Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Америкт хүйтний эрч чангарч байна

Хойд Америкийн нутгаар ойрын өдрүүдэд эрс хүйтэрч, хүмүүс амь насаа хүртэл алдаж байна. АНУ-ын төвийн болон хойд мужуудад цасаар хүчтэй шуурч байгаа нь температурыг -51 хэм хүртэл унасан мэт байдалд хүргэж байгааг цаг уурчид мэдээлжээ. АНУ-аар зогсохгүй Канадад ч хүйтний эрч чангарч, цас ихээр унаж байгаагаас зарим газар 60 см цас тогтож, цаг агаарын улмаас зөвхөн амралтын өдрүүдэд гэхэд 3700 орчим нислэгийг цуцласан байна. Хүйтний улмаас нас барагсдын тоо 16-д хүрээд байгаа тул Чикаго, Миннесота, Висконсин, Иллиной, Иидиана зэрэг мужийн зарим хэсэгт сургуулиудыг түр хаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан