Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Асгатын мөнгө

Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 26-27-ны өдөр Москва хотноо амжилттай болж өндөрлөсөн юм. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх талаар хоёр тал санал нэгдсэн юм.
Түүнчлэн Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр тал тохиролцсон.
Олон жил яригдсан Асгатын мөнгөний орд Баян-Өлгий аймагт байдаг гэхээс илүү манай уншигчид тэр бүр нарийн сайн мэдээлэл байхгүй. Харин энэ ордыг тэртээ 1990 оны дөрөвдүгээр сарын 20-нд сурвалжилсан Б.Эрдэнэбатын сурвалжилсныг бүрэн эхээр нь нийтэлж  байна.



Асгатын мөнгө


Тусгай томилолт
Батын ЭРДЭНЭБААТАР


БИД БУЙ БҮХНЭЭ ШАВХЛАА БИДЭНД ГАГЦХҮҮ БАЯР ЗОРИГ
ҮЛДЛЭЭ УОДТ УЙТМЕН

Асгатын мөнгө
Заамарын алт
Мардайн уран
Эрдэнэтийн зэс... өнөөдөр Мон­го­лын ард түмний зүрх сэтгэлийг түгшээж, уншигч олныг догдлоосон хурц асуудлын нэг болоод байна. Монгол хүн бүхний сэтгэлд учир битүүлэг Мардай, Асгат оршиж байна. Энэ нь зөвхөн алтан дээр л маргаад байгаа юм биш ээ. Цаана нь тайлагдаагүй оньсого, учир нь гараагүй таавар нуугдаж байгаа учраас л олны бодлыг өөртөө татжээ. Саяхан болтол геологичид алт зэс оллоо гэвэл, эх орноо хөгжүүлэх чухал зүйл гэж уулга алддаг байсан. Гэтэл одоо... Зэс, алт гэхэд зүрх урж зүсэх шиг болно.
Бугантын алтыг олборлох гэж Ерөөгийн голыг золиосонд, гаргаж манай уул усыг харамсалтайгаар баллаж байгааг би харсан.
1990 оны дөрөвдүгээр сарын 15-ны 16.00 цаг. Утсаар хэдийд явах тухайгаа лавлавал  Нархүү гэдэг хүн харилцуур авч,
-Та ямар хүн бэ?
-Сэтгүүлч
-Та нар мөн ч худал юм бичих юм даа.
-Яагаад?
-Мардайг...
-Би урьд яваагүй. Анх удаагаа  л Асгат орох гэж байна. Жинхэнэ үнэнийг олохыг хүсэж байна гэлээ.
Тийм ээ, Асгатын мөнгөний үнэ­нийг олохыг хүсэж байна. Харам­салтай нь тэр  үнэн  тийм   ч   амархан  олдохгүй.

НЭГ..

Өглөөний 9.00 цагт
Төвийн сонины сурвалжлагчид болон эвсэл холбооныхон явж байна. Би дөнгөж анхны дугаар нь гарч байгаа «Ардчилал сонинг төлөөлж явна. Нисэх хүрэлгүй замдаа шороон замаар орж зөвлөлтийн-ачааны том онгоцонд сууцгаав. Цэргийн хүнээр бол Өлгий хуртэл гурван цаг гүрийх нь дээ. Одоо яая гэх вэ дээ. Манай зурагтынхан яваагүй нь дэндүү харамсалтай, яагаад гэвэл тэд Мардайг «давсалсан» гэж зэмлэл хүртсэн бололтой.
Үнэнээс айсаар өдий хүрчээ. Одоо ч бас зарим хүн дасаагүй л байна шүү дээ. Гадагшаа харахын аргагүй цагаан цас, цагаан манан... Хар-Усан нуур, удалгүй Ховд голын минь тохой харагдлаа.
Бидэнд хэд хэдэн жаран ес, автобус гаргаж үйлчиллээ. Ховд гол дагаж хэсэг яваад л тоос татсан шороон замд оров. Бид их л дэгтэй, албаны ч гэх үү, баяр ёслолын байдалтай ч гэх үү дээ, ямар ч байсан машин цуваанд орж бид ийнхүү цэргийн цуваагаар явж байлаа.
Оройны 9.00 цагт Асгатад очиж хоол идэн унтах боллоо. Замдаа зөвлөлтийн хилийг нэг биш удаа дайрч, Монгол нутаг руугаа орлоо гэж тайлбарлаж байв. Бүхэл бүтэн их голын модыг толгой дараалан тайрсан нь үнэхээр харамслыг төрүүлж  байлаа.

Цас, мөс, мод, хад чулуу,   нураиги, асга... Бүх юм нэг л сэтгэлд дотно. Баярлах ч шиг, гуних ч шиг. Би өврийнхөө хамгийи эрхэм дотно, танил ертөнцтэйгөө золгон учирч байна. Миний хайртай сарлаг явж байна. Дизель мотор нүргэлэн эзгүй уулын бэлд оросууд өөрсдөдөө "диваажин" босгожээ.
-Оросууд хэдийд энд ирсэн бэ?
-Энэ оны гурван сараас л, гэнэт машин тэргээ л аваад л нүүгээд л ороод ирсэн... Би хүнд амьсгаа аван наран шингэж буй зүгийн амгалан уулсаа дахин  харлаа.
«Нутгийн чулуу» гэдэг гайхам­шиг­тай сайхан ном бичсэн яруу найрагч Мишигтийн Цэдэндорж нэгэн удаа найз өвхөдтэйгөө цуг  орхи  ууж  суухдаа,
-Нэг л зүйлээс би анх юм даа гэжээ,
-Тэр чинь юу вэ? гэхэд.       
-Алтай минь баян. Гэвч төрөлх Алтайд минь хайгуулчид ирж ухан төнхчиж түйвээх бий гэхээс айх юм. Алтайд минь үйлдвэр барих вий, хот босох вий, олон техник ирэх вий гэхээс жигтэйхэн их айх юм гэж дахин дахин хэлдэг байжээ. Ийнхүү зөн совннгоороо шулэгч маань өнөөдрийг харж сэтгэл зовни­сон хэрэг биз ээ. Саяхан болтол Алтай минь айх цочих юмгүй ам­га­лан тайван байсан. Гэтэл сүү­лийц хоёр гурван жилийн дотор түгшүүртэй мэдээ сонсогдох болов. «Хайгуулчид газар сайгүй тэнэж байна. Онгоцоор оросууд алт эрж байна. Хасагтхайрханд оросын онгоц буга буудаж аваад явчихлаа. Ховдод оросын геологийн асар том хотхан барьж байна» гэх мэт яриа гарах болсон нь шүлэгчийг айлгаж байсан түгшүүр аанай надад төрж эхэлсэн юм.
«Баян-Өлгийн Асгатад мөнгө олдсон. Монголчууд бие дааж хайна, мөн бие дааж ашиглана. Гараараа ч бараг мөнгө хайлах санаатай. Монголчууд юм хийж сураг» гэж Амгалан гэдэг химийн доктор Жанчивлангийн рашаан амралтан дээр ярихыг би чихээрээ сонссон юм. «Нүсэр хот байгуулсан нь хүн шуналдаа хөтлөгдсөн хэрэг» гэж Нямдорж хэлж байсан бол аанай л шунал хүмүүсийг мөнх цастай сарьдгийн оройд татан гаргаж иржээ.
Өглөө нь бид цай уугаад жижигхэн клубт дугуй ширээний ярианд орц­гоолоо.
1988 оны арван хоёрдугаар сарын Засгийн газрын хоорондын 35 дугаар хуралдаанаар «Асгатын орд газар нь Монгол, Зөвлөлтийн хамтын ажлын объект» гэсэн шийдвэр гарчээ.
1989 оны арван хоёрдугаар сард дээж нэрийдлээр нэлээд хүдрийг Цагаан нуу­рын дамжлага баазаар хойшоо гаргасан байна.
Асгат  нь одоогоор сайн  судлагдаа­гүй, Гэхдээ,
а) мөнгөний  хувьд  дэлхийд  хосгүй
б) зэсний хувьд бага зэрэг
в) сурма дунд зэрэг
г) висмут дунд зэргийн... Ийнхүү дөр­вөн үндсэн, дөрвөн туслах элементтэй  ажээ.
Одоогоор даян дэлхийд буюу хүн тө­рөлхтний түүхэнд ийм баялаг мөнгөний орд газар хараахан байхгүй ажээ.
Дэлхийд 10 мянган тонн хүдрийн нөөцтэй бол том, 100-1000 т бол дунд зэрэг, 100 тонн бага зэрэгт ордог ажээ.Тэгвэл Асгат нь хэдэн саяараа  ярина.
Дэлхийд   одоо   Мексик,   Перу,  АНУ, |Санад, Австрали зэрэг хэдхэн оронд мөнгөний орд газар байна, Асгат алин-тай нь ч зүйрлэшгүй юм. Асгатын хавьд хүдэр ашиглаж байсан гурван газар олдсон байна. Асгат нь дэлхийд байгаа хамгийн өндөр газар байгаа орд юм. Зөвлөлтөд Асгатын мөнгийг ашиглах технологи бас байхгүй. Асгатын үүцийг маш ухаантай бодож нээх хэрэгтэй.
Байгальд асар их хор хохирол учруулж болохыг тооцох хэрэгтэй.
Өнөөдөр дэлхийд мөнгөний нөөц бага, хэрэгцээ асар их байгааг бодолцох хэрэгтэй. Оросууд 500 мянган тонн     хүдэр боловсруулах үйлдвэр барья. Тэгвэл ашигтай ... гэж үзэж байна. Монголчууд эсрэг саналтай байна. Мардай, Эрдэнэт, Бор-Өндөр нь их ч том сургамж болжээ.
Их, ашигтай гэж анх тооцоо гардаг, Амьдрал дээр болохоороо шал өөрөөр эргэдгийг ч бид ухаарах болов. Дугуй ширээний ярилцлага дээр нэгэн монгол геологич «Хамтын үйлдвэр байгуулаад л байна, эх орон минь өрөнд ороод л байна. Монгол геологичид бид урам хугарч байна» гэхэд зөвлөлт нөхөд маань асар ихээр уурлаж байв. Асуултыг буруугаар орчуулсан бололтой.

ХОЁР

Асгат нь зүгээр нэг мөнгөний асуудал бпш юм. Энэ мь улс төр найрамдал, бас монголын ард түмний хувь заяаг хөндсөн асуудал болох нь олонтаа мэдрэгдэж байв. Зөвлөлтийи баатарлаг геологичид их тусалсан нь үнэн. Гэхдээ л энэ орны нь эзний хувьд бидэнд ярих, хэлцэх юм их байна. Юуны өмнө баруун Монголын геологичдын талаар хөндөж ярих цаг болжээ. Өөрийнхөө хөрөнгөн дээр хүний хүнийг дураар нь туйлуулж байгаа нь ер нь ямар л бол доо. Мөн геологийн салбарын хүнд сурталт удирдлага, түүний хөшүүн механизмын тухай ч бас ярих цаг болжээ. Эх орноо худалдагчид, ая тал  засагчид аялдан дагагчид, ард түмнээ   үл хайхрагчдын тухай ч бас ярих, цаг  болжээ.
Монголын хангуул биеэ даая. Баруун Монголыг өөрсдөө судалъя. Чадалжъя. Техникээ худалдаж авъя, өндөр боловс­ролтой өөрийн мэргэжилтнээ өндөр үнээр ч болов сургая. Хэдий болтлоо бусдын гарыг харах юм бэ?
Авдарт бацгаа мөнгөнийхөө тоог хүнээр   тоолуулж   сууна   гэдэг   юу   гэсэн үг вэ.  Газрынхаа баялгийн нууцыг бусдад алдах нь улсын нууцыг алдаж байгаа хэрэг биш үү. Даанч дээ, бад чинь тооно тусгаар улс.

Монгол Алтайг монголчууд «Алттай уул гэсэн үг гэнэ. Оросууд «Рудовой Алтай» гэж иж бүрэн судалгааг зөвлөлтийн Алтайн уулаас эхэлжээ. Алтын судал нь монгол Алтай руу одсон учраас манай Алтайд асар их хүч тавьж байна. Өвөг дээдэст маань одооных шиг техник, хэмжих багаж байгаагүй ч баял­гаа мэдэж байжээ. Тийм ч учраас «Хүдэр баян Алтай нутаг минь» гэж дууг дуулдаг билээ.
-Асгат хэдийд нээгдээ вэ?            
-Далаад оны эхээр оросууд хилийн хавиар судалгаа шинжилгээ хийх үед л Асгатын мөлгөний үнэр гарчээ. 1976 онд  мөнгө   байна   гэсэн    сургаар   1980 оны эхээр монголчууд хайгуулын ажил эхэлсэн байна. Монголчууд ядан чадан явж байтал 1989 оны гуравдугаар сард гэнэт оросууд энд гэнэт машин техниктэйгээ буусан байна. Ингээд л хамтын нэртэй хайгуулын ажил гэнэт эхэлсэн байна.
-Та нар хайгуул хийхийг хүссэн үү? Аль эсвэл манай засгийн газар гуйсан уу? Ийм асуултыг тавихад Зөвлөлтийн нөхөд  маань,
-Танай яам л... гэж байв. Тэд ч хүссэн, манай «хайгуулын яам» ч бэлэн юм горьдсон бололтой.
-Асгатыг монголчууд бие дааж су­далж чадах уу?
-Чадалгүй  яахав.
-Тэгээд л  юу  нь  болохгүй  байгаа юм  бэ?
-Техник, хөрөнгө... Бие дааж чадна гэж манай геологичид ам бардам хэлж байна.
Гэтэл яам тамгын «бэлэн зэлэн юм харагч» түшмэл «Бид хэзээ ч яасан ч чадахгүй. Ахын гар л харахгүй бол бо­лохгүй. Тэднийхээ уур уцаарыг хүргэж болохгүй. Нэг л өдөр хамаг юмаа аваад явчихна шүү дээ» гэж мэхэлзэн дохиж байв.

Хүний гар харах бэлэнчлэх хандлага газар авчаэ. Энэ нь манай томоохон албаны хүмүүст эмчлэгдэшгүй өвчин бол­сон нь харамсалтай. Оросууд монголын зээлийн хөрөнгөөр тоглож байна. Яаж зарцуулж, юу хийж байгааг мэдэх хүн хянах газар байдаггүй гэнэ ээ. Энэ хөрөн­гийг монголчууд өөрсдөө мэ­дэж зарвал яасан юм бэ?
Монголчууд болохоор улсын төсвөөр хумсаа маажих төдий л байна.
Асгатад ажилчид нь Казахстанаас, Дорнодоос, Мардайгаас очиж байна.
Онгоцоор ажилчид ирж очиж байна. Хайран мөнгө. Үргүй урсах хайран хө-рөнгө. Ингэж л эх орны өр ихсэж байгаа   юм.
Хэсэг маргалдсаны дараа бид явж уулаа үзэв. Нэг талд нь монголчууд нөгөө Талд нь оросууд газар ухаж байна. Хамт нэг газар байгаа хэдий ч хамтын үйл ажиллагаа явуулж байна гэж үзэхийн арга алга. Хоёр тусдад л байна. Оросууд юу хийж байгааг монголчууд үл мэднэ. Оросууд зээлийн хөрөнгөөр хэрхэн яаж буйг хэн ч үл мэднэ, хэн ч үл хянана. Тэд өөрийи дураар зоргоороо ажиллаж байна. Энэ нь манай талын буруу. Техник хүн хүчний хувьд оросууд давуутай байгаа хэдий ч адилхан, гагцхүү монголчууд залхуу, мэдлэг чадвар муу, хайгуулын ажлыг дагнан явуулж чадахгүйг гэж ярьж байв.

Дахиад л бид ширээний ард суулаа. Яриа халуун, маргаантай болж байв. ТАСС-ын сурвалжлагч, элчингийн ажил­тан ч, бүрэн эрхт төлөөлөгч ч, бусад удирдах хүмүүс ч нэгэн зарчим дээр нэгдэн нийлсэн байв. Уулзалтыг тэд зо­хион байгуулж байгаа аж. Урьд нь Мар­дайг манайханд үзүүлсэн. Гэтэл манай засгийн газар байтугай, хариуцсан яам нь иймэрхүү ажил зохиож, сэтгүүлчдээ мэдээлэл өгөхийг огтхон ч хүсэхгүй бай­на шүү дээ. Геологийн яамны монгол талын бүрэн эрхт төлөөлөгч очсон боловч зөвлөлтийн хүмүүсийн ярьдгийг тоть мэт дагаж байв. Бид чинь газар нутаг, мал хөрөнгө, алт баялгаа төдийгүй манай зарим мэдэл, бодол, бас толгойгоо харийн хүмүүст бурэн алджээ гэж бодож байлаа.
-Асгатыг яагаад хаана гэж яриад байгаа юм гэж манай яамны түшмэлийг эвсэл холбоодын төлөөлөгчдөөс асуухад,
-Мардай,   Асгат   нь   ард   түмэндээ мэ­дэгдэхгүй   нууц   гэрээ   хэлэлцээрээр бай­гуулсан учраас...
-Мардай нууц. Асгат ил шүү дээ...
Түүнийг чинь ард түмэн мэдэхгүй шүү дээ. Хэвлэлд нэг ч мэдээ гараагүй,
-Та  нар  олон  түмнийг  щуугиулах гэж байна.
-Тэгвэл ийм учиртай, буруу ярьж байна гээд ард түмэндээ мэдээлэх нь яасан юм бэ, хэвлэлийн эрх чөлөөг чинь хаагаагүй шүү дээ гэхэд нэг хэсэг нь нам болов. Ер нь яриа маргаантай болж байв. Биднийг ирнэ гэж хог новшоо цэвэрлэн тосгон маань Асгатын уултайгаа цуг хүлээжээ. Биднийг Асгатыг хаах комиссынхон гэсэн цуу аль хэдийнэ тараасан байв.

ГУРАВ

-Асгатын мөнгийг үнэлжээ, алтан дэлхийд хосгүй гэж аль хэдийнээ хайгуул-чид тооцоолон гаргажээ. Мөнгө үнэтэй нь үнэтэй. Мөнгө хэрэгтэй нь ч хэрэг-тэй. Тэгээд ч тэр юм уу асар их хөрөнгө хаяж асга өөд дүүлэн авирч хар хад уулын оройг нэвтлэн хагас километр оджээ. Хүний шунал гэгч юутай аймшигтай вэ? Асгатын мөнгийг нэгэнт үнэлсэн гэжээ? Асгатын газар шороо, хад чулуу, хамгийн гол нь усыг нь үнэлсэн болов уу? Монгол хүн харалган болж толгой нь эргэмээргүйсэн. Мөнх цаснаас эх авсан олон гол горхи Асгатын эхэн, адаг гэсэн цувраа хоёр ногоон нуурыг үүсгэж цаашдаа Асгатын гол нь Мухар Жигэр, Бөх мөрөн голтой нийлж дангаараа Бөхмөрөн болж Ачит нууртаа цутган түүнээсээ цааш Аугаа их Ховдын голтой нийлдэг билээ. Ховдын гол нь Хар-Ус, нуурын амин цутгалан шүү дээ.

Асгат нь Хүдэр Алтайн гол хагалбар, Алтайн алт, мөнгө зэсний гол судас төдийгүй дэлхийн цэнгэг усны гол хагалбарт орших гол  юмаа.
Магадгүй Асгатын мөнгөнөөс илүү Асгатын ус ч илүү үнэтэн байж болох юм. Хууль дүрэм ярьж цэцэрхэхээ больё гэхэд Асгатын адаг ногоон нуур буюу усны эхэн дээр хангуулчдын тосгон барьж байна. Тэгээд ч бас болоогүй Асгатын эхэн ногоон нуурын хөвөөнд гол сайран дээр тэсэрдэг бодисынхоо агуулахыг барих гэж байна.
Мөнгө алтыг нь аваад л явахад ард нь онгойсон нүх, Асгатын бохирдсон гол үлдэх үү. Мөнгө хэдэн жил тэжээж болох юм. Мөнхөд биднийг тэжээх юм бол ус газар хоёр шүү. Асгатын мөнгийг биш, Асгатын голын хувь заяаг эргэж санах ёстой.
«Асгатын гол битүү шигүү модтой байлаа. Тэмээтэй ачаа арай гэж гардаг байв» гэж ярьж байхад нөгөө нэг хүн «Анх удаа би үүнийг үзээд оршуулгын газар сацагдсан» гэв. Бүхэл бүтэн го­лын уужим хөндий хажуу модыг толгой дараалан тайрсан тэр бузар явдлын гэрч мэт олон бөндгөр хожуул энд тэндгүй жирийнэ.
Модгүй төрсөн бол Асгат минь ингэж хохирохгүй  байлаа.

Мөнгөтэй байгаагүйсэн бол Асгат бас шиэж золиосонд гарч, техникийн хөлд үйлээ үзэж, нулимс унагахгүй л байх байсан. Хоосон байсан бол эзгүй уулын сарьдгийг хэн дурсаж, үхэн хатан нэхэн санах билээ. Хилд орох дөхжээ. Азаар Монгол нутагтаа үлдсэн мөнх цаст Мөнгөлөг хайрхан минь ээ! Нэр усаа дуудуулж хүний шуналын галыг асаасаар   байна.
Хадтай, чулуутай       
Модтой  уул  минь         
Хадтай, чулуутай  
Нууртай газар минь    
Хабтай, чулуутай
Цастай оргил минь
Хадтий, чулуутай
Амьдралтай нутаг минь...
Монголчууд алийн болгон хүнээр юмаа хийлгэж, бэлэн гар харж суух юм бэ? Хүнд сурталтан, бялдуучид л гадаад тусламж, зээлийн хөрөнгө авч улсаа нэг бол өрөнд өгөх, нэг бол баялгаа хоосон наймаалж байна.
Аяа, бид чинь Төв Азийн эцсийн найдлага. Монгол эх орон минь цэргийн сургуулийн талбар, ямар нэгэн улс орны түүхий эдийн бааз биш ээ.
Улс гэдэг чинь айл буюу. Ямар ч хүндтэй зочин байлаа тэр айлын гэрт дураар тонгочиж, авдрыг нь ухаж мөнгий нь авах уу? Алт, мөнгөө бусадтай хамтран ухаж байгаа нь авдраа хоосолж байгаа хэрэг биш үү? Монгол улс ядуу буурай байж болно. Эхлээд бид юмаа өөрсдөө мэдье. Цолмон гэдэг дэд эрдэмтэн «Монголчууд бид алтан дээрээ хөл нүцгэн гишгэсэн ядуучууд юм гэж хэлжээ. Улаан гараараа шахам уул ухаж байна. Тэдний өмссөн, зүүсэн... хамгийн гол нь эрүүл мэндээ алдаж байна.
Тийм ээ, бид Төв Азийн бахархал, эцсийн найдлага юм шүү. Энэ газар нутаг дээр бид л амьдарна. Эзэн Чингис эх дэлхийнхээ хаа сайгүй очсон ч зөвхөн энэ уул, ус зөвхөн энэ хээр тал, энэ тармаг модтой газрыг сонгон авсан нь санамсаргүй хэрэг биш ээ.

«Хонох хүнээр хоолоо бүү хийлгэ

Хоцрох хүнээр ачаагаа бүү татуул» гэсэл ухаант ардынхаа зүйр үгийн үнэн учрыг ухан бодогтун! Хараалаа ч, зүхлээ ч, холын зочид нэг өдөр авах юмаа аваад л одно. Хад чулуу, онгилогдсон газар шороо, бохирдсон нуур цөөрөм, сөнөсөн байгаль л бидэнд өмч болон үлдэнэ. Өнөө­дөр маргаашаа бодож битгий яараг­тун, өнө хойч ирээдүйгээ л сайн ухаарагтун!
Энэ газар их модтой тайга байжээ. Эдүгээ нүцгэн газар. Асар их цас уна­даг байжээ. Маш өнтэй өвөл, маш сай­хан зун болдог байжээ. Хад асганаас хаврын ус оргилон буухдаа хачин гаё солонго олон хоног татдаг байжээ. Эиа бол өвөг дээдсийн монгол нутаг байлаа. Нэг өглөө үүгээр хоёр улсын хил татагдах болжээ. Унаган иутгийн айлууд нь учир зүггүй хөөгдөж эхэлсэн байна. 1956 онд Асгатын даваа засагдаж, байгалийг ялаа дийлсэн «баатруудын» анхны цуваа иржээ. Соцнализм, коммунизм гардан байгуулагчдын хурц хөрөө балт сүхэнд Асгат нэг мэдэх нь нүцгэрэн хоосорч, тэр цагийн гэрч өгөрсөн хожуул өнөө бидэнтэй золгон учирсан юм. 1940 он хүртэл энэ гол хөндий Увсын нутаг байв. Арынхан, талынхан буюу Арын, талын     дөрвөдүүд нутагладаг байв.

1940 онд Баян-Өлгий аймаг бий бо­лоход голыг хоёр талаар хоср улсыг төдийгуй хоёр аймгийи иутаг хиллэх болжээ. Тийм ч учраас хоёр улс хоёр аймгийн думд Асгатын мод золиослог­дож. Аливаа дундын юм гэгч үрэгдэх­дээ амархан юм. Таван жилийн өмнө Эрдэнэцагааны хоёр заставт очиход нэг нь их цаснаар гал алдсан байхад нө­гөөдөх нь түлээ түлш нь хэвээрээ шахам байв.
-Яагаад энэ вэ? гэхэд,
-Бүх түлшээ нарийн хуваарьтай зардаг юм. Эс тэгвэл бие биенээсээ өр­сөөд түлчихдэг юм гэлээ. Дундын хөрөнгө гэгч ийм л байдаг ажээ.
Асгатын мөнгө хоёр улсын дундых байх юм бол мод шиг нь бас л харамсалтай  болж төгсөх юм.
Жанжин зам гэж үүгээр өнгөрдөг баысан. Энэ, бол Алтайн харуулын зам юм,
«Манайх 1957 онд сүүлчийн удаа Асгатып голын Шар мухар гэдэг газар өвөлжөөд хөөгдсөн. Би гэгч хүн 27 жилийн дараа төрсөн лутагтаа ирж байна. Миний өвөг дээдсийг Талын дөрвөд гэдэг байсан ч миний эцэг Дамба, түүний аав Очир нар нь энд өвөлжиж зусдаг байсан юм. Бөхмөрөнгийн Жүгнээ гэдэг газар усаа сайн мэддэг өвгөн саяхан болтол амьдарч байгаад насан өөд боллоо. Тэр хүний ярьж байснаар бол Туваагийн нутагт Баянтайгын даваа гэж бий. Тэр даваан дээр том овоо байгаа. Энэ овоон дотор монгол бичигтэй пайз бий. Мөнгөнхайрхан, Мөнгөнтайга нь цөм л монгол нутаг байсан. Энд манай­хан өвөлжиж байв» гэж Баярт гуай ярив.

ДӨРӨВ

Бид хөдлөх гэж байлаа. Асгатын Мөнгөн хайрханы оройгоор цагаан цас бударлаа. Уулын бэлээр манан гүйнэ.
Улаан толгойд гянт болд эрж байна. Гэтэл Цэнхэрмандалын тэнгэр дор юм Эрдэнэцагааны намхан толгод дунд үлдсэн онгорхой нүх, газрын шарх сор­вийг юу гэж хэлэх билээ дээ. Ашигт малтмалаа барж, авдраа хоослохын дон шүглэсэн гэж үү! Юмаа дуусгах яаруу түргэн уралдаан зарласан биш биз дээ. Казах танил надад хандаж, «Анх ураныг нээгээд байх үед нэгэн эрдэмтэн байгальд аюултай учраас нууцалсан юм их бий. Байгаль өөрөө ийнхүү аюултай гэж далд нуусан юмыг хүн ил гаргаад байх нь зөв үү?» гэж хэлжээ. Ийнхүү байгальд аюултай өөрөө нуусан юм их бий, Үзэсгэлэнт сайхан нутаг уснаас холдож ядахдын ялдамд надад үл тайлагдам гунигтай бодол төрсөөр байлаа. Дөнгөж захаасаа хайлах ногоон нуур омог бардам хоржигновч мөс мөргөн зогсох бяцхан горхины хөвөөгөөр хэсэг явган алхлаа. БНМАУ-ын бүхий л хууль тогтоомж энд зөрчигдөж байна. Нуур голын эхэнд сайр дээр эл тосгон байгуулагджээ. Монгол хүний ухаан хойшоо хараагүй л баймаарсан.

Монголчуудаа аа! Толгойгоо ажиллуулах цаг болжээ. Тэнэг юм шиг ноомой байдаг цаг ч өнгөрсөн байна.
Асгат бол Баруун Монголын усны хагалбарт онц чухал нөлөөтэй амин судасны нэг юмаа. Мөнгө ашиглаж хэдэн жил ашиг олдог юм аа гэхэд хожим нь монголын үнэт сайхан байгал  яаж аюул сүйрэлд учрахыг одоогоор хэн ч, хэзээ ч тооцоолон гаргаж чадахгүй. Монголд ус ховор. Монголд ус үнэд хүрнэ. Монголын бүхий л амьдралын эх бол ус юм шүү. Асгатгүйгээр бидний амьдрал яахаа алдсан аргагүй байдалд арай хүрээгүй байгаа.
Мышьяк, мөнгөн ус гэсэн онцын хортой хоёр бодис хүдрийн найрлагад нь байгаа тухай надад онцгойлон ярилаа.
Мышьяк бол аюул аймшиг, хүн төрөлхтөнд чимээгүй үхэл авчрагч юм. Тийм ч учраас дайны үед худаг усанд мышьяк хаяж, морин цэргийн идэх өвсөнд цацаж хиаруулж байсан гунигт түүхийг хүн өөрөө мартаагүй.
Мөнгөнөөс илүү Монголд ус үнэтэй биш үү! Энэ газар усны өнө мөнхийн эзэн хөнгөхөн хандаж огтхон ч болохгүй!
Асгатыг яавал болох вэ? гэж тэнд ажилладаг мэргэжилтнээс асуухад,
-Судалгаагаа дуусгая. Тэгээд л хаавал яасан юм бэ? Хамтын нүсэр үйлдвэр байгуулах нь өгөөж муутай хоёр дахь Эрдэнэт болох юмаа гэв.

ТӨГСГӨЛ
 

Алтай, Хангайн зааг нутаг уу, Асхыт ч биш, Асгант ч биш ердөө л Асгат гэсэн Монгол нэр юм. Энэ нь угаасаа язгуурын монгол нутаг билээ. Хэн нэгэнд нь газраа урж сийчүүлж, алт мөнгөө хямдхан өгөг гэж эрэлхэг зоригт Монголын баатарууд цусаа урсгаж, хөлсөө асгасан гэж үү?
Асгат гэж асга гэсэн үг биш ээ
Асгатын мөнгө нь
Алдагдаж буй алт
Асгаж буй алт
Асгаж буй мөнгө биш ээ
Ард түмэн... Нэгийг бодох цаг боллоо.
Дуугүй суусаар байтал
Дундрашгүй их баялаг чинь
Дуусашгүй их хөрөнгө чинь
Дуусах нь байна шүү!... Ард түмээн...
Эргэцүүлж нэгийг бодох цаг болсон, Энэ бүхнийг харсаар мэдсээр байж Эх орноо худалдах нь шившиг биш үү. Түүхийн сэрж буй гайхамшигт агшин хэлэх нь: Нойрноосоо сэрэгтүн, ухаарагтун гэж байна. Асгатын МӨНГӨ ХЭЛЭХ НЬ: Үрэлгэн эдийн засгийн нүхийг би хадтайгаа уултайгаа нөхөж чадахгүй гоожоод л гарчихна шүү дээ.

Эхлээд онгорхой нүхээ бөглө, дараа нь уулаа ух гэж хэлсэн юм. Үүл ороосон цаст Алтайд хайгуулчдын зам харамсалтай бодлыг сэтгэлд хаясаар байна... Буцлаа. Танилхан, дотнохон, миний төрөлх Алтай ард хоцорч байна. Ном үзэж эхлээгүй байхдаа замын танилаасаа Чойномын.
"Халуун зуны тэнгэрт
Үүлс чуулан хуралдуулсан.
Хан Алтайн өвөртөө
Дуулж яваа даа. Гульжаан"... гэсэн гайхамшигт мөрийг сонсож цээжилснээ санадаг юм. Энэ мөрийг өнөө ч гэсэн сэтгэлдээ давтаж "Алтай, аз заяа хоёр минь бүтэн байгаасай" гэж дахин шивнэлээ.
1990 оны дөрөвдүгээр сарын 20.
Асгат Мөнххайрхан-Өлгий

0 Сэтгэгдэл
Өнөөдөр амьдралаа хадгалж, бөөрний хандивлагчид 500,ooo$ мянган долларын шагнал хүртэхийн тулд нэн даруй шаардагдах бөгөөд сонирхогч хандивлагчид DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM-ээр дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээллийг Др.Люсенийн багтай холбоо бариарай.
Mongoliin mini gazar nutag butneeree uldeesei. Ungursun, odoogiin zasgiin gazruudiig chutgur avaasai. Xairan saixan Mongol nutag mini. Tanii ur sad chini tanii tuluu zalbirch, nulimsaa ursgaj yavna. Daanch yav daa
1980аад оны эхээр аав минь ерөнхий геологчоор нь томлигдоод 5жил зүтэгсэн юмсан.Тэр үед хүүхэд байсан би аав минь эх орныхоо төлөө л зүтгэж байна гэ бодож байж билээвТэр үеийнх нь энэ газрын үүх түүхийг өвгөн буурал улсын тэргүүний геологч аав нь сайн мэднэ дээ....
Хамгийн их уншсан