамттай амьдрал туулсан” гэж онцолсон байна.
Нөхөн төлбөр олгох ёстой амаржих газар нь хэт олон жилийн өмнө болсон үйл явдал болохоор нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж мэдэгдсэн ч шүүхээс энэ шалтгийг тооцохгүй гэж үзжээ.
Нөхөн төлбөр авахаар болсон хүн нь 60 жилийн өмнө солигдож тэтгэмжийн мөнгөөр амьдардаг айлын дөрөв дэх хүүхэд болсон бөгөөд амь зуухын эрхэнд сургуулиа орхин үйлдвэрт ажилчнаар орж олон жилийн турш ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж. Хэдэн жилийн өмнөөс мань хүн ойрын төрөл садан, эцэг, эхтэйгээ хэтэрхий төсгүй байсан тул өөр хүний хүүхэд байж магадгүй гэж таамаглаж эхэлжээ. Ингээд ДНХ-ийн шинжилгээ өгтөл таамаг нь үнэн болох нь батлагдсан байна.
Түүний оронд солигдон очсон хүүхэд  баян айлын том хүү болж 60 жилийн турш дутагдаж гачигдах зүйлгүй амьдарсаар өөд болсон юм байна. Ийм олон жилийн дараа үнэн байдлыг тогтоолгосон  хүн 380 мянган ам.долларын нөхөн төлбөр авах хэдий ч жинхэнэ эцэг эх нь олон жилийн өмнө өөд болсон тул уулзах боломжгүй болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан