Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕБС-ийн аттестатыг сурлагийн дүнг харгалзан өнгөөр ялган гардуулна

Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны яам ерөнхий боловсролын дунд  сургуулийн тэргүүний  шилдэг төгсөгчдөд  гардуулдаг алт, мөнгөн медалиас татгалзахаар шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь энэ оны 9 дүгээр сарын нэгнээс  хэрэгжиж эхэлсэн “Боловролын тухай” холбооны улсын хуулинд төгсөгчдөд медаль гардуулахаар заагаагүй ажээ. Одооноос Боловсролын яам хэдэн жилийн турш сурлагын өндөр амжилт гаргасан сурагчдад “медалиудын”  оронд  онц дүнтэй аттестат гардуулж байхаар шийдвэрлэв.  Ийм аттестатуудыг  бүх хичээлээр онц дүнтэй  суралцаж,  11  дүгээр ангийн төгсөлтийн шалгалтаа амжилттай   өгсөн төгсөгчдөд олгож байх юм.
Өмнө нь алтан медальтай төгсөгчид  их, дээд сургуульд элсэхэд хөнгөлөлт үзүүлдэг байснаа, 2010 оноос эл хөнгөлөлтийг болиулжээ. Сүүлийн жилүүдэд тус улсад ерөнхий боловсролын дунд   сургууль төгсөгчдөд олгох алт, мөнгөн медалийн тоо эрс нэмэгдэж, энэ шагналын нэр хүнд нийгэмд нэлээд унасан байв. Нөгөөтэйгүүр, Боловсролын  шинэ хуулиар 9, 11 –р ангийн сурагчдад тэдгээрийн сурлагын үзүүлэлтээс шалтгаалан аттестатыг нь өнгөөр ялгаж өгөх болов. Жишээ нь, 9 дүгээр ангиа онц дүнтэй төгссөн сурагч улаан өнгийн аттестат , жирийн төгссөн сурагч улбар ягаан өнгийн аттестат олгох нь. 11-р ангийн төгсөгчдөд цэнхэр өнгийн аттестат гардуулах бөгөөд онцчууд  нь улаан өнгөтэйг гардах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан