Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.ЦАГААН: ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААРААГҮЙ БОЛ УТАА ЯМАР БОЛОХ БАЙСНЫГ ТӨСӨӨЛӨХӨД Ч БЭРХ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.

-Ерөнхийлөгчөөс Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд танаас хэдэн зүйл тодруулъя?

-Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа гол санаа нь Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бус Засгийн газрын бүтцэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
-Шилжүүлэх болсон шалтгаанаа тодруулж болох уу?
-Үндэсний хороог анх байгуулахдаа цаг үеийн тулгамдсан шаардлага, ач холбогдол зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж байсан. Утаатай тэмцэх асуудлыг хэдхэн жилийн өмнө хэн ч, ямар ч дарга халгаад барьж авч чаддаггүй, ярихаас цаашгүй байсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн Засгийн газар хүртэл халгаад барьж авч чаддаггүй байсан асуудлыг Ерөнхийлөгч улс төрийн эрсдэл хүлээж авсан. Тэр нь ч оносон. Тухайн үед энэ асуудлыг Ерөнхийлөгч барьж аваагүй бол өнөөдөр нийслэлийн утаа ямар байх байсныг төсөөлөхөд ч бэрх санагддаг. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдааг зохицуулах, үйл ажиллагаагаа тасралтгүй шуурхай зохион байгуулах, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хэрэгжүүлсний үр дүнд энэ талаар төрийн байгууллагууд тодорхой хэмжээнд анхаарч, ажил хэрэгч ханддаг болсон.
Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц, зохион байгуулалтыг бий болгосон, холбогдох дүрэм, журам, стандартуудыг батлуулсан, утааг бууруулахтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, мэргэжлийн албадын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ирсэнтэй яах ч аргагүй холбоотой.
Мөн Үндэсний хороо нь мэргэжлийн албан хаагчдаас бүрдсэн Ажлын албатай болж, үйл ажиллагаа нь хэвшин цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон. Манай хорооны бүрэлдэхүүний 70 хувь нь Засгийн газрын байгууллагын төлөөлөл бөгөөд Үндэсний хорооны тогтоол, үүрэг даалгавар биелүүлэх ажиллагааг биечлэн гүйцэтгэх ажлыг хэдэн хэдэн яамд, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хэрэгжүүлдэг.
Нөгөө талаас Улсаас хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулах ажлыг Засгийн газрын харьяа яамд хэрэгжүүлж байдаг, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүд нь мөн л адил. Тэр байтугай гол санхүүжүүлэгч “Цэвэр агаар” сан хүртэл Засгийн газрын тусгай сан байдаг утгаараа энэ шийдэл зөв байгаа юм.  Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжлэг үзүүлж уялдуулахаас биш нэг ч төслийг шалгаруулж, санхүүжүүлж мөнгөн гүйлгээнд оролцдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Үндэсний хороо байгуулагдaaд хоёр жил гаруй боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Дээр хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд бид бүтэц зохион байгуулалтыг бий болгож, тухайлбал бүх яаманд ажлын хэсэг байгуулж, төвийн зургаан дүүрэгт Засаг даргаар ахлуулсан Үндэсний хорооны салбар хороог байгуулан дүүрэг, хороо, хэсэг бүрт тулж ажиллах 684 хэсгийн ахлагчийг утааны асуудалд дайчлан ажиллуулж, урамшуулал олгож байна. Олон арван жилийн турш замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилга байгууламж, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргээс улбаалж агаарын бохирдол ихэссэн нь үнэн. Тиймдээ ч эхний ээлжинд гол бохирдуулагч эх үүсвэр болсон гэр хороолол руу чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү хэрэгжүүлж эхэлсэн. “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг тогтоож, бүсэд мөрдөх журам, дүрмийг боловсруулж айл өрхүүдэд боловсруулсан түлш, цахилгаан халаагуур болон сайжруулсан зуух зэргийг татаастай үнээр худалдан борлуулж байна. Яг үнэндээ 2018 онд гэр хорооллыг зуухаар бүрэн хангахаар төлөвлөж байсныг 2014 онд багтаан дуусгах боломжтой боллоо. Энэ нь агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулж зөвхөн төрийн байгууллагууд бус аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагуудын хоорондын нягт уялдаатай хэрэгждэг болсонтой холбоотой. Орон сууцжуулах, барилгажуулах замаар дээрх асуудлыг шийдэх нь зөв боловч хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай. Зуух бол түр зуурын шилжилтийн үед авч байгаа шуурхай арга хэмжээ болохоос утаагүй болгох төгс шийдэл биш. Бид шинэ суурьшлын бүс байгуулж, дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж байж утаанаас нэг мөр сална. Тэр хүртэл бид утаатай тэмцсээр л байх болно. Иймд Үндэсний хороо хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлээд байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Зөвхөн зуух түлшний асуудал ч биш, бид инженерийн дэд бүтцийг өргөтгөх, цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, авто замын сүлжээг сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж тодорхой хөрөнгө мөнгө шийдүүлэн чухал ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлээд явж байна. Сүүлийн жилүүдэд зарим аймгийн төв, хотуудад агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд тасралтгүй өсч байна шүү дээ. Энэ асуудлыг ч орхигдуулалгүй анхааралдаа аван ажиллаж байна.
-Зарим хүн утаа багассан эсвэл арилахгүй байна гэж ярьдаг. Таны бодлоор ямар байгаа бол?
-Ерөнхийлөгч “Утаатай өвөл ч, зун ч  тэмцье” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Үндэсний хороо жилийн дөрвөн улирлын алинд ч ажил цалгардуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. Бидний төлөвлөсөн ажлуудын хүрээнд хийж байгаа Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зэрэг томоохон төсөл хэрэгжиж байна, үр дүн нь хараахан гараагүй боловч гэр хороолол руу чиглэсэн ажлын үр дүнд агаар дахь хортой бодисын агууламж 29 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаа. Энэ нь мэргэжлийн албадын шинжилгээний дүн шүү. Нөгөө алдартай ТЭЦ-2-ийн ажил урагштай бүтсэн бол ёстой л мэдэгдэх хэмжээнд буурах байлаа. Тэгээд ч олон жилийн алдааг засахад их ч хугацаа, хөрөнгө зарах нь дамжиггүй.
-Үндэсний хороог зөвхөн Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр илүү үр дүнд хүрэх болов уу. Цаашид улам сайжирч, тогтвортой ажиллах боломж бүрдэх болов уу?
-Үндсэн чиг үүрэгт нь байгаа агаарын бохирдлыг бууруулах бодлогыг зохицуулж,  хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагын хувьд Үндэсний хороог Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр ажил улам урагшлах, сайжрах боломжтой.  Ер нь, бүх бүтээн байгуулалтын ажил агаарын бохирдлыг бууруулахад томоохон ач холбогдолтой байдаг. Иймээс дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээг өргөтгөх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, замын гүүрэн гарц, тойрог хурдны замуудыг байгуулах, метро барих, хотыг задлах, оюутны хотхон байгуулах зэрэг дунд болон урт хугацаанд хэрэгжих бүтээн байгуулалтуудыг энэ Шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр Засгийн газарт шилжсэнээрээ Ерөнхийлөгчийн зүгээс анхаарлаа хандуулахаа больж байна гэж ойлгож болохгүй. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг бий болгож тодорхой үр дүнд ч хүрлээ, цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Иймд эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, экологийн хүрээг бүхэлд нь хамарсан энэ асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс үргэлж анхааран ажиллах болно гэдгийг хэлмээр байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээе
-“Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “Төр нь хүний  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хүлээнэ” гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Ерөнхий сайд агаарын чанарыг сайжруулах талаар үргэлж анхаарч ирсэн, цаашдаа ч их зүйлийг хийж ард иргэдийнхээ эрүүл орчинд тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө илүү ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Иргэдийн оролцоонд түшиглэвэл илүү үр дүнд хүрэх болов уу. Утааны асуудалтай бүх нийтээрээ тэмцэж, оролцож байж бид үр дүнд хүрч чадна. Таны оролцоо ч утаатай тэмцэхэд хэрэгтэй байх болов уу.


0 Сэтгэгдэл
Iim yumnuud ajilahaar yaj buurahav daa iim yumnuudiig ajiluulsam bid nar bas bodoh l heregtei
Iim yumnuud ajilahaar yaj buurahav daa iim yumnuudiig ajiluulsam bid nar bas bodoh l heregtei
Tsagaan uvuu tsagaandaa garavaa huurhii
***** zunug uvgun be
Одоо 18,00 цагийн үед ажлаасаа тараад гарахаар утаатай яндангийн аманд хамраа тулгачихсан юм шиг д шууд хоолой хорсоод алингаа алдаж байна даа.
hudlaa yarihaa boli. yaasan ichdeggui yum be? ard tumnii amidral chini ulam doroitood bna, yuugaa harj bnaa.
ARICHAAGUI ZASAGLALTAI HUDLAA DUR ESGEGCHIDEER DUURSEN ULS!!!!!!!! 3HAN SAY HUNTEI BAIJ ARD IRGED NI YADUU ZUDUU YADARSAN AMIDARDAG UTAA TUGJREL 2-OOSOO HEZEE CH SALJ CHADAHGUI YUM BNA! DEEREES NI GAZAR NUTAGAA CH HARIIHAND ALDSAAR, 76 GEJ BUGD MUNGU BODSON MUU HUMUUS YUM DA
uuriihn ni. hul garuudih ni biznes tsetseglej bgag medej bga bailgui de.nyalh nyarai huuhduudiig bodmoor yum yadaj l
Хэн дуртай эрхтэн дархтан нь ард түмний нуруун дээр татвар усны мөнгө .нэмж байхад энэ ерөнхийлөгч юу бодож байдаг юм бол доо
Манай Еронхийлогч 2 гараа оргон бууж огсон шдээ.
Манжийн үлдэгдэлүүд одоо хүртэл амьдарсаар байгаа байх нээ. Сайхан манжилж байх шив. Биднийг итгэнэ гэж бодож байгаа бол холоо хэвтэж хуцах хэрэгтэй. Ажил хариуцаж авсан юм бол бусад шиг хийж сурах хэрэгтэй чадахгүй бол хариуцлагаа хүлээж сур.Битгий Ерөнхийлөгчийн нэрийг барьж хариуцлагаас бултаж бай
Ерөнхийлөгч шоу болгоогүй бол утаа бууруах ч байсан юм билүү хэн мэдлээ. тэр их мөнгө Элбэгдорж гуайг сонгуульд ялуулахад тус болоод дуусаа. Ганц утуу бууруулах ажил ч биш, буухиа автобус энээ тэрээ гээд олон олон шоу тавьсан даа. гэдэгтээ санал нэг байна аа . Цагаан бол яах уу өмнөөс нь ярьдаг хүн шүү дээ бараг л юу ярьж байгаагаа мэдэхгүй төсөөлөхгүй ч гэх шиг харин одоо жинхэнэ аймшиг нүүрлээд байна даа худлаа ингэж тоглоом хийх ээ болио оо гэхдээ бид нарын үгийг сонсох ч биш дээ бид ч ингэж стресс ээ тайлах юм Монгол улсад хэзээ ардчилал бүрэн утгаараа хэрэгжих вэ би л хувьдаа Элбэгдоржийг дэмжээгүй ер нь л ажил хийхгүй нь ойлгомжтой шүү дээ Утаа бол сайн засаглалын үед д саарна шүү Сайн засаглал гэдгийн ямарваа нэгэн "нам" үгүй цагийн явдлыг хэлээд байна л даа
Ерөнхийлөгч шоу болгоогүй бол утаа бууруах ч байсан юм билүү хэн мэдлээ. тэр их мөнгө Элбэгдорж гуайг сонгуульд ялуулахад тус болоод дуусаа. Ганц утуу бууруулах ажил ч биш, буухиа автобус энээ тэрээ гээд олон олон шоу тавьсан даа.
hol ochij hutsaj hevt
ЯМАР ДАЛДАГНУУР ДОЛГИНУУР ХОГ ВЭ.... ИЧЭЭЧЭЭ ... УТАА БАГАССЭН ЮМ ХААНА БАЙНА
yu yariad baa yum bol doo ajil am 2 ni zuruud bh yumaa manai uls turiinhun gej buun hudal yarisan luivar zalilan hiisen hvmvvs bh yumaa odoo bvr urunduu ugaartah ni bna
bidniig ***** gej bodood bdag yumuu haishaan!? Nudnii omno jil ireh bur nemegdeed bhad chini arai arai!
Eronhiilogchiin helseniig chihniihee hajuugaar ongoroogood baigaa yum chin ogson n deer shuu dee.Eronhiilogch n heg yum yariad eronhii said n nuurs taraagaad yaj utaa bagasav gej...
Ene odoo UB-t amidardag gunii yria monuu Utaa ulam nemegdeed darga nariin halaas ter hereer tuntiigeed amidral doroitood bna Tengerees naad yoronhiilogchtei buugaad ir Doromjildog bna sh dee nerteigeer ni ene ajliig barahgui uchraas yoronhii saidiin medeld shiljuulsen geed helsen bol chamd itgeh blaa
ерөнхийлөгчөөс эхлээд худалч
Ene odoo UB-t amidardag gunii yria monuu Utaa ulam nemegdeed darga nariin halaas ter hereer tuntiigeed amidral doroitood bna Tengerees naad yoronhiilogchtei buugaad ir Doromjildog bna sh dee nerteigeer ni ene ajliig barahgui uchraas yoronhii saidiin medeld shiljuulsen geed helsen bol chamd itgeh blaa
bitgii xutsaad bai.
þó ÿðèàä õààíà àìüäðààä ÿâàà òýíýã âý Ýíý õîò ÷èíü òýð ÷èãòýý óòààí äóíä óìáàæ áàéõàä Ýñâýë þì ¿íýðëýõýý áîëü÷èõñîí þì õàðàõàà áàé÷èõñàí þì áîë íààä òºðèéí àæëàà õèéæ ÷àääàã ÿäàæ õàðäàã ¿íýðëýäýã õ¿íä ºãºº÷ Áÿëäóó÷ àìüòàí
yamar teneg ***** we.utaa ulam ihseed baihad iim lalruud tor barij bna geed bodohoor
bitgii ***** yun buurah ulam ihseed bhad
долигнуур ярьдаг гар вэ утаа яг буураач жил ирэх тусам нэмэгдээд байна
Хамгийн их уншсан