Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаанд таван сайн чанар бий гэнэ...

Хятадын эрх баригчид агаарын бохирдол, утааны шүүмжлэлээс залхсан бололтой. Утаанд ч бас сайн чанар бий шүү хэмээн төв хэвлэлээрээ дамжуулан ард түмнээ “тайвшруулах” гэж оролджээ. Утаа илүү чанартай болсон хэмээн манай албаны нөхдүүд мэдэгдсэн шиг  тус улсын төв телевиз CCTV-гийн албан ёсны цахим хуудасны редактор Ван Лей агаарын бохирдол дараах таван сайн шинж чанартай хэмээн нийтлэлдээ дурджээ. 

1.Агаарын бохирдол Хятадын ард түмнийг нэгтгэсэн.
2.Хятадын ард иргэд бүгд нэг ижил нөхцөлд амьдрах боломж бүрдүүлсэн.
3.Хятадын эдийн засгийн хөгжил дэвшил ямар үнэ цэнээр олдож буйг ухааруулсан.
4.Хүмүүсийг илүү шогч болгосон.
5.Хүмүүсийг илүү мэдлэгтэй болгосон. /Наад зах нь haze хэмээх англи үгийг мэддэг болсон, цаг уурын тухай өмнөхөөс илүү сонирхдог болсон гэх мэт/

Энэ нийтлэлийг олон нийт ёгт утгаар нь хүлээн авахыг хүсч байгаа ч гэсэн төрийн төв хэвлэлээр ард түмнээ басамжлан доромжилж байгаа мэт ийм утга агуулгатай нийтлэл цацаж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж дургүйцэж байна. Уншигчид энэ нийтлэлийн талаар “Хятадын газар нутгийн тал хувийг хамраад байгаа энэ эмгэнэлийг хошигнол болгож, өөрсдийгөө зугаацуулах хэрэггүй”, “ССTV хүлээн авагчдаа үргэлж тэнэг хүмүүс шиг харилцдаг” гэх мэтээр дургүйцсэн коммент бичиж байна.
Хятадын хотуудад нүүрсээр галладаг цахилгаан станцын утаа, хэт их барилгажилтаас үүдсэн тоос шороо агаарыг их хэмжээгээр бохирдуулж, зарим газар агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40-60 дахин өндөр болчихоод байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Mongoloo yaaya gej baij yun hujaa... bichih yuman ch gesen oldhoo baisan llalaruud..........
Хамгийн их уншсан