Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Английн баруун өмнөд нутаг харь гаригийн хөлөг харагдлаа

Английн баруун өмнөд нутгийн Девон гүнлэгийн ард иргэд салхин цахилгаан станцын сэнснүүдийн дээр харь гарагийн хөлөг гэмээр үл мэдэгдэх нисдэг биет байхыг ажиглацгаажээ.
Саарал өнгөтэй, зууван дугуй маягийн хэлбэртэй нууцлаг энэ биет тэнд зураг авч байсан мэргэжлийн гэрэл зурагчны дуранд бас тохиолдлоор оржээ. Зурагчин түүнийгээ томруулж хараад ч юу болохыг тодорхойлж чадаагүй байна. “Пүрэв гарагт Торрингтоныг чиглээд явж байхдаа тэнгэрт тод өнгийн сонин гэрэл байхыг үзсэн. Яг л хөх цэнхэр өнгөтэй харагдсан. Аймшигтай байлаа” гэж түүнийг үзсэн өөр нэг хүн Daily Mail сонинд өгсөн ярилцлагадаа  хэлсэн байна.  
Хэвлэлүүд энэ үл мэдэгдэх биетийн талаар бичсэнийг зурагтай нь үзсэн хүмүүс өөрсдөө ч энэ үзэгдлийг үзсэн тухайгаа коментоор олноор бичиж байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан