Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бохирдол загвар өмсөгчдийг амны хаалт зүүхэд хүргэв

Загвар өмсөгчид гэдэг тайзнаа зөвхөн гоо сайхныг мэдрүүлэх үүрэгтэй хүмүүс. Тэд хамгийн шинэлэг, хамгийн гоёмсог, хамгийн өвөрмөц загварыг үзэгчдэд танилцуулах үүрэгтэй учир өчүүхэн жижиг гоёл чимэглэлд ч нарийн анхаардаг учиртай. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг шиг аргагүй зүйл бас байдаг бололтой. Хятадын Жиансу аймгийн Нанжин хотын агаарын бохирдол аюулын түвшин зарлахад хүрсэн учир гадаа талбайд болсон загварын үзүүлбэрийн үеэр моделиуд нь амны хаалт зүүхээс өөр аргагүй болжээ. Нанжин хотод нүүрсээр галладаг цахилгаан станц, хаа сайгүй өрнөх барилгын ажлын улмаас агаар нь бохирдож, сүүлийн долоо хоногийн хугацаанд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин хэтрээд байгаа аж. Тийм ч учраас үнэт эдлэлийн загварын шоуг зохион байгуулагчид нь моделиудынхаа эрүүл мэндэд анхаарч, хэдий зохисгүй ч амны хаалттайгаар тайзанд гарахыг зөвшөөрчээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан