Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хүрээний Эрдэнэшанздовын яамны Богдын шарилыг сувраглан хойт дүрийг тодруулах тухай тогтоол

Монгол улсын арван дөрөвдүгээр он. Зуны сүүл сарын арван гурван. Жавзандамба Хутагтын шавь нарыг захирах яамны газарт Нийслэл Хүрээний Хамба цорж Шанздов, Да лам түшмэд цогчины гэсгүй сойвон донир дөрвөн аймгийн яамнаас гаргасан төлөөлөгч нар ба, мөн шавьд суугаа Засгийн газрын төлөөний түшмэлийн хамт нийлэн мөнөөхөн засгийн газраас заан тушаасан ёсоор Жавзандамба Хутагтын гончиг буян үйлдэх ба шарил суваргалах, дараа төрлийн хувилгааныг тодоруулах зэрэг явдлыг төлөвлөн хэлэлцэхэд, аймаг шавийн хадгалсан хуучин дансыг үзвээс урьд дүрийн Жавзандамба Хутагтыг жанч халсан удаа бүр, харъяат газраас зохих газраа мэдүүлэн уламжлан айлтгаад, баруун зуугийн газраа гончиг буян үйлдэх ба далай лам, Банчин эрдэнэд айлтгаж дараа дүрийн хувилгааныг тодруулах, зэрэг хэргээр урагшлан одогчдод зарлигаар дотоод өртөө, шагнаж зарцуулах мөнгийг Банчин засгийн газрын хүүд үүгээр тушааж баруун зуугийн сайдын газраас түүгээр хүлээн авч, хэрэглэхэд ба, эл бэлтгэлийн мөнгөнд дөрвөн аймгийн ноёдын пүнлүүнээс гурван түмэн лан , харъяат хутагтын сан шавиас эд мөнгө нийлэн дөрвөн түмэн лан гаргуулж явснаас гадна, дөрвөн аймгаас шарил суваргалахад 500 лан, басхүү аймаг бүрээс 10 сав цай гаргаж, шарилд тахил өргүүлэн гончиг хурал хуруулах, мөн их санд аймаг бүрээс 100 сав цайг 3 жилийн дотор гүйцэтгэн тушааж харъяат хутагтын хойт хувилгааныг хурдан тодруулах тухай хурал номын хэрэглэлд зарцуулан явсан данс тэмдэг тодорхой тул одоо зүй нь хуучин утгаар журамлан шийтгэвээс зохивч, зарим мөнгийг ноёдын пүнлүүнээс гарган явсан ба, тэр цагийн улсын хүүд үүгээр тушааж түүгээр хүлээн авч явсан зарагсад өртөөгөөр нэвтэрч явсан зэрэг зүйл буйгийн дээр урьд одоо цагийн хэрээ адилгүй баруун зууд нэвтэрч болох эсэх, бас юуны урьд ачит лам юугаан хурдан түргэнээр олж залахыг хүсэх үүнд Банчин эрдэнийн гэгээн дундад улсын Банчин хутаг залрах чимээ сонсогдох тул харъяат таван газраас албаны хүмүүсийг уурын тэргээр явуулан бараалхуулж, харъяат хутагтын шинэ дүрийн хувилгааныг хэрхэн түргэн тодруулах зэргийг заалгах, даатгах гончиг буян хүргэх зэрэг хэргийг гүйцэтгүүлэхийг хүсэвч, мөн чингэж нэвтэрч бараалхан болох эсэхийг тулгарлан чадахгүй тул, зүй нь засгийн газраас заахийг эрж, хэрэв ёсоор явж болох аваас эл гаргуулах мөнгө юмыг, уг тоо дансыг харгалзан элбэг хүрэлцэхээр хэрхэн гаргуулан гүйцэтгүүлэх, жич шарилыг суваргалан засаад наадам үйлдэж явсан зэрэг явдлыг өөр өөрийн аймгийн хурлаар хэлэлцүүлэн тогтоолгож гүйцэтгүүлэх ба шарилыг Гандантэгчилэнгийн газраа урьд тавдугаар, долдугаар дүрийн шарилын адилаар суварга сүм үйлдүүлэн засах явдлыг одооноос идэвхийлэн үүсгэн шийтгэх явдлыг хуучин утгаар харъяат хутагтын шавь нарыг захирах яамнаас эрхлэн гүйцэтгэж шийтгэхээр тогтож, урьд дүрийг эл гончиг буяны тухай зарцуулсан зүйлийн дансыг тусгай сийрүүлэн хамтаар засгийн газраа өргөн мэдүүлэх, хэрхэн заан тушаахыг дагаж гүйцэтгэе. Шинэ дүрийн хувилгааныг тодорсон даруй хуучин удаа бүр тахилгах явдлыг өөр чухал уулзаж хэлэлцэн тотоосугай хэмээн бүгдээр санаа нийлэлцэн хэлэлцсэн тул, эл тогтоол бичигт уг хуралд орсон хүн нар гарын үсэг зурж батлаад шавь яамнаас эх бичигт шийтгэн зохих газраа мэдүүлэхээр тогтов.

Нийслэл хүрээний хамба Номун хан
Дэд хамба Тоошдондов
Цорж лам  Чойндон
Цэрэнпил
Цогтзандан
Шанздав  Жамба
Лувсанбалдан
Да лам  Лувсандаш
Гүрбазар
Цогчины гэсгүй  Лавдан
Сойвон Нацагдорж
Донир Дамдин
Шавийн яамны захирах тушаах хэлтсийн туслах        Наваанлувсанцэдэн
Богд уулын аймгийн төлөөлөгч                Ширнэндамдин
Хан Хэнтий уулын аймгийн төлөөлөгч            Цэндэнав
Хан Тайшир уулын аймгийн төлөөлөгч            Лхагва
Цэцэрлэг Мандалын аймгийн төлөөлөгч            Аюуш, Пүрэв
Засгийн газрын төлөөт түшмэл                Дашдондов

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан