Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Загасан хүү

Маш ховор тохиолдох генетикийн өөрчлөлтөөс үүдэн хүү толгойноосоо хөлөө хүртэл загас мэт хайрстай төржээ. Бүх биеийг бүрхсэн хайрс нь хүүд унтах ч боломж олгодоггүй. Тэсэшгүй өвчнийхөө улмаас шөнөдөө унтаж чадахаа больсон гэнэ.

 Хятадын Жэцзян мужийнхан найман настай Пан Хьянханг  хүү “загасан хүү” хэмээн нэрлэдэг. Хүү толгойноосоо хөлөө хүртэл хатуу том хайрс мэт зүйлээр бүрхэгдсэн бөгөөд хуурайших тусам хагарч, цус гарах нь элбэг аж.

Пан Хьянханг маш ховор тохиолдох ихтиоз гэгч өвчний улмаас найман жилийн турш аймшигт өвчинд шаналж буй аж. Хүү яг л хамуу өвчтэй хүн шиг тэсэшгүй загатнахыг мэдэрдэг бөгөөд маажих тусам өвчин нь нэмэгдэх учраас тэсч тэвчих гэж өөрөөс гарамгүй их тэвчээр заадаг хэмээн ээж нь ярьжээ. Пана хэрвээ хүү минь энэ өвчнөөс салчихвал гэхээсээ өмнө загатнахаа больчихвол гэж л хүсдэг хэмээн аргентиний Е1 сонины сэтгүүлчид ярьжээ.

Арьсны энэ хүнд өвчний улмаас хүү инээж, найтаах, бүүр чихээ хөдөлгөхөөс эмээдэг аж. Гар хөлөө хөдөлгөх тоолонд нь арьс нь язарч хагарч өвчин шаналгаа нь нэмэгддэг аж. Ихтиоз өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслах сангийн мэдээгээр жил бүр ийм өвчинтэй 16 мянган хүүхэд төрдөг байна.  Гэхдээ өвчин нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг байна.

 Одоогоор анагаах ухаанд ийм өвчтэй хүмүүсийг төгс эмчлэх ямар ч боломж байхгүй төдийгүй, ямар нэгэн эм ч хийж чадаагүй аж. Эмч нарын хийж чаддаг зүйл нь л өвчтөнүүдийнхээ өвдөлтийг бага зэрэг намжаах.  Анагаах ухаан хүйтэн ус  өвчний шинж тэмдгийг бага үэрэг дардаг бөгөөд хагарсан хэсэгт нь эмтэй тос түрхэх л арга зөвлөдөг байна.  Одоогоор эмч нар хүүгийн өвдөлтийг намдаах элдэв зүйл хайж байгаа гэнэ.

 Пан бол энэхүү аймшиг өвчин туссан, энэ тухай сонинд гарч буй анхны хүүхэд биш. 2012 онд “ Загас хэмээн нэрлэгдэх хүү” нэртэй  Вьетнамын 18 настай өнчин хүү Минь Анийн тухай баримтат кино ч гарч байсан билээ.

0 Сэтгэгдэл
ene hvvg usand tawichihaj boldgu l ym bhda
энэ ч бас асрах хїнтэй юмаа тэр єнчин хїїг л єрєвдчихлєє зайлуул
huurhii duu ineej ch chadahgui bna
Хачин сонин өвчин хятад л гарч байна. Хятадад үйлдвэрлэсэн хоол хүнс, болон бусад хэрэглээний бараанаас татгалзахгүй бол ч...
эвий дээ
хөөрхий дөө
Хамгийн их уншсан