Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүлд мод, чимэглэлийг чинь өөрсдөө ч хийчихэж болно гэнэ


Сүлд мод засаад л.....гэрлэн чимэглэл асаагаад шинэ жил шиг сайхан баяр хаана байна аа. Сүлд модоо засна гэхээр л хамгийн үнэтэй, хамгийн сайхан мод авах гээд дэлгүүр, худалдааны төв, эсвэл уул хад руу зорих гэдэг нэг муу зуршил бидэнд бий. Уг нь өөрийн сэтгэл зүрхээ зориулаад, өөрөө өөртөө таашаал авч л байвал сүлд мод, элдэв чимэглэлийг чинь юугаар ч “аргалчихаж” болох юм байна, та минь ээ.

1.    Харж байна уу, зүгээр л өндөгний сагс шүү дээ. Танд бол ногооноор будах ажил л байна.

2.    Сүлд модны чимэглэлүүдээс ногоон өнгөтэйг нь шилээд л ав.....

3.    Заавал ногоон ч гэх юу байхав дээ.....

4.    Дороос нь харахад ийм л харагдана.

5.    Төрөл бүрийн өнгөтэй цаасаар ч ийм сүлд мод засч болно

6.    Хамгийн гол нь цаас нь өнгө өнгө, гоёмсог зурагтай...Тэгээд л хуйлчих.

7.    Нэг их ашиглаад байдаггүй шат танайд байна уу, бас л сүлд мод шүү дээ

8.    Тавиур дээр чинь энэ юмс байгаа л бол байрыг нь жаахан өөрчлөөд л сүлд мод.

9.    Аппаратгүй айл өрх гэж хаана байхав. Хөлийг нь ашиглаад ингэж бас болно.

10.    Юм оёдог, нэхдэг бол ийм сүлд мод бас л сонин. Бөөрөнхийлсөн утаснууд....

11.    Номоор сүлд мод засахад заавал ногоон өнгө гэх ч юу байхав, өөр өөр өнгө ч бас болно л доо

12.    За тэгээд гэрэлтүүлчихвэл бүр ч гараад өгнө л дөө

13.    Энэ бол дарсны үйсэн бөглөө....

14.    Зүгээр л мод, тайрдас шүү дээ

15.    Ханан дээрээ ийм хөөрхөн сүлд мод засч болно, жилийн турш ч байж болох шүү дээ

16.    Оройн хоолны өмнө цэцэгт байцаа, улаан лооль, бяслаг ашиглаад ингэж бас болох нь.

17.    За гэрлэн чимэглэл байхад бол болоод явчихна даа

18.    Гүзээлзгэнэ ч бас л сүлд мод, дараа нь идчихнэ.

19.    Зөвхөн сүлд мод ч биш, элдэв чимэглэлийг ч бас гарын доорхи материалаар амархаан аргалж болно

0 Сэтгэгдэл
Сайхан санаанууд байна.Баяр хүргэе.
Хамгийн их уншсан