Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

27 настай сайд

Австрийн Гадаад хэргийн сайдаар 27 настай залуу томилогджээ. Тус улсад шинээр эвлийн Засгийн газар байгуулагдаж, 12 сайд ажлаа хүлээн авсан юм. Тэдний дотор 27 настай Себастиан Курц Гадаад хэргийн яамыг удирдахаар томилогдсон нь олны анхаарлыг татаж байна.  Эрх баригч эвлийн ирээдүйтэй улстөрч гэгдэж буй С.Курц сайд болохын өмнө Нэгдлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилаж байжээ. Түүний харьяалагддаг Ардын нам өнгөрсөн сонгуулиар 23,8 хувийн санал авсан бол Социал демократ нам 27,1 хувийн санал авч, хоёр нам эвслийн Засгийн газар байгуулсан нь энэ юм. С.Курц Нэгдлийн яаманд ажиллаж байхдаа Австрид цагаачлан ирэгсдийг шинэ нийгэмдээ хурдан дасан зохицуулахын тулд сургуульд орох насны хүүхдийг заавал герман хэл судалсан байх шаардлагатай гэсэн бодлого гаргасны зэрэгцээ лалын шашинтнуудад зориулсан хэлний үнэгүй дамжаа хичээллүүлж, шашин шүтлэгийнх нь талаар тэдэнтэй нээлттэй ярилцах цаг боломж гаргаж өгсөн нь олны талархлыг хүлээжээ.
Одоогоор түүн шиг залуудаа сайдын суудалд очсон хүн аль ч улсад байхгүй юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан