Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олборлолт явуулах, ашиглах тусгай зөвшөөрөл дөрвөөр нэмэгдэв

106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байсан Ашигт малтмалын газраас өнгөрсөн сард дөрвөн тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Оорцог толгой, Өндөр жавхлангийн ордод олборлолт явуулах зөвшөөрөл авсан бол  Баянхонгор, Төв аймгийн уурхайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. “Мига-Эрин” компани Өндөр жавхлангийн 985.5 га газарт олборлолт явуулахаар болсон бол “Эс Ти Эй” компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 563 га бүхий Оорцог толгойн ордод олборлолт явуулах аж.  Мөн Ашигт малтмалын газраас өнгөрсөн сард 24 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай албаныхан мэдэгдлээ. Өнгөрсөн сард уул уурхайн 45 тусгай зөвшөөрлийг цуцалсны тав нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан