Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөх Паушок Буриадад бас л дампуурч байна

-Forbes-ийн жагсаалтад орсон тэрбумтаны хэргийг буриадын шүүх хэлэлцэж байна-

Оросын gazeta-n1.ru сайтад “Тэрбумтны сүйрсэн түүх” гэсэн материал нийтлэгдэж.
Нийтлэл “Энэ бизнесмений тухай бол бүр амьдад нь ч адал явдалт кино хийж болно” гэж эхэлжээ. Хилийн чанадад зугтан гарч, Оросын олигархиудтай тэрсэлдэж, хөрш орны алтыг бүхэлд нь хянаж явсан энэ эрийн түүх сүүлдээ эмгэнэлтэйгээр дампуурлаар төгсч байна.
Буриадын арбитрын шүүх өнгөрсөн долоо хоногт түүний “Алтан дорнод-Сибирь” компанийг дампууруулах тухай асуудлыг хэлэлцээд хойшлуулсан байна. Гол зээлдүүлэгч нь “Газпром”-“Газпромбанк” бараг 900 сая рублийн тухай ярьж байгаа юм. Энэ бол хэвлэлээр төдий л танил болоогүй ч олон улсын хэмжээний нөлөө бүхий бизнесмен Владимир Паушоктой холбоотой урт, сонин  түүх.


Өөртөө итгэлтэй эхлэл

Сергей Паушок бүх зүйлийг тэгээс эхлэхдээ хувь заяагаа Монголтой холбосон юм. Тэрээр энэ оронд алт олборлох ажлаар үйл ажиллагаагаа эхэлж. Хөрш Монголын хувьд социализмаас капитализмд шилжих үед алт олборлоно гэдэг хүн бүрийн л хүсч байсан зүйл. 2007 онд Сергей Паушок Монголд алтны ордын 146 лиценз эзэмшээд, нэг тэрбум долларын хөрөнгөөрөө Forbes-ийн тэрбумтны жагсаалтад орж байлаа. Энэ нь түүний “Алтан дорнод-Монгол” болон “Газпромбанк” банкны 30 сая долларын зээлийн үндсэн дээр босгосон ажил. Үүнээс 16 сая долларын зээл нь өнөөдөр шүүхийн хаалга татуулж байгаа нь тэр.
Тэгэхэд Сергей Паушок Монголд улам цаашилж нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдээд байлаа. Гэтэл энэ үед Орост байдал өөр болсон байв.  Паушокийн энэ төсөл “Газпром” болон Олег Дерипаскагийн нөлөөнд орсон байна.
Энэ тухайд “Forbes” сэтгүүл “2006 оны зун Оросын Засгийн газрын тэргүүн Михаил Фрадков Монголд очихдоо нөлөө бүхий бизнесмэн Олег Дерипаскаг дагуулж очив. Хоёр талын уулзалт хийх үеэр нефть боловсруулах үйлдвэрийнхээ тухай ярихыг Паушокоос Монголын Үйлдвэрлэлийн сайд Жаргалсайхан хүссэн байна. Хэний ч үл мэдэх Оросын нэг бизнесмэн ийм том төсөл гэнэт гаргаж  ирээд хөрөнгө оруулах тухай ярих нь Фрадковын хувьд  Орос-Монголын эдийн засгийн харилцаанд бүх зүйлийг өөрчлөхөөр харагдлаа. Ингээд л Паушокийн Монголд хэрэгжүүлэх гэсэн төсөл төлөвлөгөөг Орос арчиж орхих нь тэр. Завсарлагаанаар  Фрадков руу Паушок итгэл муутайхан дөхөж очоод  “Зарчмын хувьд би нефтийн түүхий эдийн асуудлыг шийдсэн” гэхэд Фрадков “Харж л байя” гэжээ. Паушок ч нефть гэдэг өөрт нь хүртээлгүй болсныг ойлгосон байна” гэж бичжээ.

Монголын алт нүүр бурууллаа

Паушокийг Фрадковтой үл ойлголцож байхад бизнесмен-Монголын тал хоёрын харилцаа бас хурцадлаа. Хөрш орныхон маань гаднаас ирсэн нэг нөхөрт алтныхаа 146 ордыг өгчихснөө цаашид тэвчихгүй нь мэдрэгдээд ирлээ. 2006 онд Монголд алт олборлогчдод нэмүү татвар оногдуулах хууль баталсан юм. Энэ бол яг үнэндээ  “Паушокт зориулсан”  хууль байлаа. Алт олборлох явдал төвөгтэй болж эхлэх нь тэр. 2007 онд монголын талын оногдуулсан 1,6 тэрбум долларын татварыг  хууль ёсны биш гэж оросын бизнесмен Стокгольмын арбитрын шүүхэд хандсан ч ялагдчихлаа. Оросын хэвлэлүүдийн бичсэнээр бол энэ нь монголын төсвийн орлогын 60 хувийг давж байсан гэдэг.
Харин ч Монголын тал Паушокийг татвараас зугтсан хэмээн буруутгаж баривчлахаар болж байж. Ингээд л Орос тэрбумтны Буриадын түүх эхэлдэг.
Тагнуулын мэдрэмж
2008 он гэхэд Паушокийн Монгол дахь бизнес үндсэндээ сүйрч өрөнд ороод байлаа. Түүнийг хууль хяналтын байгууллагууд мөрдөж эхэлсэн юм. Одоо яахав зугтах л хэрэгтэй. Харин  хаашаа. Туршлагатай бизнесмений нүдэнд Буриад харагдах нь тэр.  Түүний Монголоос гарсан тухайд Forbes “Орос монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын дараагаар түүнийг баривчлах гэж байгаа Паушок өөрийнхөө хүмүүсээс олж мэдсэн байна. Тэр Буриадын Ерөнхийлөгч Наговицынтай уулзах үеэрээ энэ хараа хяналтаас хэрхэн гарахаа ярьж тохирч. Буриадын ерөнхийлөгч ч түүнийг зугтаахад нь туслахаас татгалзсангүй. Паушок чухал уулзалттай болохоор хашаа ч зугтаахгүй гэж Монголын хуулийнхан тайвширч байхад арванхоёрдугаар сарын 8-ны өглөөний 05 цагт Паушок хоёр машинаар хилийн зүг хөдөлж байлаа. Хил давахаасаа өмнөхөн Наговицынтай утсаар ярьсан байдаг. Үүнээс хойш Паушок Ионголд дахиж үзэгдээгүй юм” гэжээ.
Сергей Паушок Буриадад ирээд бүхнийг шинээр эхлэхээр шийдлээ. Тэр “Алтан дорнод-Сибирь” компани байгуулж хэдэн арван ордын лиценз эзэмшин, Байгал нуурын умардад цементийн орд авлаа. Ингээд хоёр жилийн дотор “Алтан дорнод-Сибирь” хөл дээрээ босоод “Өвөр Байгалийн хөгжлийн корпораци” болон өргөжиж Муйн районд цементийн үйлдвэр барихаа зарлалаа. Гэхдээ Паушокийн хүчээр Буриадад алт олборлох ажил сэргэснийг дурдах ёстой. Харин цементийн үйлдвэр нь явсангүй. 2009 онд “Номер один” сонин “Алтан дорнод-Сибирь”-ийн цементийн үйлдвэрийн тухайд түүхий эд олборлох хүндрэл, хөрөнгө оруулагчийн цементийн талаарх мэдлэг туршлага тааруугаас болоод энэ ажил урагштай болохгүй нь гэж бичиж байлаа. Үнэхээр ийм өөдрөг биш байдал харагдаж байсан юм. Ингээд нэг жил өнгөрөхөд Вячеслав Наговицын хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Энэ чиглэлээр бид буруу явж байна. Тэгэхээр энэ ажиллагааг зогсоож, цаашид лицензийн тухай яриа хэлэлцээрээ эргэн харах хэрэгтэй” гэсэн байна. Ингээд л Буриадын эрх баригчид Сергей Паушок бол зүгээр ч нэг хил даван зугтаагүй юм байна, бүтэлтэй хүн биш гэдгийг ойлгож хамтран ажиллахаас татгалзах нь тэр.

Тэрбумтны тухай хэдэн үг

Сергей Паушокийн Буриадад алт олборлох ажил нь бас л бүтэлгүйтлээ. 2010 оны төгсгөлөөр “Алтан дорнод-Сибирь” компани ажиллагсдадаа хоёр сая рублийн цалин хөлс өгөөгүй хэргээр прокурорт дуудагдлаа. Үүн дээр бас алт олборлох лиценз зөвшөөрлийн асуудлаас болж компанийг ОХУ-ын мэргэжлийн хяналтын алба хагас сая рублиэр  торголоо. Цаашлаад Сергей Паушокийн Буриадад эзэмшиж байгаа бүх лиценз зөвшөөрлийг хураах тухай яригдаж эхлэх нь тэр.
Нөгөө талаар Паушок Монголын шүүх, хуулийнхнаас зугтаж чадсан ч гэсэн тэнд ажиллаж байх үедээ Оросын банкнаас авсан 16 сая долларын өр нь байсаар л байлаа.   Энэ нь түүний араас салахгүй нэхэл дагал болж байсан юм. Москва, Улан-Үдэд шүүх түүнийг дуудсаар. Дээрээс нь Буриадын Татварын алба “Алтан дорнод-Сибирь” компанийг бас 11 сая рублийн татвар төлөөгүй гэсэн хэргээр зарга үүсгэлээ.
Ингээд л “Алтан  дорнод-Сибирь”  зөвхөн “Газпромбанк”-нд төлөх ёстой 900 сая рублиэсээ болоод дампуурлаа зарлахад хүрч байгаа нь энэ. Энэ банк  Москвад Паушоктой заргалдаад энэ бизнесмэн хариуцагч нь мөн болохыг тогтоосноор ялсан  юм.
Ийнхүү Forbes-ийн жагсаалтад орж байсан тэрбумтан өрнөөсөө болж Москва, Буриадын шүүхийн дансанд орох нь тэр. Сергей Паушок өөрөө шүүх хуралдаанд ирээгүй.
Өнгөрсөн долоо хоногт Буриадын арбитрын шүүхэд “Алтан дорнод-сибирь” компанийн дампуурлын тухай хэлэлцээд хяналтын шатны үйлдвэрлэлийг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Монголд, Буриадад ч гэсэн Сергей Паушокийн асуудал дуусаагүй. Гэхдээ энэ бизнесмений сүйрлийн энэ түүх бол адал явдалт ном юм уу кино хийхэд хангалттай түүх. Оросын зүгээр нэг бүгд найрамдах улсын шүүхэд долларын тэрбумтныг тэр бүр шүүгээд байхгүй шүү дээ.
Артем Самсонов. “Номер Один”

0 Сэтгэгдэл
ene kompaniiin neelted Obo/ erunhiilegch Ochirbat/, hamba Choijamts ochij bailaa shuu dee
Ìàíàé øóíàëä àâòñàí òºðèéí óäèðäëàãà ººðñäèé㺺 ýõëýýä íýã õàðàõ õýðýãòýé Äàðàà íü áóñäûã ø¿¿ìæèë Õ¿í àéëä îðæ èðýíã¿¿òýý ëóéâàð õèéäýãã¿é Ãýð äîòîð õýí íýãýí òóñàëæ áàéæ ë ãýð îðíûã óõíà ò¿éâýýíý
yaltan Enh bayar. Bars bold hoyroos asuu.
uu za za, aldag yum bna....Ene nuher manai tatavariig tulsen uu
Монголын хөгжлийг авилгалаар гацааж 1 тэрбумын долларын өрийг Монголчуудад тулгаж бсан аюултай шуналтай араатан бсан шүү
Er hun tug ch barina tugal ch hariulna.
paushok yls turchdiin hyyheldei ium bilee, manaihaar bol uih gishyyn naranhuu. jastiin bathuu geh met
Хамгийн их уншсан