Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

NASA 7 настай хүүг Ангараг руу нисэхийг урьжээ

7 настай хүү Декстер Андерсон өнгөрсөн жил ээжтэйгээ  Жон Кеннедийн нэрэмжит Сансар судлалын төвд зочилсон юмсанж. Сансрын аппаратууд, үе үеийн нисэгчдийн эд зүйлийг хараад сансрын нисэгч болохоор шийдсэн гэнэ. Хүү ч үүнийгээ зүгээр нэг мөрөөдөөд орхисонгүй, ирээдүйн ажил олгогч Сансар судлалын төв NASA-д хандаж сансрын нисэгч болохын тулд яах ёстойг асуужээ.
Тэрээр “Эрхэм NASA, миний нэр Декстер. Хоёр хүнийг Ангараг гариг руу нисгэх гэж байгаа гэж сонслоо. Би ч гэсэн нисмээр байна. Би 7 настай болохоор одоо бол чадахгүй. Гэхдээ би ирээдүйд ниснэ. Сансрын нисэгч болохын тулд би юу хийх ёстой вэ. Баярлалаа, Декстер” гэсэн захидал илгээжээ.
Гэтэл хэсэг хугацааны дараа NASA-гийн хариу ирж түүнийг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, Ангараг гариг руу нисч болно, энэ бол боломжтой гээд “Захидал бичсэнд баярлалаа. Таны бидэнд тавьсан хүсэлтийг өндрөөр үнэлж байна. Таны сурлагад өндөр амжилт хүсье” гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан