Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө олох хамгийн хачин 10 арга

Бүгд л ямар нэгэн шинэ юм сэдэж бусдаас илүү мөнгө олохыг хүсдэг. Мэдээж хэн ч бодож олоогүй тийм л зүйлийг бодож олоод түүнийгээ ажил хэрэг болгож чадсан хүн л мөнгө олох нь тодорхой. Гэвч энгийн биднээс иймэрхүү санаа гарах нь юу л бол. Тэгвэл мөнгө олох хамгийн хачин аргыг олсон хүмүүсийн тухай мэдээлэл хүргэе.

10. Ирландын шорооны худалдаа

Шороо худалдаж мөнгө олох аргыг Ирландын жижигхэн хот Типпераригаас гаралтай Пэт Бурке гэгч эр анх санаачилсан байна. Тэрээр Америк руу байнга аялж зугаалдаг байсан бөгөөд тэнд түүнийг угтсан төрөл садан нь Ирландын газар шорооноос аваад ирээч бурхны оронд одогсдынхоо булшин дээр тавих гэсэн юм гэдэг байж. Чухам энэ хүсэлт түүнийг Америкт амьдардаг ирландчуудад шороо зарах бизнес эрхлэхэд хүргэжээ. Гэвч тэрээр анх удаа хүмүүст энэ саналыг тавихад хүн бүр үнэхээр гайхан хүлээн авч байна. Шороо худалдаж авах ямар хэрэгтэй юм бэ гэх хүмүүс олонхи байсан бол цөөн хэдэн хүн л төрөлх нутгийн минь шороог авья гэж байв. Гэвч удалгүй ирланд цустай олон зуун мянган америкчуудын хувьд энэ хэрэгтэй чухал зүйл болж хувирсны ачаар 2006 онд түүний байгуулсан компани 240 тонн шороо зарж, 1 сая ам.долларын ашиг олов. Гэхдээ бүх зүйл амархан байсангүй. Ирландаас шороогоор дамжин олон төрлийн микроб зөөж, Америкийн газар шороонд халдварлуулна гэж үзсэн засгийн газрын зүгээс  усан онгоцонд шороо оруулахыг хориглосон байна. Тэгэхээр энэ саадыг туулахын тулд шороогоо цэвэр гэдгийг баталсан албан ёсны шинжилгээний хуудас хавсаргах хэрэгтэй болов. Ингээд Ирландад шороогоо цэвэрлээд Америк руу ачуулж эхлэв. Харин шороог зөвхөн оршуулганд ашиглахаа больж, шинэ байранд орох бүх хурим хийхдээ ч ашиглах гэж худалдаж авч эхэлсэн байна.

9. Мэргэжлийн төвшинд тэврэх үйлчилгээ


Мөнгө олох өөр нэг сонирхолтой арга бол мэргэжлийн төвшинд тэврэх үйлчилгээ санал болгох.  Энэхүү үйлчилгээ зөвхөн Америк гэлтгүй Япон, Англид ч бий.  Мэргэжлийн өндөр төвшинд тэврэгчид хэмээн өөрсдийгөө тодорхойлогчид өдөрт 360 ам.доллар ч олдог гэх. Гэхдээ энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд өөрийн гэсэн тохилог байртай байх ёстой. Үйлчлүүлэгч гомдоллохооргүй, энэ тэврэлт ер бусын байлаа гэж хэлэхээр байх ёстой гэнэ.

8.Мэргэжлийн видео тоглоомчин

Видео тоглоомоор мөнгө олно гэж юу байх билээ хэмээн та гайхаж байна уу. Тэгвэл тэрхүү мэргэжлийн видео тоглоомчид танд хэрвээ хүсвэл танд заагаад өгье гэсэн санал тавина. Ихэнх хүмүүс видео тоглоомыг зөвхөн чөлөөт цагаараа тоглодог учраас хэрхэн хурдан бас чадамгай тоглох аргыг тэр бүр эзэмшиж чаддаггүй. Тэгэхээр хэн нэгнийг хожих хүсэл танд байвал багшийн тусламж авах шаардлагатай л болно.Онлайнаар танд хүчтэй өрсөлдөгч санал болгох сайт олон.Тэгвэл таны мөнгө төлж байгаа багш дайснаа ялах хүртэл чинь мөнгөө авсаар байна гэдгийг бүү мартаарай.

7. Гэрийн тэжээвэр амьтдын ялгадас мэргэжлийн цэвэрлэгч

Та хэдийгээр гэртээ амьтан тэжээж, тэр амьтнаа хүүхдээсээ ялгалгүй хайрладаг ч гэр чинь ялгадсаа гаргачихвал тийм ч сайхан хүлээж авахгүй л болов уу. Тэгвэл таны хамгийн дургүй энэ ажлыг мэргэжлийн төвшинд хийнэ гэсэн зараар үйлчилгээ эрхлэгчид дэлхийн олон оронд цөөнгүй байдаг. Атлантад таны дуудсан хүн хэрвээ ахин дахин үйлчлүүлбэл бонус үзүүлэх тухай ч бичсэн байдаг. Үнэндээ энэхүү үйлчилгээг үзүүлэгсэд мэргэжлийн гэсэн сертификатаар баталгаажаад зогсохгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, амьтныхаа өтгөнийг шинжиж эрүүл өвчтэй эсэх талаар нь зөвлөгөө ч өгдөг гэнэ.  Ийм агентлагууд үйлчилгээний чанар чансаагаараа өөр хоорондоо ч өрсөлддөг юм байна.

6.Биеийнхээ нэг л хэсгээр ч мөнгө олж болдог

Жейсон Садлер гэгч энэ эр өөрийнхөө биеийн зөвхөн цээжийн хэсгийг сурталчилгаанд ашиглуулах тухайгаа зар интернэтэд тавьжээ. Тэрээр өдөр бүр янз бүрийн компанийн логотой майк өмсч энэ зараа тавьж байсны ачаар өөрийн бизнесээ өдрийн нэг ам.долларын орлоготойгоор эхлүүлсэн гэнэ. Гэтэл түүний  саналыг нэг биш компани хүлээн авч эхний гурван сардаа 66 мянган ам.доллартай болж чаджээ. Тэгэхээр сурталчилгаагаар зөвхөн одод мөнгө олдог юм биш гэдгийг мань эр баталсан аж.

5. Хэрэглэсэн дотуур өмдний худалдаа

Зөвхөн хэрэглэсэн дотуур өмдийг худалдаалдаг хар зах интернэт ертөнцөд байдгийг та мэдэх үү. Нэг бодлын гаж донтнууд гэж болох ч энэ худалдааг эрхэлдэг бас үйлчлүүлдэг хүн цөөнгүй гэнэ. Мэдээж үйлчлүүлэгчид нь хэзээ ч ил гардаггүй. Гэхдээ энэ захаар хүмүүс зөвхөн мөнгө олох гэж үйлчлүүлдэггүй гэдэг нь тодорхой.

4. Үсний худалдаа

Хэрвээ та үсчинд очиж үсээ тайруулахыг хүсч байвал түр азнаарай. Хэрвээ таны үс үс худалдан авагчдын хүссэн тэр стандартад хүрч л байвал мөнгөтэй болох боломж бий.  Гэхдээ үс нь будаггүй, химийн хоргүй бас багадаа 25 см урт байх ёстой.

3. Охин насны худалдаа

Сүүлийн жилүүдэд хүн хүнээ гэхээс илүүтэйгээр өөрөө өөрийгөө худалдах санал тавигсад цөөнгүй болоод байгааг анзаарсан уу. Саяхан нэгэн бүсгүй өөрийн охин насаа 700 мянган ам.доллараар зарсан байдаг. Гэхдээ энэ бол эрчүүдэд гэхээсээ илүү бүсгүйчүүдэд зориулсан худалдаа болж хөгжиж буй гэнэ. Үнэндээ хөвгүүн насаа худалдахыг хүсэгч хамгийн дээддээ 3000 ам.долларт хүрчээ.

2. Өөрийнхөө амьдралыг зардаг хүмүүс

Майк Меррилл бол ер бусын хүн.  Тэрээр өөрийгөө 100 мянган хувьцаагаар үнэлэн нэг бүрийг нь нэг ам.доллараар худалдсан байдаг. Өнөөдөр түүнийг эзэмшигчид ирээдүйг шийддэг.  Хувьцааг эзэмшигчид нь түүний амьдралыг өөрийн хүссэнээр шийддэг.  Жишээ нь тэрээр үсээ засуулах, шинэ машин авахдаа хувь нийлүүлэгчдээсээ санал авьдаг.  Тэрээр өөрийн хувьцааг эзэмшигчдийн хүсэлтээр амьтан тэжээж, өөрөө маханд дуртай ч бусдын хүслээр зөвхөн загас иддэг.

Иен Ашер бол өөрийнхөө амьдралыг шинээр эхлэхийн тулд  хуучныгаа бусдад худалдахаар шийдсэн бас нэг хүн.  Тэрээр өөрийнхөө амьдралын бүхий л дурсамжийг 305 мянгаас эхлэн дуудлага худалдаанд оруулжээ. Зөвхөн байшингаасаа бусад бүх зүйлийг худалдаж, өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүлж чадлаа хэмээн итгэсэн нэгэн. Өнөөдөр тэрээр мэргэжлийн илтгэгч, блог хөтлөгч бас зохиолч. Тэрээр өөрийн олсон мөнгөөрөө сонирхолтой амьдрахын тулд Панамын арал дээр жижигхэн газар хүртэл худалдаж авчээ.Өөрийн сайтдаа одоо ч жинхэнэ амьдралын амтыг мэдэрч эхэлж байна гэж бичжээ.

1.      Прокатнаас жижигхэн хүн авах

Та АНУ болон Англиас жижигхэн хүнийг прокатлан авч чадна. Таны прокатнаас авсан одой хүмүүс таныг хөгжөөхийн тулд хүссэн бүхнийг чинь хийнэ. Хүүхэлдэй шиг хувцаслаж, бүүр рингэн дээр ч тулалдахад бэлэн байдаг. Тэдний хамгийн үнэтэй бас олон үйлчлүүлэгч худалдаж авдаг үйлчилгээ бол одой хүмүүсийг харвах. Одойчууд хамгаалалтын хувцас өмссөн байна. Та түүнийг өөрийн хүссэнээр харваж болно.

2 Сэтгэгдэл
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу. би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
Поздравляем всех, кто получил выгоду от компании Stocks Fx BTC. Первые 20 человек перейдут по ссылке 👇👇 https://t.me/+p4JjHwAPyE01YWZk https://t.me/+p4JjHwAPyE01YWZk @Lawinvestfx WhatsApp: +19083082601 ✅Инвестируйте💰200, чтобы получить прибыль 💰$2600 ✅Инвестируйте $250 и получите прибыль 💰$3100 ✅💰300 заработайте прибыль 4100$ ✅💰350 заработайте прибыль 4900$ ✅💰500 заработайте прибыль 8500$ ✅$💰1000 заработайте прибыль от $17,000 и более Протестировано и защищено Акции Fx – путь к вашей финансовой свободе. Мы профессиональные трейдеры, нам доверяют
Хамгийн их уншсан