Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

-91 хэм хүрдэг дэлхий хамгийн хүйтэн газар

Эрдэмтэн судлаачид дэлхийн хамгийн хүйтэн цэгийг шинээр тогтоожээ. Энэ бол Дэлхийн өмнөд туйл Антарктидийн уулын хяр орчмын газар бөгөөд энд -91 хэм хүрдэг гэнэ. Хүний нүд, хамар, цаашлаад уушиг хүртэл хэдхэн минутын дотор хөлдөх энэ газарт амьтан амьтан байх ямар ч боломжгүй ажээ. Ер нь, температур -78,5 хэмд хүрэхэд л нүүрсхүчлийн хийг хүртэл хуурай мөс болгон хувиргадаг байна. Энэ цэв хүйтэн газарт мэдээж хүний хөл хүрээгүй бөгөөд Америкийн үндэсний цас мөсний мэдээллийн төвийн судлаачид хиймэл дагуул болон бусад техник технологи ашиглаж температурыг нь хэмжиж үзсэн байна. Хэмжилтээр Антарктид дахь Доме Фүжи уулын 12400 фитийн өндөрт температур -91,2 хэмийг зааж байжээ.

Энэ газрыг олох хүртэл Антарктид дахь Оросын Восток судалгааны станц орчмын газрыг дэлхийн хамгийн хүйтэн цэг гэлцдэг байсан юм. Энд 1983 оны өвөл -89,2 хэм хүрч хүйтэрсэн удаатай. Мэдээж эдгээр газарт хүн амьтан суурьшаагүй. Харин хүн суурьшсан дэлхийн хамгийн хүйтэн газар бол Оросын Оймякон тосгон юм. Өвөл нэгдүгээр сард дундаж температур нь -50 хэм заадаг энэ газарт нэг удаа -71,2 хэм хүрч хүйтэрч байсан учир “Хүйтний туйл” ч гэж нэрлэдэг. Энэ хүйтэн газарт 500 гаруй хүн оршин суух ба тэдэнд амь амьжиргаа залгуулах ганцхан дэлгүүр ажилладаг гэнэ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан