Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Охинтойгоо авхуулсан зураг дээр хий үзэгдлийн гар гарчихаж

Британийн Кент гүнлэгийн телевизийн хөтлөгч бүсгүй Пичес Гелдоф хэдхэн хоногийн өмнө охинтойгоо зургаа авхуулж их л баяр баясгалантай байж. Харамсалтай нь хэдхэн минутын дараа түүний энэ баяр баясгалан салхинд хийссэн юм шиг алга болох нь тэр. Юу гэвэл тэдний зураг дээр өөрийнх нь мөрөн дээгүүр өөр хэн нэгний гар тавиатай байгаа нь зураг дээр тодоос тод гарчээ.
Айсан бүсгүй охиноо тавьж зургийг Instagram-д оруулан дор нь “Би охин Асталатайгаа усны өрөөнд байхдаа гар утасаараа зургаа авхуулаад маш их гайхлаа. Би нэг гараараа охиноо тэвэрч, нөгөө гараараа аппаратаа барьж байсан болохоор энэ яавч миний гар биш” гэж бичжээ.
Ганц энэ зураг ч биш бас өрөөний нь нээлттэй хаалгаар сонин гэрэл орж ирж байсан нь Гелдофыг бүр айлгаж орхижээ. Тэгээд байшингийнхаа үүх түүхийг судлаад үзвэл энэ байшинг 1920-иод онд нэгэн баян эр, түүний жирэмсэн эхнэр хоёр бариулсан юмсанж. Пичесийн үгээр бол тэр эхнэр нь үхсэн хүүхэд төрүүлэн ухаан солиорсон түүхтэй гэнэ.
      

0 Сэтгэгдэл
unen unen
Найруулга утга авцалда энэ тэр хэрэг алга. Бичиг үсэг тайлагдсан хүн л сэтгүүлч хиймээр юм.
Хамгийн их уншсан