Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонезид газар хөдөллөө

Индонезийн Суматр арлаас холгүй 5,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Үүнээс өмнө Индонезийн зүүн нутагт 6,4 баллын хүчтэй газар хөдлөлт болоод байсан юм. Энэ  газар хөдлөлт нь Моллуки мужийн Саумлакийн хотоос 340 км алсад болсон байна.
Газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүсийн тухай мэдээ ирээгүй байна. Ямартай ч цунамгийн аюул байхгүй аж.
Индонез нь Номхон далайн галт уулын бүс гэгчид байрладаг. Энэ бүсий дагуу олон тооны идэвхтэй галт уул байрладаг бөгөөд дэлхийн хэмжээнд болж байдаг нийт газар хөдлөлтийн 90 хувь нь энд болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан