Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн тарьсан ойг улс худалдан авна

Улсын ойн санг баяжуулах зорилгоор БОНХ-ийн сайд, Сангийн сайд хамтран “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг баталлаа.

Манай улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлдэг. Энэ үзүүлэлт жил ирэх тусам багассаар байгаа тул БОНХЯ-наас иргэдийн таримал ойг худалдан авч, улсын ойн санг баяжуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Журмаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрийг санхүүжүүлэх, иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьж, ургуулсан таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, ойн санд шилжүүлэх зэрэг ажлыг зохицуулах юм. Уг журам хэрэгжиж эхэлснээр иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тарьж, ургуулсан ойг төр худалдан авах боллоо.

0 Сэтгэгдэл
Тарьсан ойг улс худалдаж авсны дараа эзэнгүй болох биш үү. Харин худалдаж аваад тухайн тарьсан хүнд хариуцуулах хэрэгтэй биш үү .
Хамгийн их уншсан