Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 сарын газрын тосны орлого 131.7 тэрбум төгрөг

Уул уурхайн салбарын статистик мэдээллээс үзвэл  энэ  оны эхний 10 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн байна. Энэ нь төлөвлсөн хэмжээнийхээ 79 хувийг  гүйцэтгээд буй аж. Молибденийн үйлдвэрлэл 3000 мянган тоннд хүрч төлөвлөснөөсөө давжээ. Ийнхүү зэс, молибденээс олох орлого 81 хувьтай гарав. Харин нүүрсний экспорт  21.9 сая тонн байна.  Татварын орлого нь  205  тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байгаа юм. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мянган тоннд хүрч бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум, бусад орлого 1.3 сая төгрөг  болов. Газрын тосны газар нийт 135.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үүнээс  экспортын  газрын тосны орлого 131.7, бусад орлого 3.4 тэрбум төгрөг байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан