Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аспирин зөнөх болон хорт хавдраас сэргийлнэ

Аспирин зөнөх өвчин, хорт хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг судалгаагаар нотлов.

Австралийн “Тасманиа” их сургуулийн “Мензиес” судалгааны төвөөс 70-аас дээш насны 15 мянган хүнд хийсэн клиник судалгааны дүнд аспирин зөнөх өвчин, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байж болзошгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ. “Мензиес” судалгааны төвийн багш Майк Нэлсон хэлэхдээ “Клиник судалгааны дүнд аспирин нь зөнөх өвчний явцыг удаашруулдаг байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Хэрэв энэ батлагдвал манай улсын эрүүл мэндийн салбарын зардлыг хэмнэхэд өндөр ашиг тустай юм гэв. Түүний хэлж буйгаар, аспирин нь зүрхний шигдээс, тархины судас нарийсах өвчний даамжралтыг зогсоох үйлчилгээтэй болох нь нотлогдсон аж. Тухайлбал тархины танин мэдэх чадварын доройтлыг зогсоох үйлчилгээтэй бөгөөд тархи танин мэдэх чадвараа алдах нь зөнөх өвчний эхлэл болдог байна. Мөн судалгааны дүнд аспирин ходоодны болон бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байж болзошгүй дүгнэлт гарчээ. Гэвч аспирины хэт хэрэглээ нь эргээд хүний биед өөр олон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг нь эрдэмтдийн санааг зовоож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан