Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уранаар дагнасан ”AREVA” Казахстанд ч муу нэртэй

-Очоод ирсэн хүний үгнээс үүдээд очилгүй сурвалжилсан минь-

Францын “AREVA” групп сүүлийн 16 жил Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийсэн нь хүн мал хордсон, хордоогүй гэсэн хэрүүлийн алим тариад байгаа. Малчин Норсүрэнгийн мал сүрэг хордож учир битүүлэг шалтгаанаар үхсэн, төл нь гажигтай гарч байгаа гээд энд тэнд хэвлэлийн хурал хийж, энэ нутгийн малчид ч бөөн цөөнөөрөө ирж хэвлэлийнхэнд ярьж “зарга мэдүүлж” байсан.

Харин төрийн алба энэ талаар баахан ажлын хэсэг, шинжээч гаргасан, тэд нь ч Улаанбадрах сумын нутагт цацраг идэвхит бодис тархсан ямар ч ул мөр шинж тэмдэг байхгүй гэснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд дамжуулсан. Францын “AREVA” групп уран олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог, өнгөрсөн 2012 онд 9760 тонн уран олборлосон айл. Нигери дэх SOMAIR уурхайгаасаа 2012 онд 3065 тонн уран олборлосон нь өмнөх оноосоо  339 тонноор илүү байгаа юм.  Казахстаны КАТКО уурхай өмнөх оны олборлолтоосоо 53 тонноор нэмэгдүүлэн 3661 тонн уран гаргаж авсан бол одоо энэ тоогоо 4000 тоннд хүргэхээ зарлаад байгаа.   Тэгэхээр ураны салбарын энэ том мангас Монголоос уран олборлох маш их сонирхолтой байгаа нь энэ хэдхэн тооноос харагдаж байна. Иймдээ ч тэд уран олборлох нь байгаль орчинд болоод хүний эрүүл мэндэд ямар ч аюулгүй хэмээн сурталдаж байгаа.

Саяхан “AREVA” групп хэсэг сэтгүүлч, сурвалжлагчдыг авч Казахстан дахь КАТКО компанийнхаа уурхайгаар аялуулжээ. Зорилго нь мэдээж ойлгомжтой. Уран олборлоно гэдэг ямар ч аюулгүй зүйл гэж л сүүлийн хэдэн өдөр олон хэвлэлээр цацах. Үнэхээр ч явсан хүн яс зуудаг болохоор эхний материал, магтаалууд нь гараад эхэлжээ. “Ураныг газар дор уусган олборлох нь хөрс хуулж байгаль сүйдлэхгүй”, “Уусмалд эзлэх ураны хувь маш бага тул цацраг ялгарч хүний биед нөлөөлөхгүй”, “Шар нунтгийг 30 см-ийн зайнаас үзэв, үнэрлэв. Үйлдвэрийн даргаас та яагаад амны хаалт зүүхгүйгээр шар нунтагтай ойртоод байгаа юм гэхэд шар нунтаг тоосонцор болж босохгүй бол хүний биед ямар нэг нөлөө үзүүлэхгүй” гэж товч хариулав” гэсэн мөрүүд ар араасаа хөвөрч эхэллээ.
“Уран олборлож эхлээгүй байхад хоёрхон машинтай байсан Тасты тосгоны айл бүхэн машинтай болсон”, “компаниуд энд уран олборлож эхлэхэд казахчууд огт эсэргүүцээгүй”, “Мал нь КАТКО компанийн олборлолт, хайгуулын талбайд бэлчээрлэдэг. Бид малынхаа мах сүүг хэрэглэсээр л байна. Ингэлээ гээд хордсонгүй, өвдсөнгүй” гэсэн мөрүүд араас нь залгаад л.....
Гэхдээ тэд манай сэтгүүлчдэд зарим зүйлээ хэлж яриагүй бололтой. Юугаа тэд яриагүй вэ.

Казахстаны thenews.kz сайтад 2010 оны тавдугаар сард гарсан нэгэн материал миний өмнө байна. “КАТКО” компани улсын төсөвт 31 сая гаруй тэнге төлөх ёстой” гэсэн гарчигтай материалд Казахстан-Францын хамтарсан “КАТКО” компани байгаль орчинд учруулсан хохирлынхоо төлөө 31 сая гаруй тэнгегийн торгууль төлөх ёстой гэдгийг Ерөнхий прокурорын хэвлэлийн алба мэдээлсэн тухай өгүүлж. Үйлдвэрлэлийн хаягдалтай харьцах шаардлага хангаагүй, зөрчсөн учраас Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтаар ийн торгосон юм байна. Энд өгүүлснээр бол “КАТКО” хадгалах байран дахь цооногуудын хаягдлаа орон нутгийн засаг захиргааны зөвшөөрөлгүйгээр хаяж байсан нь илэрчээ. Мэдээж зөвшөөрөлгүй хаясан хаягдал нь байгаль орчин бохирдуулсан нь байгаль орчны болон эрүүл ахуйн хяналтаар илэрсэн хэрэг.
Эндээс үзэхэд “AREVA” групп орон нутгийн байгууллагын  зөвшөөрөл энэ тэрийг бол тоодоггүй нь харагдаж байна.

Асуудал үүгээр дууссангүй ээ. Мөн Казахстаны  dev.total.kz сайтад 2012 оны тавдугаар сард “Өмнөд Казахстанд радиац алдагдсаныг нуухыг оролджээ” гэсэн материал нийтлэгдэж. Энд “Казахстан-Францын хамтарсан “Катко” /Өмнөд Казахстан мужид / цацраг идэвхит бодис алдагдсаныг орон нутгийн засаг захиргаанаас нуухыг оролдсон байна. Созаксын районд үйл ажиллагаа явуулдаг, уран олборлолтын  “Катко” хамтарсан компани цацраг идэвхит бодис бүхий уусмал алдсанаас хүрээлэн байгаа орчин болон газрын нөөцийг бохирдуулсныг Өмнөд Казахстаны байгаль орчны тусгай прокурорын газар тогтоолоо гэж мужийн прокурорын газрын хэвлэлийн алба мэдээллээ” гэжээ. Цааш нь прокурорын газрын мэдээлснээр бол 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд газар шорооны ажил хийж байх үедээ 500 мм-ийн диаметртэй дамжуулах хоолойг гэмтээснээс цацраг идэвхит бодис бүхий 240 шоо метр уусмал асгарч 2099 хавтгай дөрвөлжин метр газарт тархжээ. Мэргэжлийн байгууллагууд тэр өдөр нь уусмал тархсан талбайд цацаргийн хяналт хийхэд тэр орчин 0,70 - 4,23 микрозиверт/час –ийн хэмжээтэй бохирдсон байсан байна. Арваннэгдүгээр сарын 30-нд тэндээс дээж авч лабораторт шинжлүүлэхэд бүхий л 21 дээжээс альфа-идэвхжил нь 10000 бк/кг давсан нь илэрчээ.

Хамгийн гол нь “КАТКО” хамтарсан үйлдвэрийнхэн энэ ослыг төрийн байгууллагуудад мэдээлэлгүй нууж, цацрагийн аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг бүдүүлгээр зөрчсөн гэж хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэсэн байна. Мэдээлэлд бас тавдугаар сард шалгаж үзэхэд “Катко” хамтарсан үйлдвэр цацраг идэвхит бодис алдагдсан газар нутаг талбайг бүрэн ариутгаж цэвэрлээгүй байсныг дурджээ. Шалгалтын явцад хүрээлэн байгаа байгаль орчинд учруулсан хохирлоо арилгах, нөхөн сэргээх төлөвлөгөөгөө тус компани мужийн байгаль хамгаалах байгууллагад гаргаж өгчээ.

Казахстан-Францын хамтарсан “Катко” компани 1996 онд байгуулагдсан, Францын “АРЕВА” групп 51 хувь, Казахстаны үндэсний цөмийн “Казатомпром” 49 хувийг нь эзэмшдэг” хэмээн бичиж.

Казахстаны коммунист намын knpk.kz сайтад бичсэнээр бол энэ осол 2011 оны арваннэгдүгээр сард гарсан байхад тус компанийнхан нуусаар 2012 оны дөрөвдүгээр сард л олон нийт, холбогдох байгууллагууд мэджээ. Энд “Өмнөд Казахстаны мужийн байгаль орчин хамгаалах тусгай прокурор Жанболат Туганбаевын мэдээлснээр энэ осол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан ч байгаль орчны хяналтын байгууллага ердөө өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдсэн байна. Эхлээд орон нутгийн иргэд анхны түгшүүр өгснөөр сая л нэг юм байгаль орчныхон осол болсон газарт очсон байна” гэжээ.

Ингээд байгаль орчны тусгай прокурорын зүгээс албан тушаалтан, хуулийн этгээд “Катко” компанид Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 10 хэрэг үүсгэн торгууль оногдуулах юм байна гэж энэ мэдээлэлд дурдсан байна.

Мэдээж манай сэтгүүлчдийг авч явж уран олборлоход ямар ч аюулгүй, айгаад байх зүйлгүй гэдгээ харуулж яваа “AREVA” группийнхэн юу л гэж энэ бүхнийгээ яриа аж дээ. Хүний зардал мөнгөөр яваад үзээд, хэлсэн ярьсныг нь бичиж тэмдэглээд ирсэн сэтгүүлчдийн буруу ч гэж юу байхав.  Энэ тухай асуусан ч цаадуул нь огт тийм зүйл болж байгаагүй л гэх юм хойно.

Үүнтэй зэрэгцээд Германы ”Анализ ба шүүмж”  сонины нийтлэлч Айкэ Зайдел гэгч “Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ” нийтлэл бичиж “Анализ ба шүүмж” сонины 2013 оны арваннэгдүгээр сарын дугаарт нийтлүүлснийг  “Голомт-ЦЭХ” ТББ-ын орчуулгын бүлгэм монгол хэл рүү хөрвүүлсэн нь олны хүртээл боллоо. Энэ Айкэ Зайдел гэгч нь  “Мөнх Тэнгэр” хэмээх Монголын тухай мэдээллийн хуудас Герман хэл дээр ажиллуулдаг юм байна.

Энэ нийтлэлд “Арева компани нь 2010 онд баруун Африкийн Нигер улсад уурхайн цацрагт хаягдал шороогоор зам тавьсан бөгөөд хэд хэдэн худгийн усыг цацрагаар хордуулсан хэрэгт холбогдож шуугиан тарьж байсан билээ. Нигер дэх уурхайнуудын нөөц хэзээ мөдгүй шавхагдахдаа тулсан тул “Арева” Монголд шинэ орд ашиглахыг зорьж байна. Монгол дахь 60 мянган тонны нөөцтэй 2 орд газрын гүнд байрлах тул “In-Situ” аргаар олборлохоос өөр аргагүй ажээ. Уг аргаар олборлохдоо уран агуулсан давхаргад хүхрийн хүчил шахаж, ураныг ялгаад, дахин боловсруулж, үндсэн түүхий эд болох шар нунтаг гаргаж авдаг. Энэ нь газрын тосыг олборлох фракинг гэдэг аргатай төстэй юм” гэсэн өгүүлбэр бас байна.
Энэ бүхнээс үзэхэд манай Дорноговийн Улаанбадрах суманд хайгуул хийгээд одоо уран олборлох уурхайнхаа Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байгаа АРЕВА групп маань очоод үзээд ирсэн сэтгүүлчдийн бичээд байгаа шиг  тийм ч ариухан биш аж.

Тэгээд ч цацраг идэвхит бодис алдаж их хэмжээний газар нутгийн хордуулснаа тав зургаан сараар төрийн байгууллагаас нууж байгаа компани чинь тийм осол гарсан тухайгаа гадаадын сэтгүүлчдэд дэлгээд байна гэж юу ч байхав дээ.

0 Сэтгэгдэл
Frantsad Uran olborloh ba gazryn gun ruu himiin bodis shahah huuliar ni horigdson
za tiin baij, bolih ni zuv yum bna daa
temtsie
Uuniig boliulah ni deer dee, HUnii tarhi ugaaj baigaad yu ch hiij medne shuu
Бугд л тэмцсэн нь дээр шдээ ? Оориинхоо францад очиж ухна биз ?
Frantsad Uran olborloh ba gazryn gun ruu himiin bodis shahah huuliar ni horigdson
meduushtei yum bna shuu.
Сайн байна. Ийм мэдээлэл олж тавьсанд баярлалаа.
MAH avligachid bitgii ard tumnee dord uzej hudlaa uls torchiid baigaarai.
ene elbegee ,altanhuyg 2 mongoliig bur avilgalaar ooriin gartaa hiitsiin dan oorsdiinhoo humuusiig shalgaltaar yvuulsan yum chin yaaj hordson baih bilee ene heden buzruudiin ongots ni suircheesee.
ene muu shuu
hugjiltei epon german ulsuud uranii uldverlelees tatgalzaad baihad manai tur zasgiihan uraanii oldvorloltiig demjeed bgan ard tymnii erh ashgiig husur hayj bga ym bish uu erni uraanii uurhaitai holbootoi uldverlel baiguulamjiig barihgvi baih heregttei
Хамгийн их уншсан