Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы Батлан хамгаалахын сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогдлоо

Германд парламентын сонгууль болснос хойш гурван сарын дараа Засгийн газрын шинэ бүтцийг зарлалаа. Батлан хамгаалах яамыг  долоон хүүхдийн ээж Урсула фон дер Ляйен тэргүүлэх болжээ. Тэрээр үүний өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан юм. Өмнө нь Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан Томас де Мезьер Дотоод явдлын яамыг тэргүүлэх болжээ. Социал демократ намын тэргүүн Зигмар Габриэль Эдийн засаг , эрчим хүчний сайдаар ажиллахын зэрэгцээ канцлерын орлогчоор давхар ажиллах гэнэ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан