Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлд “ертөнцийн төгсгөл” боллоо

Венесуэльд ёстой л “ертөнцийн төгсгөл” гэгч болж үндэсний эрчим хүчний сүлжээнд осол гарснаар нийт 25 мужийнх нь 11-д бүхэлдээ цахилгаан тасарсан явдал болжээ. Зургаан сая хүнтэй нийслэл Каракас хот хүртэл бүхлээрээ харанхуй болсон ч хоёр цагийн дараанаас хэсэгчлэн цахилгаан залгасан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг “барууны хүчний фашист ажиллагаа” гэж нэрлээд цэрэг арми, дотоодын цэргийг бэлэн байдалд оруулсан байна.
Ядаж байхад Ерөнхийлөгч Николас Мадуро үндэсний телевизээр шууд нэвтрүүлэгт орж байхад нь гэрэл тасарчээ. Николас Мадуро сөрөг хүчнээ “Тэд ард түмнийг цахилгаан гэрэлгүй болгож болно, гэхдээ зүрхэн дэх гэрлийг нь унтрааж чадахгүй” гэжээ. Түүнийхээр бол ингэж улс орон даяараа гэрэлгүй болох үндэслэл байхгүй, энэ бол сонин тохиолдол гээд энэ бол энэ сарын 8-нд болох орон нутгийн сонгууль угтаж сөрөг хүчний хийж байгаа ажил гэсэн байна.
Сүүлийн үед Венесуэлд ийм осол байнга гарах болсон юм. Есдүгээр сард гэхэд л цахилгаан дамжуулах шугамд осол гарч бас олон бүс нутаг цахилгаан гэрэлгүй болж байсан юм. Тэгэхэд Мадуро мөн үүнийг хэт барууны хүчнийхэн хийж байгаа гээд улс орон даяар эрчим хүчний системд тагнуул аюулгүйн тусгай алба байгуулж ажилд оруулсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан