Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21 сая тонн ачаа тээвэрлэж, дээд амжилт тогтоолоо

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас 2013 оныг “Тээврийн чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх жил” болгон техник технологи, хөдөлгөөн зохион байгуулалтын дорвитой шинэчлэлт хийсний үр дүнд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чаджээ.

Тодруулбал өнгөрсөн 12 дугаар сарын 31-ний байдлаар 16.606.048 тонн ачаа ачиж, 21.002.000 тонн ачаа тээвэрлэн, жилийн төлөвлөгөөгөө 103.02-106.88 хувиар биелүүлжээ. Энэ нь үүсэн байгуулагдаад 65 дахь жилтэйгээ золгож буй тус хамт олны түүхэнд гарч байгаагүй дээд амжилт аж. Мөн тээврийн чанарын гол үзүүлэлт болох галт тэрэгний хэсгийн хурдыг 42.24 км/цаг, техникийн хурдыг 49.99 км/цаг, галт тэрэгний дундаж жинг 3222.84 тонн-д хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-9 хувиар нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан