Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкт хөвгүүдийг хэрхэн охин болгодог вэ

Гейчүүд, лесби гээд ижил хүйстнийг хүлээн зөшөөрөхгүй улс орнууд байсаар байгаа ч зарим улс оронд тэдний эрхийг дээдлэн бүр өөр хоорондоо гэр бүл болохыг нь, ийм айл хүүхэд өргөн авч өсгөж хүмүүжүүлэхийг  хүлээн зөвшөөрч байгаа. Тэднийхээр бол бэлгийн гаж зуршил нь зохиомлоор биш төрөлхийнх гэдэг.
Ийм ч болохоор АНУ-д багачуудыг бүр эртнээс тодорхойлж тэднийг олны дунд өөрийнхөө онцлогоос болон ичиж эмээхгүйгээр амьдрахад сургадаг байна. Өнөөдөр америкт бүхий мужид нь хүйсээ тодорхойлж мэдэхгүй байгаа багчуудын зуны зуслангийн бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна.
Ерийн хүмүүсээс нууцлаг энэ зусангуудад 6-16 насны багачуудыг хүлээн авдаг. Ийм хүүхдийн эцэг эхчүүд нь тухайн зуслан хаана байдаг, нэр хаягийг нь бусдад задруулахгүй гэсэн гэрээ байгуулж байж хүүхдээ өгдөг гэнэ. Зуслангийн нэг ээлж сарын хугацаатай. Амралтын дэглэм хүүхдийн зусланд байдаг шиг л боловч хамгийн гол нь хөвгүүд энд хүүхэлдэйгээр тоглож, даашинз өмсөн загвар үзүүлэх, гоо сайхны хэрэгсэл хэрэглэж сурах, гоёл чимэглэлийн зүйл зүүх, өндөр өсгийтэй гуталтай явах зэрэгт суралцана.
Эцэг эхчүүд энд хүүхдээ нэг биш удаа авчирч өгөхөөс гадна, гурав дөрөвхөн настай баагчуулаа ч дагуулж ирнэ.
-Хөвгүүн өөрөө ягаан даашинз, өндөр өсгийт өмсөх дуртай байж гэмээнэ бид түүнд туслах ёстой гэж хоёр хүүхдийн ээж, 47 настай гэрэл зурагчин Линдсей Моррис хэлж байна. Тэр “Чи бол чи” нэртэй бүхэл бүтэн цуврал зураг ч авч байсан юм.
Өнөөдөр АНУ-д 700 гаруй мянган хүн бэлгийн өөр хэвшилтэй гэсэн тоо байдаг ч энэ тоо нэмэгдсээр байна.

1.    Хөвгүүд гоо сайхны хэрэгсэл хэрэглэж сурна

2.    Багачууд хар багаасаа л гей-жагсаалд орохоор бэлтгэдэг

3.    “Загвар үзүүлэх” бол эмэгтэйлэг хөвгүүдийн дуртай ажил

4.    Яг л гүнж шиг харагдаж байгаа биз дээ, хэн эрэгтэй хүүхэд гэж харах юм


Америкчууд гомо эрийг нас барсных нь дараа заавал буддаг

Бүх оросын телевиз радиогийн компаний ерөнхий захирлын орлогч Дмитрий Кисилев Оросын Мөрдөн байцаах алба, ерөнхий прокурт хандаж Орост дэлхий нийтийн жишгээр хууль тогтоомжтой болохыг уриалсан.
-Би дэлхийн жишгээр, АНУ, Япон, арабын орнуудад байдаг тийм хууль гаргахыг хүсч байгаа юм. Тэнд гейчүүдийг цусны болон эрхтний донор байхыг хориглодог. Яагаад гэхээр тэд ДОХ, шар өвчин болон бусад үхлийн өвчний нян тээж байж болно. Гомочуудын хувьд энэ бол нийтлэг зүйл. Зарим орон, тухайлбал АНУ бол ДОХ-ыг ижил хүйстэнтэй холбож авч үзэж байна. ХДХВ-ийн халдвар донор эрхтэн цусаар дамжин халдварлаж байгаа нь залруулах аргагүй алдаанд хүргэж болно гэж Кисилев үзэж байна.


Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нэг суултуурт бие засдаг


Калифорни бол америктаа хүүхдүүдийг ямар 00-д орох, ямар өлгүүрт хувцасаа өлгөхийг өөрөө сонгохыг зөвшөөрсөн анхны муж. Ингэхээр ямар ч хөвгүүн охидын жорлонд орлоо гэхэд хууль зөрчсөн болохгүй. Мужийн амбан захирагч Жерри Браун өөрөө бэлгийн өөр хэвшилтэй  болохоор 2014 оны эхнээс мөрдөх ийм хуульд гарын үсэг зурсан нь энэ. Ингээд хүүхдүүд цэцэрлэгт байхаасаа эхлээд дунд сургууль төгстлөө эрэгтэй эмэгтэй аль ч 00-д орж болох болж байна гэсэн үг. Үүнээс гадна хүүхэд спортын эмэгтэй багт орох уу, эрэгтэй багт орох уу гэдгээ бас өөрөө сонгоно. Энэ хуулийг санаачилсан, дэмжсэн хүмүүс болохоор хүний эрх, ялангуяа бэлгийн чиг хандлага өөр хүмүүсийн эрхийг дээдэлж байна гэж байгаа юм.


Тагтаа минь нис, нис

Канадад шинэ хэлбэрийн цагаачлал, нүүдлийн бодлого бий  болж. Ингэж нааш цааш бядан явахын гол утга учир нь тэнд бэлгийн чиг хандлагаа тодорхойлж мэдэхгүй байгаа хүмүүс чөлөөтэй амьдарч болох газар. Канадын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөл бүр бэлгийн чиг хандлага, цөөнхөөсөө болоод амьдрах орон зай, улс төрийн орогнол  хайж байгаа оросуудыг тусгайд нь авч үзэж анхаарна гэдгээ Цагаачлал, иргэншил, олон талт соёлын сайд Крис Александр нь мэдэгдсэн байна. Гэхдээ энэ далбаан дор гэнэдэхгүй, яг паспорт олгох дээрээ тулахаар эрүүл мэндийн болон сэтгэлзүйн үзлэг шинжилгээ, сургалтад хамруулж байх юм гэнэ.

0 Сэтгэгдэл
Уашштэнэг
Хамгийн их уншсан