Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

20 жил нээгээгүй сейф дэлбэрч Чехэд суугаа Палестины элчин сайд амиа алджээ

Палестин Улсаас БНЧехУ-д суугаа Элчин сайд Мухаммад аль-Жамал шинэ оны эхний өдөр албан өрөөнд нь болсон дэлбэрэлтээс болж харамсалтайгаар амиа алджээ.
Палестин Улсын Гадаад хэргийн сайд Рияда аль-Маликийн  мэдэгдсэнээр бол дипломат байранд 20 юм уу, 25 жил нээгээгүй байсан төмөр сейфнээс болж Элчин сайд амь алдсан байна. “Сейфээ шинэ байранд нүүлгэж оруулаад ердөө хоёр хоножээ. Элчин сайд түүн дотор юу байгааг мэдэхийг хүсч нээгээд, дотор нь байгаа зүйлсийг бүртгэж бичих үзэг цаас авчрахыг эхнэртээ хүссэнд тэр нь өрөөнөөс гарсан байна. Яг энэ үеэр хүчтэй дэлбэрсэн байна” гэж Рияд аль-Малик хэлжээ.
Чехийн цагдаагийн газрын тэргүүн Мартин Червичек энэ тухайд “Сейфэнд тус улсад хэрэглэдэггүй тэсрэх бодис, тэслүүрийн механизм байжээ” гэсэн байна.
Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
mangar azgui yumaa
Хамгийн их уншсан