Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОРНЫН ГОВЬ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГАРААНД БАЙНА

Монгол Улс Азийн ав­то­замын сүлжээ гурав зэрэг­лэлийн хатуу хучилттай авто­замыг энэ жил ашиглалтад оруулж чадлаа. Орос Хятадыг холбосон хамгийн богино зам болох 990,7 км замын ажил дуусч, Дорноговийнхон хоёр хөрштэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Мөн аймгийн төв Сайншандынхан Улаанбаатартай хатуу хучилт­тай замаар холбогдож, энэ за­маасаа салаалаад аялал жуулчлалын буюу Хамарын хийд хүртэлх 42 км, үүнээс Ханбаянзүрх хайрхан хүртэлх 20 км хатуу хучилттай замыг та­вилаа. Үнэндээ аймгийн төв рүүгээ л орох дөрвөн км хатуу хучилттай замтай байсан энэ аймагт сүүлийн дөрөв таван жилийн дотор 500 км автозамын ажил хийгдсэн юм. Хэдийгээр хоёр хөрш­тэйгээ гэж байгаа ч Ази Европыг холбосон ачаа тээврийн гол цэг нь Дорнийн говь болох боломж байна хэмээн тус аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хэлсэн үгийг энд онцолмоор. Тус айм­гийн хувьд зам дагасан эдийн засгийн хөгжлийг бий болгоё гэсэн гол чиглэл ба­рин ажиллах хамгийн бо­ломжтой нь өнөөдөртөө. Энэ давуу талыг нь онцлон Зас­гийн газраас Дорноговийн тө­вийг Сайншанд аж үйлд­­вэ­­рийн цогцолбор ба­рих тө­вөөр сонгосон. Орон нут­гийнхан ч энэ цогцолбороо тү­­шиглэсэн 50-иад жижиг дунд үйлдвэрийг бий бол­гон хөгжүүлэхээр төсөв төлөв­лөгөөгөө хийжээ.
Дэлхийн энергийн төв хэмээн бахархах дуртай дорноговьчуудын хувьд хөгжилд хөтлөх салбар нь мэдээж зам тээвэр нь. Зөвхөн Сайншандаас Хятад руу шууд гарах зам ашиглалтад орсноор хямд өртгөөр наад зах нь барилгын материалаа зөөх, цаг алдахгүй байх, мөн энэ замаар дамжин өнгөрөх ачаа тээврээс авах хураамж төлбөр гээд нутгийн иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлөх эдийн засгийн олон давуу талыг харж болох юм.
 Эрдэнэттэй харьцуулшгүй их бүтээн байгуулалтаа тосон угтаж, эхний ажлуудад нь гар бие оролцон хийж эхэлжээ. Тийм учраас Засгийн газар болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрынхан аймаг орон нутгаа хөгжүүлэх томоохон төлөвлөгөө дэвшүүлэн ажиллаж буй. 2015 он гэхэд бүх сумдаа цэвэр усны шугамд холбох төлөвлөгөөтэй байгаа тухай Засгийн газрын “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр аймгийн удирдлагууд онцгойлон дуулгасан.  Өнгөрсөн дөрвөн жилд ам.метрийг нь 400 мянган төгрөгт багтаан 1300 шахам айлын орон сууц барьж ашиглалтад оруулж чадсан аймгийн удирдлагуудын  үлгэр жишээ болохуйц туршлагыг ч бусад аймгууд судлах хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн  хэлж байсан.  Газрыг үнэ төлбөргүй шийдэж өгсөн, орон нутгийнхаа барилгын компаниудыг дэмжин кон­сер­циум болон ажиллах нөхцөлөөр хангасан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээнүүдийг иргэдэд ойртуулсан гээд зөв бүтцийг бий болгож чаджээ хэмээн үнэлж байсан.
Харин аймгийн удирд­лагууд ирэх жилүүдэд хийх ажлаа “Шинэ Дорноговь-2” хөтөлбөртөө багцлан  эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, шинэ орон сууцны хорооллын шугам сүлжээ тавих, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх “Жишиг гудамж” төсөл хэрэгжүүлэх, суурьшлын бүс бий болгох, иргэдийн амралтанд зориулсан цогцол­бор хүрээлэн байгуулах, сум­дыг дэд бүтэцжүүлж, төс­вийн байгууллагуудаа төвлөрсөн халаалтын системд холбох гэх зэргээр төсвийг үр ашигтай зарцуулах боломжит ажлуудыг нэн тэргүүнд төлөвлөсөн гэнэ.  
Ийн Дорноговийн хөгж­лийн чиг тодорхой болсон учраас нийслэлийг чиглэсэн иргэдийн цуваа биш аймгаа чиглэх цуваанд зогсох хүмүүс олширсон гэдгийг орон нутгийн удирдлагууд бахархалтайгаар ярьж байсан билээ. Гэхдээ үүний цаана ажлын байрны шаардлага хангах чанартай боловсон хүчин юу билээ. Иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулахын тулд заавал боловсролд нь анхаарах цаг нь ирсэн гэдгийг нутгийн удирдлагууд юун түрүүнд тавьж аялал жуулчлалын чиглэлээр хэд хэдэн мэргэжилтнээ Япон Улсад сургасан аж.  Төгсөөд ирсэн мэргэжилтнүүд нь “Дорноговь аймгийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ” гэсэн төлөвлөгөө гаргаад ажлаа эхэлсэн аж.
Зөвхөн мэргэжилтнүүд ч гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч Японы Шизүоки, БНХАУ-ын Ордос, Бугат хотод богино хэмжээниий  сургалт , танилцах аялалд хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
saihan medee bna gewch gadaad bish dotooddoo ih zuil hiimeer bna. Zam dagj hogjil degedchlen ene dawuu taliig ashiglaj dotooddoo ih l zuil hiimeer bna
Хамгийн их уншсан