Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун, авга ахыгаа пулемётоор шүршиж орхижээ

Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэк бол саяхныг болтол Умард Солонгосын хоёрдахь том хүн, Ким Чен Ир болон түүний хүүхдүүдийн гол зөвлөгч нь байлаа.
Арванхоёрдугаар сарын 11-нд албан тушаалаас нь буулгамагц цэргийнхэн  Чан Сон Тхэкийг СХН-ын Улстөрийн товчооны хуралдааны танхимаас хоёр талаас нь сугадан авч гарсан байна. Түүнийг төрийн эргэлт зохион багуулахаар санаархсан, авлига авсан, хувьсгалын эсэргүү ажиллагаа, мөн хар тамхи хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан юм. Түүнд цаазаар авах ял оноож ердөө л маргааш нь гүйцэтгэсэн байна.
1.    Умардын удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэк бол Умард Солонгосын нөлөө бүхий улстөрч байлаа. 

2.    Тэрээр талийгаач болсон Ким Чен Ирийн эгчийн нь нөхөр, түүний ойрын итгэлт хүн байсан юм. Тэрээр улс орондоо өндөр тушаалын албууд хашиж байлаа.

3.    Түүнийг умардын хоёр дахь том хүн гэдэг байсан. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар бол тэр Ким Чен Уны “нууц зөвлөх” байж, өөрөөр хэлбэл улс орныг нэгэн хэсэг далдаас удирдсан хүн ч гэдэг.

4.    Тэр одоо 30 настай Ким Чен Уныг байнга дагалдан явдаг байсан.

5.    Тэр бүр Хятадад айлчилж тухайн үеийн  удирдагч Ху Зинтаутай уулзан эдийн засгийн асуудлаар хэлэлцээр хийж байсан юм.

6.    Түүнийг албан тушаалаас нь зайлуулсан анхны мэдээ Өмнөд Солонгосоос ирж, хамтран зүтгэгч хоёр ч хүнийг нь цаазалсан  тухай мэдээлж байсан.

7.    Үүнтэй зэрэгцээд Чан Сон Тхэкийн байлцсан арга хэмжээнүүдийн зураг, бичлэг  дээрээс түүний дүрсүүдийг арчиж  хаясан юм. Энэ бол Умард Солонгосын түүхэнд үзэл сурталд нийцээгүй албан тушаалтны дүрсийг монтажлан хассан анхны тохиолдол юм.

8.    Түүнийг бүх албан тушаалаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл үнэн болох нь арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тодорхой боллоо. Хөдөлмөрийн намын хуралдааны танхимаас түүнийг авч гарч байгаа энэ дүрсийг хэвлэлүүд тараасан юм. Умардын мэдээллийн ЦТАК агентлаг “Чан нь төр эргүүлэхээр бүлэглэл зохион байгуулж, аймшигт гэмт хэрэг өдүүлсэн” гэснийг Рейтер агентлаг ишлэн дамжуулсан юм. Өмнө нь бол санхүүгийн болон ёс суртахууны гэмт хэрэг гэж байсан юм.

9.    Түүнийг цэргийн шүүхээр оруулан яллаж байгаа энэ зургийг дараа нь умардынхан нийтэлсэн. Түүнд цаазаар авах ял оноож ялыг хойшлуулалгүй гүйцэтгэх болсон нь баасан гарагт тодорхой болсон юм.

10.    ЦТАК агентлагийн мэдэээлснээр бол Чан Сон Тхэк нүүрс худалдаа, барилга, гадаад худалдааны салбарт авлигын сүлжээ бий болгож үнэт металлын наймаа хийж байсан гэнэ. Тэр бас байгалийн нөөц баялгийг хятадад хямдаар худалдсан нь илэрчээ. Чан  гадаадад эмчлүүлэхээр явж байхдаа казинод тоглож 46 сая евро хожиж, хар тамхи хэрэглэж байжээ. Мөн порно агуулгатай гэрэл зургийг умард солонгост тараасан гэсэн байна.
  67 настай Чан Сон Тхэкийг өмнө нь цаазлуулсан хоёр хамтрагчийн нь нэгэн адил пулемётоор шүршин цаазалжээ.
Цаазаар авах нь БНАСАУ-д түгээмэл арга. Хөгжмийн «Вангсэджанг» хамтлагийн  арав орчим хүнийг наймдугаар сарын 20-нд цаазлахад БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Чен Уны хайртай амраг байсан дуучин Хен Сон Волийг хамт буудан хороосон юм. Тэднийг садар самуун кино үйлдвэрлэн түгээсэн хэмээн буруутгасан юм.
2012 оны арванхоёрдугаар сарын аравдугаар сард  БНАСАУ-ын БХЯ-ны орлогч сайд Ким Чхолег Умардын өмнөх удирдагчийн үхлийн талаар гутаасан мэдээлэл тараасан хэмээн миномётоор буудан хороосон юм.

0 Сэтгэгдэл
za er ni Bayar shig, hun MAN shig nam baihad buudaad baina biz dee. Uher nuden M.Enhbold ch gesen buudah sonirholyoi doo.
yanaa manai 76 gaas,er ni manai mongold hun uldehnuu....
Manai terd iim huuli uichleh estoi tegvel jinhen Mongol oron ulam hegjih bolno.......
minemotoor buudaj alahch arai hetsuu baihaa
Хамгийн их уншсан