Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обамагийн авга ах АНУ-д 20 жил хууль бусаар амьдарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн авга ах Онианго Обама 1963 онд 17 настай байхдаа АНУ-д иржээ. Тэрээр Кембриж хотын элит сургуульд сураад 1970 онд Америкаас гарч явах ёстой байсан ч явсангүй. Түүнийг хамгийн сүүлд 1992 онд явахыг шүүх шаарджээ. Обама харин өнгөрсөн 50 жилд татвараа шударгаар төлж, ганцхан удаа баривчлагдсан гэдгээ шүүхэд тайлбарласан байна. 2011 оны наймдугаар сард түүнийг Бостон хотын ойролцоох нэг жижиг хотод хэвийн бус явсан хэмээн баривчилж байж.
Харин зээ Барак Обаматайгаа тэрээр 1980-аад оны сүүлчээс хойш уулзаагүй гэнэ.
Массачусетс мужийн Бостон хотын цагаачлалын шүүх энэ тухай авч хэлэлцээд 69 настай Онианго Обамаг АНУ-д үлдэхийг нь зөвшөөрчээ.
2010 онд Барак Обамагийн авга эгч Зейтуни Онианго бас АНУ-д хууль бусаар зургаан жил амьдарсан нь илэрч шүүх хэлэлцээд хууль ёсоор амьдрах эрх олгож байсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан