Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Калашниковын автоматын тухай 20 сонирхолтой баримт

Оросын нэрт зохион бүтээгч Михаил Калашниковын бүтээл АКМ бууг мэдэхгүй хүн байхгүй. Цэргийн албанд явсан хүмүүс бол бүгд барьж үзэж, буудаж байсан. Дэлхийд хамгийн их тархсан, буудлагын хамгийн найдвартай энэ бууны тухай 20 сонин баримтыг толилуулж байна.
 

1.    Энэ автомат бууг бүтээснийхээ төлөө Михаил Калашников 1947 онд Сталины нэгдүгээр зэргийн шагнал, Улаан тугийн одонгоор шагнуулжээ. Шагналыг нь 150 мянган рубль дагалдаж ирсэн нь тэр үеийн ханшаар цоо шинэхэн гараад байсан “Победа” маркийн 10 машин худалдаж авахаар мөнгө байжээ.
2.    Автомат бууг 1949 онд зэвсэглэлд хэрэглэж эхэлсэн байна. Бууны албан ёсны нэр нь “1947 оны загварын Калашниковын 7.62 мм-ийн автомат” гэдэг байж. Цаашдаа зөвхөн “Калаш” гэж нэршсэн байна. Зохион бүтээгчийн өөрийн нь хэлснээр бол түүний энэ буу хамгийн “энгийн, бас найдвартай буу” гэнэ. “Би хэзээ ч академи төгсөөгүй жирийн цэрэг түрүүч нарт зориулсан буу бүтээсэн” гэж Калашников өөрөө хэлж байжээ.
3.    Зөвлөлт нийгмийн үед энэ бууг эзэмшихийн тулд маш энгийн, цэргийн бэлтгэлийн анхны хичээлүүд дээр л сурдаг байсан гэнэ.
4.    Энэ бууг үйлдвэрлэхэд тийм ч өндөр өртөгтэй биш. Зарим улс оронд тахианы махнаас ч хямдхан байдаг байна.
5.    Foreign Policy сэтгүүлийн дүгнэснээр энэ автомат “хар зах” дээр Афганистанд 10, Энэтхэгт 4000 долларын үнэтэй гэнэ. АНУ-д бол 70-350 доллар хүрнэ.
6.    Дэлхийн хамгийн их тархсан  зэвсэг гэдгээрээ энэ буу дээд амжилтын Гиннесийн номд орсон. Өнөөдөр дэлхий даяар 100 сая орчим АКМ буу хэрэглэгдэж байгаа нь манай гаригийн насанд хүрсэн 60 хүн тутамд нэг АКМ байна гэсэн үг.
7.    Калашниковын автоматыг өнөөдөр дэлхийн 106 орны зэвсэгт хүчин, тусгай салаа хэрэглэж байна. Өөрийн нь эх орон оросын зэвсэгт хүчин энэ бууг 60 жил тасралтгүй ашиглаж байгаа.
 
8.    Калашниковын автомат бууг хэд хэдэн улс орон өөрийнхөө сүлдэнд залсан байдаг. Африкийн Зимбабвейн сүлдэнд 1980 оноос, Мозамбикийн төрийн далбаан дээр 1975 оноос, Зүүн Тиморын сүлдэнд дүрсэлсэн байгаа. 1984-1997 онд Буркино-Фасогийн сүлдэнд байсан. Мөн Ливаны “Хезболла” бүлэглэлийн бэлгэ тэмдэг болсон.
9.    Африкийн зарим оронд шинэ төрсөн хүүхэддээ калашниковын автоматыг бэлгэдэж Калаш гэсэн нэр өгдөг байна.
10.    Энэ бууг үйлдвэрлэдэг Ижевск хотын  уугуул  Оросын сагсан бөмбөгч, Андрей Кириленког АНУ-д АК-47 хэмээн хочилдог. Учир нь тэрээр NBA-ийн тэмцээнд “Юту Жаз” багт 47 дугаартай тоглодог.
11.    Умард Солонгос, Египетэд Синайн хойгийн эрэг дээр Калашниковын автомат бууны хөшөө байдаг бол Иракт АК бууны сумны хүхээний хэлбэртэй дэлгүүр байдаг.
12.    Иракын ерөнхийлөгч асан Саддам Хуссейнд алтаар хийсэн АК буу байсан
13.    Нэрт  алуурчин “номер нэг террорист” Усама бен Ладенг теле роликуудад  ихэвчлэн АК буу барьснаар дүрсэлдэг.
14.    Удмуртыг оросын бүрэлдхүүнд орсны 450 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Төв банк 2008 онд Калашниковын автомат буу дүрсэлсэн зоосон мөнгө гаргасан.
15.    Энэ бууны 60 жилийн ойг тохиолдуулан Шинэ Зеландад АК дүрсэлсэн хоёр долларын зоос бас гаргасан.
16.    Францын “Либерасьон” сэтгүүл ХХ зууны төгсгөлөөр Калашниковын автоматыг “Зууны зэвсэг”-ээр тодруулсан байна. Энэ автомат буу атомын зэвсэг, сансрын технологийг ийн ардаа орхисон.
17.    “Плейбой” сэтгүүл 2004 онд Калашниковын автоматыг “Дэлхийн өөрчилсөн 50 бүтээл”-ийн нэгд оруулсан байдаг. Энэ нь Apple Macintosh компьютер, жирэмслэлтээс хамгаалах эм, дүрс бичлэгийн Sony Betamax магнитфонтой эн зэрэгцэж  байна гэсэн үг.
18.    Калашниковын автомат өнөөдөр компьютер тоглоомын хамгийн түгээмэл зэвсэг болж тулаантай бараг бүх 3D тоглоом дээр байгаа.
19.    АК бууны суманд жил бүр 4 сая орчим хүн амиа алддаг нь их буу, агаарын бөмбөгдөлт, пуужингийн довтолгооны үеэр амь алддаг хүний тооноос ч илүү гардаг.
20.    Оросын домогт зэвсэг зохион бүтээгч Михаил Калашников өөрөө байнга л Би аллагын биш, хамгаалалтын зэвсэг бүтээсэн гэж хэлдэг байжээ. “Би бие хамгаалах зэвсэг бүтээсэндээ тайван нойрсох болно. Үүнийг хэзээ ч аллага үйлдэхэд зориулж ашиглаасай гэж хүсэхгүй байна” гэжээ.

2 Сэтгэгдэл
Их л хүчтэй буу юм шиг байна даа.
Монголд АКМ буу хэдэн онд орж ирсэн юм бол
Хамгийн их уншсан