Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗИ ЕВРОПЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ МОНГОЛЫН САНААЧИЛГА

“Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” сэдэвт анхдугаар зөвлөлгөөн өчигдөр Их тэнгэр цогцолборт боллоо. Зам тээврийн сайд А.Гансүх зөвлөлгөөнийг нээж үг хэлж, гурван улсыг дамнасан төмөр замын коридорын хүчин чадлыг хөрш орнуудын уялдаа холбоотойгоор хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрээр “Ази, Европ тив, Хятад, Оросыг холбосон хамгийн дөт төмөр замын коридор Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Тиймээс БНХАУ, ОХУ, Ази Европын хооронд хийгдэх бараа эргэлтийн хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа өнөө үед бүс нутгийн логистикийн сүлжээнд Монгол улсын дамжин өнгөрөх тээврийн коридорын ач холбогдол улам нэмэгдэж байна. Бид өөрсдөө ч бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох сонирхол эрмэлзлэлтэй байна. Монгол Улс өөрийн газар нутгийн давуу байдлыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа тээвэрлэлтэд үйлчлэх, түүгээр ч зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази Европын хооронд явж буй ачаа тээврийн урсгалыг манай гурван улсыг дамнасан төмөр замаар дамжуулан тээвэрлэх сонирхолтой байна” гэлээ.
Зөвлөлгөөнд хоёр хөршийн Зам, тээврийн яамны болон Засгийн газрын төлөөлөл, компаниудын төлөөлөгч оролцсон. Монголын талаас Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Төмөр замын тээврийн холбооны агентлагийн дэд дарга И.В.Мицук, Хятадын Замын ерөнхий газрын дэд захирал Цэнь Ланьхуа тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцож, байр сууриа илэрхийллээ.
Манай улсаас санаачлан зохион байгуулсан уг анхдугаар хурлаар Ази Европыг төмөр замаар холбох, оролцогч гурван улсын хувьд дамжин өнгөрч буй төмөр замыг шинэчлэх, хамтран ажиллаж санхүүжилтийг хэрхэн шийдэх зэрэг чухал шийдвэрт хүрэх зорилго тавьсан. Монгол Ази Европын ачаа тээврийг холбох гүүр болохын хувьд ашиг сонирхолоо нэгтгэх ёстой гэдэгт хуралд оролцогчид санал нэгдсэн байна. Түүнчлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төмөр замын хүчин чадал түүнийг нэмэгдүүлэх, үүнд хөршүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах, тив хоорондын логистикийн сүлжээг цогц байдлаар хөгжүүлэх гэх мэт асуудлыг хөндөв.
Манай улсын хувьд УБТЗ-ын ачаа эргэлт жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд 20.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ жил 20.7 сая тонн ачаа тээвэрлэж өмнөхөөсөө нэмэгдсэн байна. Зөвлөлгөөний гол зорилго ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч, улам сайжруулахад хамтран ажиллах.
“Шинэ төмөр зам” төслийг эхлүүлж, эхний ээлжинд Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажлын ихэнх хувийг нугалж, 2015 онд хүлээлгэж өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. БНСУ-ын “Samsung C&T“ компани ерөнхий гүйцэтгэгчээр, туслан гүйцэтгэгчээр нь Монголын 12 компани ажиллаж байна. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол нүүрсний тээвэр нэмэгдэж, энэ нь ачаа эргэлтэд эерэг нөлөө үзүүлэх нь мэдээж.
Мөн УБТЗ нийгэмлэгийн шинэчлэлд эхний ээлжинд 400 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Оросын талтай хувь нийлүүлсэн учраас УБТЗ-ийн ачаа эргэлт улмаар зөвлөлгөөнд оролцогч гурван улсын тээвэр ч нэмэгдэх учиртайг хойд хөршүүд анхаарч буйгаа ОХУ-ын Төмөр замын тээврийн холбооны агентлагийн дэд дарга И.В.Мицук илэрхийлсэн. Харин Хятадын Замын ерөнхий газрын дэд захирал Цэнь Ланьхуа ийм зөвлөлгөөн санаачилж, зохион байгуулж байгаад ач холбогдол өгч хүлээн авснаа илэрхийлж байлаа.
Хаалттай хуралдсан “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” зөвлөлдөх уулзалтаар талууд Ази Европыг төмөр замаар хэрхэн холбох, түүндээ санхүүжилт яаж татах зэрэг асуудалд зарчмын шийдэлд хүрч, Засгийн газрын төвшинд хамтарч ажиллах тунхаглал гарган, компаниуд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Олон улсын сонирхолыг татаж сурталчилгаа хийх нь маш чухал мөн замын асуулдаа зөвхөн нэг талыг харсан биш олон салаатай болгох сурцтай наймаач олон хамтрагчтай байдгын адил боомтууд хүртэлх бараа бүтээгдхүүний үнэ нь өөр өөрийн онцлогтой, сонголттой болгох тал дээрээ ажиллаад Таван толгой - Сайншанд - Чойбалсан, Замын - Үүд - Улаанбаатар - Сүхбаатар, алсдаа Чойбалсан - Таван толгой - Ховд Булган гэсэн солбилцол бий болговол дөрвөн талд байгаа нутаг, гадаад тээвэрлэлт эрчимтэй болно. Хятадаас Казактан руу төмөр зам тавиад эхэлчихлээ. Бид яаравлахгүй бол болохгүй!
Маргааш 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Утас: 96665038, 88138393
Хамгийн их уншсан