Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путины хэвлэлийн “том” хурал өнөөдөр болно

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины жил бүр хийлгэдэг хэвлэлийн “том” хурал өнөөдөр болно. Москвагийн Олон улсын худалдааны төвд бараг дөрвөн цаг хагас үргэлжлэх энэ хэвлэлийн хуралд дотоод гадаадын 1300 сэтгүүлч оролцож ОХУ-ын төрийн тэргүүнийг “байцаана”.
Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухайд “Ерөнхийлөгч өнөөдөржингөө энэ том хуралд бэлтгэж байгаа. Украин, Сирийн талаар асуудлууд гарах нь мэдээж. Ерөнхийлөгч Путины хувьд “хариулахгүй асуулт”, тааламжгүй асуулт” гэж байхгүй гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм хэвлэлийн том хурлыг ес дэх удаагаа хийж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан