Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шартахаас яаж сэргийлэх вэ

Шинэ жилийн баярын үдэшлэг, хүлээн авалт хаа сайгүй болж буй энэ өдрүүдэд шарталт гэдэг зовлонтой зүйлийг цөөнгүй хүн мэдэрч буй биз ээ. Тиймээс баярын энэ өдрүүдэд шартахаас хэрхэн сэргийлэх тухай багахан зөвлөгөө хүргэе.
Нэгдүгээрт шартахгүй байх хамгийн найдвартай арга бол хэтрүүлэн уухгүй байх. Гэвч баярын ганц өдөр гээд тэр бүр татгалзаж чаддаггүй тул юуны өмнө яагаад шартдаг шалтгааныг мэдэх хэрэгтэй. Согтууруулах ундааны нөлөөгөөр хүний бие дэх ус багассанаас л шартах гол эхлэл тавигддаг. Тиймээс архи уусан ч бие дэх усны хэмжээг хэвийн барьж чадвал шартах нь бага гэж ойлгож болно. Тэгэхээр нэгдүгээрт, архи уусан үед шингэн зүйл, ус их хэмжээгээр уух хэрэгтэй байх нь.  Мөн унтахаасаа өмнө ус юмуу нэг аяга сүү уувал шингэний дутагдлыг багасгаж, маргааш өглөө арай хөнгөн босоход тусладаг байна.
Хоёрдугаарт, согтууруулах ундаа хэрэглэхээс өмнө ходоод хоосон байж болохгүй. Уухаас өмнө хоол идсэн байх нь алкоголь таны бие эрхтэнд шингэх хурдыг удаашруулна. Өөрөөр хэлбэл хурдан согтохгүй гэсэн үг. Ер нь, согтууруулах ундаа уухын өмнө тостой, хүнд төрлийн хоол идэхийг зөвлөх нь ч бий. Зарим газар архины өмнө оливын тос уух, тостой нухсан төмс идэх зэрэг арга түгээмэл байдаг.
Баярын ширээнд оргилуун дарс байх нь ёс. Гэхдээ оргилуун дарс, элдэв хийжүүлсэн ундаа нь бусад согтууруулах ундаатай холилдохоороо илүү хурдан согтоодог буюу илүү хурдан хордуулдаг байна. Тиймээс шинэ жилээр оргилуун дарс, шампанскийг аль болох бага уух нь зөв.
Дөрөвдүгээрт, согтууруулах төрлийн ундааны өнгө бараан байх тусмаа илүү аюултай гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл виски юмуу улаан дарс, брэнди нь цагаан архи, цагаан дарснаас илүү их шартуулдаг гэсэн үг. Учир нь, бараан өнгө, амтыг гаргахын тулд архийг исгэхдээ хэрэглэдэг нэмэлт бодис нь илүү шартах шалтгаан болдог байна. Цагаан архи болон вискиг уугаад цусан дахь алкоголийн түвшин яг ижил хэмжээнд очсон хүмүүс шартахдаа хүртэл өөр байдаг нь үүний нотолгоо юм. Нөгөө талаар хямд архи илүү шартуулдаг гэсэн яриа байдаг. Энэ нь чанартай сайн архийг илүү сайн нэрж шүүдэгтэй холбоотой аж.
Хэрвээ шинэ жилийн хүлээн авалт дээр шар айраг, дарсны аль нэгийг нь сонгох хэрэг гарвал  шар айргийг нь уухыг зөвлөе. Учир нь, шар айрагт агуулагдах усны хэмжээ дарсныхаас хамаагүй их учир шартуулах нь бага гэсэн үг.
Ер нь, эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүнд шартдаг, залуусыг бодвол ахимаг насныхан бага шартдаг гэдэг. Эмэгтэйчүүд илүү шартдаг нь тэдний биеийн онцлогтой холбоотой. Яг адилхан жинтэй эрэгтэй, эмэгтэй хүний бие дэх усны хэмжээ өөр байдаг. Эмэгтэй хүний хувьд ус нь бага, өөх нь их байдаг. Харин алкоголь нь бие дэх усыг үгүй хийчихдэг учир эмэгтэйчүүд илүү их шингэнээ алдсанаас  илүү ноцтой шартдаг байна. Тиймээс хэрэв баярын дараахь өглөөг шартаж угтахгүйн тулд шингэн, бас дахин шингэн уух хэрэгтэй байх нь.

0 Сэтгэгдэл
yhaw zow ym bna gehdee arhiig svvtei holij boldgvim sdhee noir bulchirhaid mash muu!
yhaw zow ym bna gehdee arhiig svvtei holij boldgvim sdhee noir bulchirhaid mash muu!
Хамгийн их уншсан